ProPublica.org: Дэлхийн шилдэг компанийг хөөсөн Монголын төмөр замын төсөл | News.MN

ProPublica.org: Дэлхийн шилдэг компанийг хөөсөн Монголын төмөр замын төсөл

ProPublica.org: Дэлхийн шилдэг компанийг хөөсөн Монголын төмөр замын төсөл

ProPublica.org: Дэлхийн шилдэг компанийг  хөөсөн Монголын төмөр замын төсөл

"ProPublica.org" эрэн сурвалжлах сайт дээр гарсан Монголын "Шинэ төмөр зам" төслийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2010 онд Хятадын эдийн засгийн өсөлтөөс үүдэн уул уурхайн түүхий эдийн эрэлт ихэсч, үүнтэй зэрэгцэн нүүрс зэсийн асар их нөөцтэй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн Монгол Улсыг гадны томоохон компаниуд сонирхож эхэлсэн юм. Аварга том гүрэнтэй хил залгаа оршдог Монгол Улсын хувьд нүүрс, зэсээ урд хөрш рүүгээ экспортолж үлэмж хэмжээний мөнгө олох гайхалтай аз завшаан тохиосон гэж хэлж болно. Энэхүү боломжийг ашиглахын тулд монголчуудад нүүрсээ зөөх хэдэн зуун километр төмөр зам барих шаардлага тулгарсан билээ. Төмөр замаа ч барихаар болж олон улсын нэр хүндтэй банк, зөвлөх компаниудтай хамтарч ажиллахаар тохиролцож тэдгээр компаниудад олон тэрбум ам.долларын төлбөр төлсөн. Хэрэв төмөр зам баригдчихвал зарлагадсан мөнгөө хэд дахин нугалж үр шимийг нь хүртэх байв.

Ингээд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын “Mckinsey & Company” гэх зөвлөх компанийг төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах, санхүүжилтийн арга зам, суурь бүтэц барих барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн баримт бичгийг боловсруулахад хөлслөхөөр болж, тус компанийн төлөөлөгч Жимми Хекстер гэгч Монгол Улсын Засгийн газартай шинэ төмөр замын талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн. Тэрбээр Азийн олон улсуудад томоохон дэд бүтцүүдийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байсан учир монголчуудад ч таалагдав.

2010 оны эхээр АНУ-ын Төрийн департментаас Монгол Улсад авлига хээл хахууль цэцэглэн хөгжиж, төрийн өндөр албан тушаалтнууд болон хувийн хэвшлийнхний дунд ашиг сонирхлын зөрчил их байна. Тиймээс шат шатан дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг ирүүлэн шалгах хэрэгтэй гэсэн анхааруулга гаргаж байв. Тус анхааруулга гарснаас жил орчмын дараа “Mckinsey” компанийг эрсдэлд орж магадгүй гэж АНУ-ын дипломатууд сануулсан. Хэдийгээр тэд Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан ч Засгийн газрын зөвлөх нь хувийн компанитай байгаа нь маш том эрсдэл гэж тэмдэглэсэн юм.

Тухайн үед Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат "Шинэ төмөр зам"-ын төсөл дээр гол үүргийг гүйцэтгэсэн. Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК нь зөвлөх Ч.Ганбатын саналаар АНУ-ын “McKinsey” компанийг  төмөр замын төслийг боловсруулахад хөлслөн авсан байна. “McKinsey” компанид төлсөн мөнгө нь гэрээний төлбөрийн стандарт 4 сая ам.доллараас их буюу 5,6 сая ам.доллар байлаа. Үүнийгээ тайлбарлахдаа энэ төсөл хэрэгжээд эхэлбэл тус компанитай илүү олон жилийн ашигтай гэрээг байгуулна гэж байжээ.

"Шинэ төмөр зам" төсөл маш хурдтайгаар буруудаж эхэлсэн. Санхүүгийн асуудал, улс төрийн тодорхой бус байдлаас болж төмөр замын ажил зогсонги байдалд орсон. Ингээд 2015 оноос төмөр замын төслөөс  их хэмжээний мөнгө шамшигдуулсан, залилан хийсэн гэх үндэслэлээр холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн юм. Мэдээж “McKinsey” ч үүний хажуугаар зүгээр өнгөөрөөгүй. Мөндөн шалгах ажлын хүрээнд тус компанийг мөн шалгаж, шинэ төмөр замын төсөлтэй холбоотой бүх баримт сэлтүүдийг цагдаагийн байгууллагад өгөхийг шаардсан. “McKinsey” компанийг шалгаж эхлэхэд тус компанийн Азийг хариуцсан партнер Кевин Снидер  Монгол Улсын Ерөнхий сайд руу “McKinsey” компани ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн утгатай захидал бичжээ.

Тус захидалд “McKinsey” компани нь мэргэжлийн түвшинд, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж ажилладаг гээд тус компанитай хамтран ажиллах нь монголын гадаад худалдааны ирээдүй маш өгөөжтэй байх болно гэдгийг тэмдэглэсэн байв. Мөн Монгол-Америкийн бизнес эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлж, гуравдагч хөрш орноос илүү их хөрөнгө оруулалт татах Монгол Улсын сонирхлыг ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байжээ. Захидлын төгсгөл хэсэгт монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй “McKinsey” компанийн цаашдын зорилго зорилтын талаар нүүр тулан уулзаж хэлэлцэхийг хүсч буйгаа дурдаад захидалд ямар нэгэн зүй бус зорилго агуулаагүй гэдгээ илэрхийлсэн байлаа.

Монголын Прокурорын байгууллага “McKinsey” компанид хариуцлага тооцоогүй. Гэвч “McKinsey” компани гадны бусад улс орнуудад үйлчилгээ үзүүлэхдээ ч мөн янз бүрийн хэл ам дагуулж байсан гэх мэдээллүүд монголын хэвлэлүүдийн нүүрийг чимэх болов. Өмнөд Африкт үйл ажиллагаагаа явуулж буй “McKinsey” компанид монголынхтой төстэй зөрчил илэрсэн. Саудын Араб дахь компани нь төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг ажилд авсан нь АНУ-ын авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэх мэт зөрчлүүд ил болж байсан ч “McKinsey” аль алиныг нь эрс эсэргүүцэж огт хууль бус зүйл хийгээгүй гэж мэдэгдсэн.

“McKinsey”-ийн монгол дахь төсөл нь АНУ-ын Холбооны хуулийн Хилийн чанд дахь авлигын эсрэг хуулийг  /FCPA/ зөрчсөн гэж үзэж байв. Эхний үндэслэл нь “McKinsey” –тэй хамтарсан төслийн хүрээнд Монгол Улсын өндөр албан тушаалтны хөрөнгө үлэмж хэмжээгээр өссөн явдал. Төмөр замын ТЭЗҮ-ийн гэрээний төлбөр 4 сая ам.доллар байх ёстой атал “McKinsey”-д  5,6 саяыг өгсөн гэсэн нь прокурорын байгууллагын сэжгийг төрүүлэв. Олон улсын фирм компаниудад авлигын эсрэг хууль, гуравдагч талын зөвлөгөө өгдөг “TRACE International” компанийн ерөнхийлөгч Александр Врэйж  монголын прокуроруудын таамгийг зөв гэж дүгнэв.

Гэсэн ч “McKinsey” FCPA хуулийг зөрчсөн нь батлагдаагүй. Тус компанийн төлөөлөгч “Бид ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй. Манай компанийн ажилчдаас хэн нэг нь авлига авсан, авахыг оролдсон гэсэн ямар ч нотлох баримт олоогүй.Бидний үзүүлж буй үйлчилгээ нь харилцагчдын маань хувьд маш чухал ач холбогдолтой төдийгүй тухайн улс орны хөгжилд ч эерэг үр нөлөөтэй. Энэ төсөл бараг арваад жилийн өмнө дууссан. Үүнээс хойш бид олон улсын түвшинд компанийн бодлогоо тэлж, эрсдэлийг тооцох, хувийн болон төрийн өмчит аж ахуй нэгжүүдтэй хэрхэн харилцах зэрэг бүхий л түвшинд бодлогоо шинэчилсээр ирсэн” хэмээн хэлсэн байна.

Дээрх төмөр замын төсөл дээр ажиллаж байсан тухайн үеийн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга, МТЗ ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, зөвлөх Ч.Ганбат гэсэн  гурван хүнд авлигын хэргээр хавтаст хэрэг үүсгэсэн. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж,  төмөр замын төслөөс  мөнгө завшсан гэж буруутгасан ба Ч.Ганбат нь “McKinsey”-тэй хийсэн гэрээгээр дамжуулж 1,6 сая ам.долларыг өөрийнхөө компанид шилжүүлэн авсан байдаг. Дээрх гурван албан тушаалтан нь уг хэргийг улс төрийн зохиомол явуулга хэмээн эрс няцаасан. Ч.Ганбат нэгэн ярилцлагадаа Зам тээврийн яамтай тийм ч дотно харилцаатай биш гэдгээ хэлж байсан.

Төмөр замтай холбоотой авлигын хэрэг нээлттэй хэвээр үлдсэн. Гэвч 2017 оны зун энэ хэрэгт маш том өөрчлөлт гарсан. Дээрх хэрэгт холбогдсон гурван эрийн нэг нь ч ял авч, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.  Шүүмжлэгчид Х.Баттулгыг хэргийг хүчээр хааж байна гэж үзсэн. Улс төрийн энэ том өөрчлөлт “McKinsey”-д сайнаар нөлөөлсөн. Төмөр замын гэх хэргээс болоод “McKinsey” компанийн монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь  доод тал нь нэг жилээр хасаад байсан ба Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор тэднийг эрхийг тэр даруй сэргээсэн. Самбо бөхийн аварга, бадриун биетэй Х.Баттулга нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө монголын тэргүүн баячуудын эгнээнд жагсдаг төдийгүй ард иргэдийн дунд нэр хүнд ч сайтай байв. Францис Форд Копполагийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны жүжигчний өмсдөг хар шляпан малгайгаар гоёх дуртай тэрбээр тус кинон дээр гардаг “Женко” компанийн нэрээр өөрийн компаниа нэрлэсэн байна. Х.Баттулгын “Женко” компани шөнийн цэнгээний газраас хэлээд такси үйлчилгээ, зочид буудал, хүнс гээд маш олон салбарт амжилттай яваа.

Харин Ч.Ганбат гэгчийн хувьд АНУ-д найман жил амьдрахдаа их сургуульд сурч төгсөөд Нью-Йорк хотын “ Commerzbank” банканд ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн юм. Цэмцгэр хослол өмссөн, залуухан, царайлаг, англи хэлээр ус цас шиг ярьдаг, мэдлэгтэй залуу Ч.Ганбат эх орондоо ирээд удалгүй Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын итгэлт хүн болсон байна. Х.Баттулга 2009 онд 35 настай Ч.Ганбатыг өөрийн зөвлөхөөрөө томилж, шинэ төмөр замын төслийг хариуцуулсан. 2010 оны хавар Ч.Ганбат төмөр замын төсөлд хөрөнгө оруулагч олохоор Засгийн газрыг төлөөлөн Европ руу ниссэн. Тухайн үед тэрбээр “Liberty Partners” хэмээх өөрийн компаниа байгуулж байжээ.

Тухайн оныхоо намар нь Ч.Ганбат “McKinsey”-ийн Хекстертэй танилцсан бөгөөд тэр хоёрын ашиг сонирхол ч нийцэж төмөр замын төсөлд хамтран ажиллахаар болов. Түүнээс өмнө тус төсөл дээр ажиллахаар АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pittman”, Францын “BNP Paribas” компаниуд нэрээ өгсөн байсан юм.

93 жилийн түүхт “Mckinsey” компани нь олон арван жилийн турш үндэстэн дамнасан томоохон групп, корпорациудад зөвлөгөө өгч тэдгээр компаниуд нь ч амжилттай оршин тогтносоор ирсэн байдаг. Гэвч Хүйтэн дайны дараах эдийн засгийн шаардлагаар компани бодлогоо шинэчилж хүрээгээ тэлэх ёстой болсон юм. Ингээд дэлхийн 23 орны 44 хотод үйл ажиллагаагаа явуулдаг байсан “McKinsey” компани 1989 оноос 2019 оныг хүртэл дэлхийн 66 улсын 130 хотод өөрийн үйлчилгээгээ үзүүлж байна. “McKinsey”-ийн хөрөнгө өнгөрсөн оны байдлаар 10 тэрбум ам.доллар байжээ. Энэхүү бизнесийн тогтвортой байдлаа хадгалахын тулд монгол мэтийн жижиг орнуудад ч гэсэн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсон. Аливаа улсын Засгийн газартай гэрээ хийнэ гэдэг нь илүү ил тод, нягт нямбай байдлыг шаардаад зогсохгүй хяналт шалгалт ч тэр чинээгээрээ өндөр байдаг. Монгол Улс “McKinsey” –д уул уурхай, дэд бүтэц гэсэн хоёр салбарт үйл ажиллагаагаа явуулах боломж олгосон. “McKinsey” уул уурхайн салбарыг сонгож монголын Засгийн газарт төрийн өмчит уурхайнуудын хувьчлах талаар зөвлөгөө өгч эхэлжээ. Харин дараа нь Ч.Ганбат дэд бүтцийн салбараа санал болгосон.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд Засгийн газрын ямар нэг албан тушаалтад хувийн компанитай байгаад түүнтэй нь гадны компани дотно түншилж байна гэдэг бол энгийн үзэгдэл биш. Ялангуяа уул уурхай хөгжиж буй орнуудад авлига хээл хахууль цэцэглэн хөгжсөн байдаг хэмээн дурдсан байжээ. Тухайн үед монголын  нэгэн албан тушаалтан Ч.Ганбатад хандаж “Монгол Улсын Засгийн газрын сайдын зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол ямар нэгэн хувийнхаа компанийг төлөөлж биш улсын нэрийн өмнөөс ажиллаж байна гэсэн үг” хэмээн хэлсэн байна.

Удалгүй “Liberty Partners” болон “McKinsey”-тэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө Ч.Ганбат сайдын зөвлөхийн ажлаа өгөв. Тухайн үед Ч.Ганбаттай төмөр замын төсөл дээр ойр ажиллаж байсан хүмүүс түүнийг ажлаа хүлээлгэн өгсөн ч тус төсөл дээр зөвлөхөөр ажилласан хэвээр байгаа гэж ярьж байв. Яамны и-мэйл хаяг, утастай тэрбээр Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзахдаа өөрийгөө Зам тээврийн яамны сайд Х.Баттулгын   төлөөлөгч гэж танилцуулж байсан байгаа юм. АНУ-ын Өмнөд Иллинойсын их сургуулийн профессор Майкл Коэлер “Хэрэв тухайн хү яамны утас, и-мэйлтэй, дээр нь Засгийн газрыг төлөөлж уулзалт хэлэлцээнд оролцсон бол АНУ-ын Хууль зүйн яам түүнийг Монгол Улсын төрийн албан тушаалтан гэж үзнэ” хэмээн тайлбарласан байна.

“McKinsey” компани ч энэ том төсөл дээр ажиллах гэрээ хийхдээ Ч.Ганбатын ажил албан тушаал болон түүний хувийн компанийн талаар ямар ч хяналт шалгалт тавиагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Учир нь хамтран ажиллах явцад ямар ч таагүй зүйл тохиолдоогүйн дээр дэлхийн алдартай хуулийн фирмүүдийн нэг “Pillsbury” өмнө нь түүнтэй хамтарч ажиллаж байсан болохоор итгэлтэй байсан гэв.

Хожим хяналт шалгалтаар Х.Баттулга нь Ч.Ганбатын “Liberty Partners”-ийг төсөлд оролцуулахын тулд МТЗ ТӨХК-ийн захирлыг гэнэт сольж өмнө өөрийнх нь бие хамгаалагч байсан  Б.Батзаяаг оронд нь томилжээ. Мөн хууль зөрчин  ямар ч тендер зарлалгүй компаниудыг сонгосон байгаа юм. Эцэст нь ТЭЗҮ-ийн гэрээний 4 сая ам.долларын үнийг 5,6 сая болгон өсгөж мөнгө завшсан гэж прокурорын байгууллага Х.Баттулга, Ч.Ганбат нарыг буруутгав.

“McKinsey”-ийн зүгээс тайлбарлахдаа гэрээний үнийг ингэж ихээр нэмсэн гэх нотлох баримт байгаагүй. Ч.Ганбат бидэнд өөрөөр тайлбарласан. Тэр хэлэхдээ гэрээний үнэ хууль ёсны дагуу тодорхой хэмжээгээр буюу 400,000 орчим ам.доллараар нэмэгдсэн. Энэ мөнгийг төмөр зам тавих газрын хөрсийг судлах, гэрээт судлаачдын ажлын хөлс гэж хэлсэн.

“McKinsey” болон Ч.Ганбат нар төслийн ажлыг авахын тулд гэрээний явцад ямар нэгэн хууль бус зүйл байгаагүй гэдгийг нотлох гэж маш их хичээсэн. Гэвч эцэст нь маш олон зөрчил илэрчээ. Гэрээ ч хүчин төгөлдөр болж “McKinsey”, ”Liberty partners” шинэ төмөр замын ТЭЗҮ-г хийж гүйцэтгэх ажил эхлэв. 2011 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл “McKinsey”-ийн зөвлөхүүд долоо хоног бүр монголд ирж Х.Баттулга, Ч.Ганбат нар ч тэднийг хүлээн авч уулзаж байв. ТЭЗҮ ч гарч шинэ төмөр замыг хэдэн тэрбум ам.долларын өртгөөр барьж дуусгана. Харин тэрхүү мөнгөө 9,5 жил орчмын хугацаанд эргүүлэн төлөх боломжтой талаар “McKinsey” танилцуулав. Олон сая ам.доллар зарцуулж байж хийлгэсэн ТЭЗҮ-нь алдаатай болж таарч хоёрхон жилийн дотор бүх зүйл талаар болов.

“Монголд хэрэгжинэ гэсэн томоохон дэд бүтцийн төслүүдийн нэгэн адил төмөр замын төсөл ч мөн улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, алдаатай бодлого, авлигын бай болоод өнгөрлөө” хэмээн Бритиш Колумбиа их сургуулийн эрдэмтэн, Монгол судлаач Жулиан Диеркс хэлсэн байна.

2015 оны намар цагдаагийн байгууллага “McKinsey”-ийг шалгаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн МТЗ ТӨХК,Ч.Ганбатын “Liberty Partners” компанийн байруудад  нэгжлэг хийж, төмөр замын төсөлтэй холбоотой баримт бичгүүд, гэрээнүүд, Ч.Ганбатын компьютер зэргийг нь хураан авчээ.  Хэдийгээр “McKinsey” мөрдөн шалгах ажиллагааны гол объект биш байсан ч бүх зүйлийг нарийн шалгах шаардлага байсан учир тус компанийн байранд нэгжлэг явуулсан байна. “McKinsey” я мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, дотооддоо хяналт шалгалт явуулж хамтарч ажиллахаа мэдэгдэв.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

88 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GG 2019-05-16 122.201.21.18

Mckinsey gj demii kompani bnle de. Selengees Gobi ru us tatna maygiin um yariad yavj bsn nuhduud shu. bas yavdaltai kompani bnle

Avatar

zochin 2019-05-16 103.26.193.79

ene xund anxnaasa tomor zam barix yamarch sonirxol baiguim shig sanagdaad bgaa .. zugeer xiin gej xeleed mongoiig iish tiishee bolgox sonirxol bsan boluu … tomor zamaa nuuj barin gej bsan , bas tank yarij bsan xunii medleg n todorxoi baisan … iim l xuniig teneg bodolgui xuniig gadnaas xarj dugndeg yamar medleggui xumuus sanlaa xudaldaj yoronxiilogch bolgson .. uul Amarjargal yoronxiilogch bolox yostoi bsan ..

Avatar

aaaaa 2019-05-16 202.21.109.145

bid buruu hunee songoj dee

Avatar

Зочин 2019-05-16 172.58.136.33

Atg gazar ajilaa hiigeechee

Avatar

Зочин 2019-05-16 103.26.194.97

Тэр овоолсон шороог гүйцээж төмөр зам болгоогүй байж дахиад 800 тэрбумаар ТТ-оос Зүүнбаян руу шороо овоолно гээд байгааг ерөөсөө ойлгодоггүйээ. Тэрийг нь хэлэхээр буруудаад байгаа юм. Бэлтрэг Энхболд юу юу гэлээ.

Avatar

Зочин 2019-05-16 103.26.194.97

Женко болон түүний нөхдийн балгаар улсад их хэмжээний өр төлбөр гарсан байхад хулгайчид одоо бүгд зугтах нь зугтаад улстөрд орох нь ороод юу ч болоогүй юм шиг. Энэ бол жинхэнэ шударга бус явдал. Тэгээл бүр нэг хулгайч нь ерөнхийлөгч болсон гээд бод доо. Төмөр замын бүх булхай луйварыг илчилсэн сэтгүүлч эжигтэыгээр амь насаа алдсан. Монголчууд бид яагаад ийм арчаагүй өвөрдмөөр болчих воо.

Avatar

Мөнх 2019-05-16 107.77.173.4

Иддэг завшдаг заваан шуналаасаа бид хэзээ салах вэ? Гарамгай идсэнүүд нь дээшээ бүр дээшээ явдаг. Идсэн хэмжээгээрээ дээшилдэг энэ завхарсан адгуусны сэтгэхүйгээр яваад байвал энэ улс мөхнө шүү

Avatar

Зочин 2019-05-16 43.242.243.28

“Liberty Partners” команийг сайн шалгах хэрэгтэй, Ч.Ганбатыг захирал байхад ажиллаж байсан хүмүүс нь Монголдоо байгаа. Тэд нард л мэдээлэл баримт нь байгаа байх.

Avatar

Зочин 2019-05-16 59.153.115.42

5.6+280=285.6 сая $. Үр дүн нь буруу хийсэн ТЭЗҮ, Овоолоод одоо нурж тарсан шороо! Гүйцэтгэгчид нь Ганбат, Батзаяа нар. Эзэн-Захиалагч нь Женко. Монголын цагдаа, прокурор, Шүүх үнэхээр эмгэнэлтэй ! Ийм хүн Ерөнхийлөгчөөр сонгосон бид бас өрөвдөлтэй !

Avatar

Батаа 2019-05-16 59.153.115.42

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ … ӨНДӨР ҮНЭТЭЙ БУРУУ ТЭЗҮ, 280 САЯ ДОЛЛАРЫН ОВООЛСОН ШОРООНЫ ХЭРЭГ ШУДАРГА ШҮҮХИЙН ӨМНӨ СӨГДӨХ ЦАГ ИРНЭ ДЭЭ !

Avatar

Зочин 2019-05-16 202.21.108.103

Санал нэг байна. Энэ улс орныг удирдаж чадахгүй удирдагчдыг буулгаж аалзны тор шиг авилгал, луйвар, гэмт хэргийн сүлжээг таслан зогсоож зөв тогтвортой хөгжих нийгмийн тогтолцоог нэхэж хүсэх боллоо. Эд бүтээх залуу нас минт салхинд хийсч байна.

Avatar

Иргэн 2019-05-16 59.153.115.42

Тов тодорхой хэрэг ш дээ. Хэн ямар сонирхлоор тэр 5.6 сая $-ыг хэнээр дамжуулж хуувааж юм уу хувьдаа авсаныг дунд сургуулийн хүүхэд ч бараг ойлгохоор. Гэтэл манай хууль хяналтынхан Женког Ерөнхийдөгч болмогц хэрэгсэхгүй болгочихдог. Энэ бол монголын өнөөгийн гутамшиг !!!

Avatar

Жонхууруулагч Жэнко 2019-05-16 37.173.74.116

5.6 сая $ төлсөн ТЭЗҮ нь аддаатай гэхээр McKinsey ч буруутай баймаар. 280 сая $ үрж шороо овоолчихоод одоо өөр зүгт ахиж шороо овоолхоор зүтгэж байгаа Жэнко пиздаг бид цатгаж дийлэхгүй.

Avatar

Зочин 2019-05-16 182.160.1.120

daraagiin songuuliar tseg tawigdana bailguidee

Avatar

Зочин 2019-05-16 202.9.42.192

Ичгэвэртэй амьтан юмаа. Тэр шаасан мөнгөөрөө ерөнхийлөгчийн сонгуульд луйвардаж. Хэдэн тэрбумаар нь хөдөөгөөр тараагаад баригдаад байсан н**ш

Avatar

Зочин 2019-05-16 43.228.131.206

ЭНэ махан толгойт Гашуун сухайтын төмөр зам барина гээд 280 сая доллар аваад одоо замч байхгүй, мөнгө ч байхгүй, хятад талын замаас өргөөшөө 20км, өндрөөшөө 20м зөрөөтэй шороо овоолоод орхисон гэдэг. Одоо нөгөө шороо нь байгаа юу? салхинд хийсээд алга болсон уу? Тэрийгээ дуусгаагүй байж дахиад 800 тэрбумаар ТТ-с Зүүн-баян чиглэлд цэргүүдээр шороо овоолуулна гээд байгаа, яасан цадаж ханадаггүй шунал вэ?

Avatar

Зочин 2019-05-16 175.38.64.204

Жонкууд ял өгч суулгах өдөр ирнэ гэж итгэж байна…

Avatar

unen shdee unen 2019-05-16 43.228.129.113

Улсынхаа эдийн засагыг нугасалсан луйварчинг ерөнхийлөгчөөрөө сонгочихдог тэнэг үндэстэн байдаг л юм байна .

Avatar

S 2019-05-16 202.126.89.58

Zaaass delhiid aldarta gej bitgii hucjiii. Delhiin ner baisan guilgachin s******d orj ired chamaig guilgachin bolgoloo harj bga bizdee guilgachin mini

Avatar

Иргэн 2019-05-16 202.21.108.168

Энэ мэдээг хагас дутуу орчуулсан байна лээ. Нэгэнт ийм ноцтой мэдээ орчуулж байгаа бол нэгд нэгэнгүй нарийн орчуулж бай гэж хэлмээр байна. Асар их факт, нарийн ширийн нь орхигдсон байна!

Avatar

Orchuulsan ni boloo yum bishuu. Tiim bol chi ooroo ter bugdiig sain orchuulahgui yasiin. Ter orhigdson barisan zuiliig ni. ni 2019-05-16 66.181.161.3

Zochin

Avatar

Зочин 2019-05-16 43.228.131.206

Тэзү нэрээр хуссан мөнгө нь өчүүхэн юм байна, 280сая $-оор овоолсон шороо нь одоо байгаа юу? салхинд хийсээд алга болцон уу? Тэр шороог гүйцээж төмөр зам болгоогүй байж дахиад 800 тэрбумаар ТТ-оос Зүүнбаян руу шороо овоолно гээд байгааг ерөөсөө ойлгодоггүйээ.

Avatar

Зочин 2019-05-16 175.38.64.204

Алдагдсан эдийн засгийн боломж … 10 жилийн өмнө Эм Си Эс ээр бариулаад авсан бол өдийд улс 100 хувь эзэмших байсан байна шүү

Avatar

Zochin 2019-05-16 103.229.121.107

Honshoortoi erunhiilugch yumda

Avatar

Чөтгөр 2019-05-16 202.170.81.126

Е Данзанг хуссан л гэж бичиж…. Кэн мэдлээ. Бүгд л хулгай хийж баяжсан гэдгийг бид сайн мэдэх. Яагаад гэвэл бид цөөхүүлэхнээ ш дээ хэн нь хэн байсныг бүгд мэднэ.

Avatar

Төр засгийн бодлого нь зөвхөн өнөөдрийг харах биш, өнгөрсөн өнөөдөртөө дүгнэлт хийн хэтийн бодлого тууштай баримтлах юм. 2019-05-16 192.82.66.13

Монголчууд бид ихэнх нь ийм л намирсан өөрийн оюун бодолгүй мэт.
Дурын хүний өдөөн хатгалага, муу үгэнд автан мэдэхгүй нэгнээ мэддэг мэт амныхаа чинээгээр муулах.
Нөгөө талд нь ухаантай царайлсан, болсон болоогүй диплом өвөртөлж б**с долоосон бөмбөг шиг өнхөрөгчид
Дарганцар царайлж хамраа сөхсөн, авилгал, хахуулиар улаан ороолон болсон
Оюун тархи, сэтгэхүй нь амин хувиа хичээсэн, бэртэгчин, үгээгүй ядуу сэтгэлгээтэй.
ГУЙЛГАЧИН, ҮГЭЭГҮЙ ЯДУУ СЭТГЭЛГЭЭНИЙ УРШИГ.

Avatar

111 2019-05-16 180.149.96.90

Дээрх төмөр замын төсөл дээр ажиллаж байсан тухайн үеийн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга, МТЗ ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, зөвлөх Ч.Ганбат гэсэн гурван хүнд авлигын хэргээр хавтаст хэрэг үүсгэсэн. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, төмөр замын төслөөс мөнгө завшсан гэж буруутгасан ба Ч.Ганбат нь “McKinsey”-тэй хийсэн гэрээгээр дамжуулж 1,6 сая ам.долларыг өөрийнхөө компанид шилжүүлэн авсан байдаг.

Avatar

Хулгайч дээрэмчин 2019-05-16 64.119.17.244

энэ ганбат гэж хулгайчийг яах вэ

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.2

Ганбат яах вэ, харин энэ Женко-гоо яах вэ, хэдүүлээ??? Эрүүгийн гэмт хэрэг хийсэн хүнийг Төрийн тэргүүндээ залчихсан юм биш үү, бид чинь??????

Avatar

ЗОЧИН 2019-05-16 103.212.119.143

ХАМГИЙН ГОЛ НЬ АЛЬ 10-ААД ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРӨӨС МӨНГӨ ГАРГАХГҮЙ АШИГЛАЛТАНД ОРООД УЛС ОРОНД ЭДИЙН ЗАСГИЙН АСАР ИХ ҮР ӨГӨӨЖ ӨГӨХ БАЙСАН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛСАН ХҮН НЬ МӨН СҮҮЛД НЬ ӨӨРӨӨ ТӨМӨР ЗАМЫГ БАРИНА ГЭЖ ТӨСВИЙН ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРААР ТОГЛОСОН ХҮН НЬ МАФИТАЙ КИНОНЫ ГОЛ ДҮР БАТТУЛГА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-05-16 66.181.190.65

Bitgii shaagaarai

Avatar

Зочин 2019-05-16 202.126.89.251

Монгол ялнаа хахаха

Avatar

Нэргүй 2019-05-16 202.126.89.251

Монгол ялнаа хахаха

Avatar

Зочин 2019-05-16 182.160.35.213

Манай орос 3 сургуулийнхан чамайг мэднэ. г*** Ч.Ганбат чамд одоо хэн ч итгэхгүй. Интерпол энэ новшийг хайж байгаа хэвээрээ юу?

Avatar

Зочин 2019-05-16 202.9.43.245

Хулгайчыг орой дээрээ залсан үхэрүүддээ

Avatar

зочин 2019-05-16 202.9.42.201

За би л лав биш шүү .. Би Пэнгшүү Ганбаад санлаа өгсөн …

Avatar

бидний сонголт шүү 2019-05-16 202.21.100.210

Х.Баттулга гэдэг хүнийг ард түмэн сонгосон шүү дээ. 17 чингэлэг спирт төмөр замын 280 сая долларын хэрэг төрийн өмчийн зүй бус хувьчлалаар хувьдаа авсан Мах-импэкс талх чихэр баянгол зочид буудал гээд олон маргаантай асуудалд хутгалдсан хүнийг ард түмэн сонгосон одоо өөрсдөө сонголтынхоо өр төлөөсийг мэдэрч явна. Яаж мах 16000, доллар 2645 төгрөг, шатахуун 1860 төгрөг гээд ……………….

Avatar

Зочин 2019-05-16 103.26.194.157

elbegdorjid oor xiix yum baidaggyi n**** uu xa xa zoxiol bicheel suuj baidag bolloo doo ter ved ooroo eroxiilogch baisan bizdee hgr luivarvyin chin

Avatar

Иргэн 2019-05-16 202.21.108.168

Чи мангар минь хэл мэддэггүй тэнэг баыж болно. Гэхдээ гадны сайтад гарчихсан байна шившиг минь!

Avatar

n**** GJ 2019-05-16 202.21.117.194

bOLOR DURANGAAR SHALGASAN GJ HUDLAA BICHIHEE BOLIOSOI. NULI ALDAA. UUL N SEDEV N ANHAARAL TATAHUITS BOLJ,
DEEREMCHIN MONGOLCHUUDYN TOLGOIN DEER SUUJ BNA .

Avatar

Зочин 2019-05-16 46.138.63.7

МОНГОЛЫН НИЙГЭМ ИЛААШИРЧ БАЙГАА ӨНӨӨГИЙН АМЖИЛТАНД Х.БАТТУЛГА, Ц.НЯМЛОРЖ ХОЁР ТҮҮХЭН ГАВЬЯАТАЙ!!!АЖЛЫН ЯВЦАД ОЛОН УРГАЛЬЧ ХАНДЛАГА ГАРАХ НЬ ЗАЙЛШГҮЙ, ХЭВИЙН ЗҮЙЛ. ӨГӨР МУУ элбэгдорж ЭНЭ ХОЁР ХҮНЭЭС ӨМДӨНДӨӨ АЛДАТЛАА АЙН ЧИЧИРЧ БАЙГАА ТУЛ "ЯС ХАЯХ" ГАНЦ ЧАДДАГ ЮМАА ХИЙЖ БАЙНА. ОДОО ГУЙЛГАЧИН,ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН МУУ ГӨЛЧГИЙ НЭГЭНТ ӨНГӨРСӨӨН!!!

Avatar

Зочин 2019-05-16 178.196.87.18

Bitgii s*** umhii durvudoo. Ork g**** ve chi

Avatar

Зочин 2019-05-16 46.138.63.7

ЭНД ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР ТЭР ЧУХАЛ ТӨСЛИЙГ НУРААСАН ТУХАЙ Л БАЙГАА БОЛОХООС ЯМАР НЭГ БАТЛАГДСАН ЗӨРЧИЛ ДУРДАГДСАН ЮМ АЛГА!!!

Avatar

Зочин 2019-05-16 182.160.35.213

Монголыг эрүүгийнхэн , адгийн шаарууд удирдаж байгаа гэж Баабар ах үнэн хэлсэн шүү.

Avatar

Зочин 2019-05-16 66.181.178.14

х***а баабар БҮТЭН БАНК ГУССАН ГАР БАС РЕКЭТЧИН .

Avatar

Зочин 2019-05-16 202.9.42.190

Баабар өөрөө тийм ариун хүн үү ккк

Avatar

HI 2019-05-16 103.9.90.2

Elbegdorjiin ene site iig odoo hamaar MU – iin erunhiilugchiin talaar durtaigaa bichj bolno gj bodsiiin bhdaa

Avatar

Зочин 2019-05-16 46.138.63.7

ЭНД ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР ТЭР ЧУХАЛ ТӨСЛИЙГ НУРААСАН ТУХАЙ Л БАЙГАА БОЛОХООС ЯМАР НЭГ БАТЛАГДСАН ЗӨРЧИЛ ДУРДАГДСАН ЮМ АЛГА!!!

Avatar

n**** GJ 2019-05-16 202.21.117.194

MONGOL YALNA UU. UUROO. ARAGUI L HAR MASS YALSAAN ,

Avatar

Отгоо 2019-05-16 203.91.115.250

Нөгөө хэдэн их наядын мөнгө орилолдоод л байсан Одоо тэгсэн 1.5 сая доллор болж таарах нээ… Ямар ч байсан аль нэг чиглэлийн ТӨМӨР ЗАМ л АРД ИРГЭДЭД хэрэгтэй байна. СОНГУУЛИЙН чимээ сонсогдсон шүү . . .

Avatar

Зочин 2019-05-16 46.138.63.7

ЭНД ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР ТЭР ЧУХАЛ ТӨСЛИЙГ НУРААСАН ТУХАЙ Л БАЙГАА БОЛОХООС ЯМАР НЭГ БАТЛАГДСАН ЗӨРЧИЛ ДУРДАГДСАН ЮМ АЛГА!!!

Avatar

Зочин 2019-05-16 202.9.45.92

Бодит байдал дээр ТТ – Гашуун сухайт чиглэлийн 287 км төмөр зам баригдаагүй нь бүлэглэлүүдийн зөрчил юм л даа ! Одоо ч бүлэглэүүдийн зөрчил үргэлжилж л бн.Хэрвээ 287 км төмөр зам ашиглалтанд орсон бол зөрчилдөж буй нэг бүлэглэл нь экспортод ахиухан нүүрс гаргаж тэр хэрээрээ санхүүгийн чадавхи нь дээшилж улам л хүчирхэг болох байсан бх !Төмөр зам баригдаагүйгээс болоод улс орон л хохирч бн.Женко ухаантай хүн ерөнхийлөгч бх хугацаандаа хэл ам болоод бга төмөр замаа ямар ч бсн бодитоор барьчих блгү

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.58

Одоо яагаад Жэнко барихыг хүсэхгүй бна. Тэгэхээр хэн барих сонирхолгүй бна үхэрүүдээ

Avatar

Зочин 2019-05-16 64.119.20.19

TURIN HUTGUR TARVAGADORJ JENKO 2 HAR HERE

Avatar

XYH 2019-05-16 85.17.24.66

Төр нь авилгалагчдаар дүүрсэн улс яаж хөгжих юм бэ? бүгд л хувийн эрх ашигын төлөө улсаа самарч байна. Манжийн дарангуйлалд байсан түүх ер нь давтагдах шинжтэй удахгүй Монгол Азийн африк болох цагт колон болгох улсууд гарж ирнэ тэр цагт бүх авилагчид гадагш гархад хэн үлдэхэв ? ар түмэн үлднэ.

Avatar

Зочин 2019-05-16 202.21.108.199

Ганбатыг хар залуугаас нь танина даа. Орос 3-р сургуулийг төгссөн, Азийн банкны төсөл дээр ажилладаг байсан. Гадны элдэв эрчүүдтэй гомоддог, луйварчин сэжгийн залуу даа.

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.2

Дэлхийн шившиг!!! Бузрын хулгайчууд!!!

Avatar

Зочин 2019-05-16 66.181.178.14

ЭНЭ САЙТЫН ЭЗЭН ЭЛБЭГШУНАЛХОВДОГДОРЖ ТӨРӨӨС $ ТЭРБУМТАН БОЛСООН .

Avatar

Зочин 2019-05-16 202.170.71.157

Шүүх засаглал нь засгийн газартайгаа нийлээд шалгаад нэг тийш нь болгомоор юм. Монголчууд ажил хийсэн хүнээ хэлмэгдүүлэх тохиолдол бий. Алдаа дутагдалгүй хүн гэж байхгүй л байх. Эцсийн дүндээ хариуцлагагүй улс төр засаглал буруу явж байгаагийн үр дүн юм.
Захиалын сэтгүүлчид та бүхэн болиорой.

Avatar

Зочин 2019-05-16 203.91.115.38

Зөв явах хэрэгтэй шүү Жонхуу ХИйсэн үйлийнхээ үрийг үүрэх цаг чамд ирнээ

Avatar

Зочин 2019-05-16 59.153.113.53

Жэнко темер зам барина гэж шороо овоолж 280 сая $ дээр vед идсэн. Сая 3 сард дахиад енее шороогоо VАБЗийн зевлемж еерее гаргаж енее шороогоо Эрдэнэс Тавантолгой терийн емчит компанид шахаж, тэндээс енгерсен жилийнх нь ард тvмэнд ногдох орлогоос 280 сая $ дахиад авч идсэнийг Тамгын дарга нь 2019.3.7-нд вэбсайтаараа зарласан.

Avatar

Зочин 2019-05-16 112.72.12.9

Баттулга хэзээ билээ дээ, би хамаагүй тэр нус Гансүх хамаатай гээд байсан. Тэр нус Гансүхийн нэр хаана ч дурдагдсангүй

Avatar

zaluu 2019-05-16 59.153.114.69

yasan ih shunal ve mongoliig dandaa horoldog odoo tt tolgoig idheer ulaarch baina sumya bazar ta hoer barigdandaa anduuraarai malnuuddaa

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.119

4 сая долларын ажлыг 5,6 сая-аар хийлгэсэн гэж гүтгэж эхэлсэн боловч баталж чадаагүй юм байна. Манай хуулийнхан эхлээд яллах санаагаа бэлтгээд дараа түүнийгээ батлах гэж олон жил хөөцөлддөг энгийн жишээ. Тэдэнд тэр компани нэр хүнд монголын талын хүмүүсийн нэр хүнд энээ тэр ёстой падлийгүй. Нотолгоо нь эхлээд хаанаас хэдэн төгрөг идсэнийг нь дэлхий дахинд зарлана. Бүх хэвлэл мэдээллээр тэднийг үзэн ядуулна. Маш олон жил мөрдөнө. Дараа нь мөрдөгч нөхөр ажлаа өөрчлөнө. Нэг иймэрхүү дүр зураг

Avatar

Зочин 2019-05-16 59.153.113.53

Жэнко темер зам барина гэж шороо овоолж 280 сая $ дээр vед авч идсэн. Жэнко 2019.3 сард VАБЗийн зевлемж еерее гаргаж енее шороогоо Эрдэнэс Тавантолгой терийн емчит компанид шахаж, тэндээс енгерсен жилийнх нь ард тvмэнд ногдох орлогоос 280 сая $ дахиад авч идсэнийг Тамгын дарга нь 2019.3.7-нд вэбсайтаараа зарласан.

Avatar

аа 2019-05-16 66.181.184.40

энэ хулгайч жэнко шоронд орох цаг ирнээ

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.52

ХООСОН ТОЛГОЙ ЗУРААЧ ЕӨӨKӨӨСӨӨ ЯАЖ САЛНА ДАА.ХАНДИВ СУГАЛАА ХУЛХИ ХУВИЦАА ГАРГАЖ ХӨШӨӨ БАРИЛГА БАРИХ Л ХҮН ШҮҮ ДЭЭ.1990 .ЭЭД ОНД САЯТАН СУГАЛАА ГАРГАЖ ЦӨМ ХИЙСЭН.БАЯЖСАН БИШ УЛСАА САМРАХ ХҮН БАЙЖ.

Avatar

Зочин 2019-05-16 103.26.193.92

Женко БатТулгын ачаар оросууд 200 сая тонн нүүрс олборлодог болсон Үүний төлөө оросын баатар болсон

Avatar

зочин 2019-05-16 202.9.43.105

Улсынхаа эдийн засагыг нугасалсан луйварчинг ерөнхийлөгчөөрөө сонгочихдог тэнэг үндэстэн байдаг л юм байна .

Avatar

Зочин 2019-05-16 202.21.111.20

Үгүй одоо байгаа сөөнгө хоолойтыг хараагаад яахав дээ. Ийм л***р гэдгийг мэдсэн хүмүүс сонгоогүй, угаасаа цөөнхийн үзэл бодол үнэнд илүү ойрхон байдгийн бас нэг илэрхийлэл ийм л бна. Сонгочоод ажил төрөлгүй болсонууд хууль зөрчөөд ч хамаагүй бичиг баримт бүрдүүлж Солонгос явахыг эрмэлзээд байгаагаа өөрсдийн сонголтоос болсон гэдгээ хүлээн зөвшөөрч алдаагаа давтахгүй хүүхэд залуучуудын төлөө ажлын байр бий болгохын төлөө сонголтоо хийгээсэй.

Avatar

Зочин 2019-05-16 202.21.100.210

Ч.Ганбат дэлхийд нүүргүй адгийн шаар болсон байна даа. Монгол улс энэ хүнд хамаагүй л дээ. Хайран боловсрол нэр хүнд гэх үү дээ..

Avatar

Иргэн 2019-05-16 157.107.84.124

Монголыг самрагч #Батталлга

Avatar

Иргэн 2019-05-16 202.21.108.168

Муу хүүрийн Баттулга үхсэн ч үйлийн үр нь үр хүүхдэдкнь ирнэ дээ! Монгол орныг самарсан шуналдаа ялзарсан хар хүүр.

Avatar

Зочин 2019-05-16 139.5.219.44

Гашуунсухайтын 699 р багана 704 р багана хоероор зоруулж хийсэн тэнэг ажлаа хятадын талтай яаралтай тохиролцоод наад замаа эхлээд дуусгаач

Avatar

зочин 2019-05-16 202.179.30.6

Адгийн муу хулгайч Баттулга даа Хэзээ нэгэн цагт нүгул нь нүдээр нь гарна

Avatar

Зочин 2019-05-16 202.131.228.20

Ха ха ха харагдаач: РХөөн хэлэлцэх хугацаа дуусна

Avatar

Зочин 2019-05-16 59.153.113.53

Нvглийг эрлэг, бурхны гэсгээл 2 шийднэ. Бурханд хеен хэлэлцэх хугацаа байхгvй!

Avatar

БАЯН МОНГОЛ 2019-05-16 202.179.25.213

9 ЖИЛД ГАНЦХАН НҮҮРСНИЙ ТЭЭВРЭЭСЭЭ БАГААР БОДХОД МОНГОЛ 10 ТЭРБУМ ДОЛЛАР АЛДСАН. ХЯТАДАД НҮҮРС ГАРГАДАГГҮЙ БАЙСАН ОРОС ОДОО 40 САЯ ТОНН КОКСЖИХ НҮҮРС ГАРГАХААР МОНГОЛЫН НҮҮРС ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ ДУУСАА.

Avatar

Зочин 2019-05-16 66.181.170.67

Тэгэхдээ Монгол ялаа биз дэ үгүй муу

Avatar

зо 2019-05-16 202.9.45.25

тэнэг нь дэндсэн монголчууд өөрсдийгөө их ухаантай гэж бодоцгоодог . Ерөнхийлөгч УИХ ын гишүүд нь хүртэл бүгд хулгайч .Ийм сонголт хийдэг ард түмэн устах тавилантай

Avatar

зо 2019-05-16 202.9.45.25

тэнэг нь дэндсэн монголчууд өөрсдийгөө их ухаантай гэж бодоцгоодог . Ерөнхийлөгч УИХ ын гишүүд нь хүртэл бүгд хулгайч .Ийм сонголт хийдэг ард түмэн устах тавилантай

Avatar

Иргэн 2019-05-16 103.57.93.234

Баттулга еөк шүүдээ. Муу л***р өөрийнхөө булхайг нуух гэж л албан тушаалд очоо биз хараажаар.

Avatar

Зочин 2019-05-16 150.129.143.229

Нөгөө л 30 гэр бүл данжаад эзний м си эсийн захиалгат нийтлэл үү М Си Эс хятадуудад маш их өртэй өрөө Таван толгой тусгаар тогтнолоор төлөх гэж байсныг эх оронч Баттулга ерөнхийлөгч зогсоосон

Avatar

Иргэн 2019-05-16 202.21.108.168

Муу мал минь юуч мэдэхгүй хоосон толгой минь улс оронд гай бололгүй амаа татаж үз!

Avatar

Нх 2019-05-16 103.229.123.43

Баттулгыг хамгаалж төлбөртэй сэтгэгдэл бичдэг ажилд яаж орох вэ? Зөвлөөч, найз аа.

Avatar

Зочин 2019-05-16 202.179.26.220

Баттулга Гансүх нар хулгайг өөрийнхөө зөвтгөж худал ярьж эхлэв. МсКензи компаний үндсэн салбар биш болох талаар шүүх тогтоосон байдаг биз дээ. Дахин хулгай хийхээгүй зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-16 202.9.42.143

Худлаа шаагаад байгаарай. Хаана байна тэр шүүхийн тогтоол чинь гахай хамартаа

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.40

Одоо захын нэг компани орж ирээд хуцдаг болж. Ардчилаж байгаа нь энэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж