Таеквондогийн тамирчдад Английн виз гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Таеквондогийн тамирчдад Английн виз гараагүй байна

Таеквондогийн тамирчдад Английн виз гараагүй байна

Английн Манчестер хотод өнөөдөр /2019.05.15/ таеквондогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. “Токио 2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох уг тэмцээнд Монгол Улсаас М.Түмэнбаяр /эрэгтэй, 58 кг/, Т.Билэгсайхан /54 кг/ нар оролцох юм. Харин “Рио 2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ий шагналт байрын эзэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын таван тамирчин оролцох боломжгүй болжээ. Эдгээр тамирчид Английн виз авч чадаагүйн улмаас хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-д оролцох боломжгүй болжээ.

Манчестер хотод очсон М.Түмэнбаяр, Т.Билэгсайхан нарын визний асуудалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Элчин сайдын яамны хамт олон тусалжээ.

Таеквондогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-ний өдрүүдэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж