Төр хүүхдээ халдварт өвчнөөс хамгаалж чадахгүй болтлоо ялзарчээ. Хамар дор шахам нэг сургуулиас 523 сурагч сүрьеэгийн халдвар авч, 38 нь энэ өвчнөөр өвдсөн байтал олон нийт өчигдөр л мэдлээ. Хэрэв эцэг, эхчүүдээс нэг нь “шүгэл” үлээгээгүй бол төр уг өвчнийг хэдий болтол нуун дарж, гүрийх байсныг хэлэхэд бэрхтэй.
Нийслэлийн 15 дугаар сургуулийн захирлын тайлбараар бол 2017 онд эцэг, эхчүүд сургуулийн захиргаанд хандан сүрьеэгээр өвчилсөн багш хичээл зааж байгааг анхааруулжээ. Тэр дагуу тухайн багш эмчлүүлэхээр болж, чөлөө авсан. Харин жилийн дараа буюу 2018 оны намар Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн тамгатай “Бүрэн эдгэрсэн” гэх шинжилгээний бичигтэй ирснээр ажилдаа оржээ. Гэвч саяхан хийсэн шинжилгээгээр тухайн багш сүрьеэгээр өвчилснийг тогтоосон нь ХӨСҮТ-ийн “эдгэрсэн” гэх бичиг эргэлзээ дагуулж буй. Нэг хүнээс ижил төрлийн шинжилгээ авахад хариу нь хоёр өөрөөр гарах учиргүй. Энэ тохиолдолд нэг бол эмчийн магадлагаа хуурамч, эс бол багш хуурамч магадлагаагаар ажилдаа эргэн орсон болж таарах гээд буй.
Хэдийгээр мэргэжлийн байгууллага тухайн багшаас 38 хүүхэд халдвар авч, өвчилсөн гэдгийг хараахан эцэслэн тогтоогоогүй гэдгээ мэдэгдсэн ч нэг идэвхтэй хүний ард 10-20 хүн халдварыг нь авдаг гэх тооцооллоор хөөж үзвэл хоосон хардлага бас биш.
Нөгөөтэйгүүр, хоёр жилийн өмнө 1500 гаруй сурагчтай сургуулийн багш сүрьеэгээр өвдсөн байхад сургуулийнх нь эмч, дүүргийнх нь эмнэлэг, цаашлаад ХӨСҮТ яагаад анхаарсангүй вэ. Энэ хугацаанд зөвхөн нэг сургуулийн сурагчид ижил төрлийн зовиуртайгаар эмчид хандаад байгаа нь мэргэжлийн байгууллагынхны анхаарлыг яагаад татсангүй вэ гэдэг асуудал хөндөхөд ч хүргэж буй. Өөрөөр хэлбэл, тухай бүрт нь цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр 38 хүүхдийг сүрьеэгээр өвчлөхөөс, 523 хүүхэд халдвар тээгч болохоос сэргийлж болох л байсан. Гэтэл хариуцлага алдсан шалтгаанаа зөөлрүүлэхийг хичээж байгаа юм болов уу, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны их эмч “Халдвартай 523 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. 38 хүүхэд л сүрьеэгээр өвчилсөн” гэдэг тайлбар хийж суугааг үнэндээ ойлгохгүй нь. Эрүүл саруул хүүхэд нь халдвар тээгч, сүрьеэгийн өвчтөн болчхоод байхад эцэг, эхчүүдийг, тэр хүүхдүүдийн сэтгэлийг бодож болдоггүй хэрэг үү. Сүрьеэ бол гоц халдварт өвчин. Нийгмийг туйлдуулж, эдийн засгийн асар их алдагдалд оруулдаг өвчин.
Хэдэн зуугаараа өвчлөөгүй нь нэг талдаа айдсыг үргээж байгаа ч дархлаа нь муудахад өвчлөхгүй гэх баталгаа байхгүй. Ийм л эмзэг, өртөмтгий байдалд оруулсан. Үүнийх нь төлөө эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг нэхэж, Засгийн газрыг шүүхэд өгөх эрх бий. Нөхөн төлбөр ч шаардах эрхтэй. Олон нийт ч шаардаж байна.
Төрийн өөрийнх нь үндсэн үүрэг иргэндээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх. Энэ эрхээ хангаж чадаагүй төр тэдгээр хүүхэд, эцэг, эхчүүдээс уучлал ч гуйх ёстой.
Албан тушаалын төлөө шөнө, өдөргүй хурал зарлаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хүртэл хуралдан, сүрийг үзүүлдэг атлаа нэг сургуулиас 523 хүүхэд сүрьеэгээр халдварлачихаад байхад УИХ, Засгийн газар нь ямар амгалан байна вэ. Бүр юу ч болоогүй мэт царайлах юм. Нэгхэн сургууль дээр тархалт ийм байхад бусад сургуульд ямар байгаа бол… Төрийнхөө үйлчилгээнд хамгийн ойр нийслэлийн сургуульдаа анхаарал хандуулж чадалгүй өдийг хүргэсэн байхад хөдөөгийн сургуулиудад онц байдал зарлах хэмжээнд очсон байхад мэдэхгүй ч юм уу, мэдсэн ч дарсаар сууж мэдэхээр л…
Хэдийгээр сүрьеэ эмчлэгддэг, эдгэрдэг өвчин боловч цаг хугацаа их шаарддаг. Эмчилгээг дунд нь тасалдуулбал эмэнд тэсвэртэй болж, улам ужгирч, цаашлаад амь насанд нь халдах ч аюултай. Энэ өвчнөөр Монголд жилдээ 70 гаруй хүн амиа алдаж байна. Шинжлэх ухаан хөгжиж, хүн төрлөхтөн хорт хавдраас ч хүнээ гэтэлгэж чадаж байхад Монгол Улс иргэнээ эл өвчнөөр алдана гэдэг бол эмгэнэл.
Монгол Улсад энэ өвчний тархалт нэгэн үе их байсан ч орос ах нарын тусламжтайгаар эрс бууруулж чадсан байдаг.
Сүүлийн жилүүдэд өвчлөл идэвхжсэн шалтгааныг хүн амын хэт төвлөрөл, агаар орчны бохирдол, нэг ангид олон хүүхэд агааргүй орчинд хичээллэдэг зэрэг орчин нөхцөлтэй холбон тайлбарлаж иржээ. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017 онд судалгаа хийхэд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд сүрьеэ өвчин ихэвчлэн илэрч байгааг тогтоосон аж. Жил тутамд шинээр сүрьеэгийн 4000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлыг ч татах болжээ. Гэхдээ яг нийслэлийн аль сургууль, цэцэрлэгт сүрьеэгийн өвчлөл өндөр байна вэ гэдэг мэдээлэл олон нийтэд ил болоогүй л байна.
Мэдээлэл ил тод байж, түүнээс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэнэ. Мэдээлэл хаалттай, хаана юу болоод байгааг нуух тусам нийслэлийн 15 дугаар сургуульд болсон шиг “гамшиг” нүүрлэхгүй гэх баталгаа үгүй.
Хэдэн арван сая төгрөг зарцуулж хийдэг судалгаагаа цейфэндээ хадгалж, хэнд ч хэрэггүй болгож байхаар аль бүс нутагт сүрьеэгийн тархалт өндөр байна вэ. Түүнээс хэрхэн хамгаалах вэ гэдгээ эрүүл мэндийн байгууллага нь олон нийтэд зарлах цаг нь болжээ.
Г.ХОРОЛ
matilda 2019-05-15 156.0.214.25
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913
unsgigch 2019-05-15 202.179.25.234
STANDART TOOCHOOD GOMDOLOO SHUUHED GARGAH HEREGTEI. 1 ANGID HEDEN HUUHED, HEDEN EELJEER GEEEL BOON ZORCHIL. JIRIIN IRGED BOLHOOR HUULIIN DOR, IHES DEEDES ZASAG MAANI HUULIIN DEER YUMAA.
mgl 2019-05-15 202.9.43.140
Duurgiin zasag dargiig shuuhed ugchih.
Зочин 2019-05-15 202.21.99.42
Хэнд өгөх вэ. Захиргааны шүүх харьяаллын дагуу байсанг хуулийн өөрчлөлтөөр боломжгүй болгосон шүү дээ. Ерөнхийлөгч хориг тавиад дийлэхгүй л байгаа
976 2019-05-15 49.0.213.101
Ха ха ха гоё доо
иргэн 2019-05-15 103.26.194.175
Элдэв шоуныхаа оронд нийт хүн амдаа эрүүл мэндийн тэр дундаа сурьеэ, тэмбүүгийн илрүүлэх үзлэг шинжилгээ явуулаачээ. Тэгэж байж л өвчнийг сэргийлнэ. Мэдэхгүй байна шүүдээ, Сурьеэ, арьс өнгөний 65-аас дээш насны эмч нараасаа яаж сэргийлж өвчнийг устгаж байсныг асуугаачээ… Энэ өвчлөлүүд тоглоом биш маш аюултай.
зочин 2019-05-15 64.119.23.13
эрүүл мэндийн яам тун чухал салбар гэдэгийг сайд нь ойлгож мэргэжлийн хүмүүст даалгах хэрэгтэй. дүр үзүүлж их л олон зүйлд буруу хариулт өгөх юм
СУКА ХОРОЛ ХОРОЛВОЛ ТААРНА. 2019-05-15 202.126.89.60
ХҮМҮҮСИЙГ ХАТГАДАГ ХОРОЛ СУКАГ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧТАЙ НЬ ТОНИЛГОВОЛ ТААРНА !!!
Зочин 2019-05-15 73.92.12.67
Хуулиа дээдэлдэг улс АНУ- д хорт хавдар туссан гэр бул Roundup гэдэг компанийг шуухэд егеед 2 тэрбум доллары нехен телбер авах шийдвэр гаргуулж чадаж байна. Монголчууд тэрбум,сая доллар олж авах нь ч юу юм, ядаж энэ хариуцлагагуй ЗГ, сайд нарт арга хэмжээ авахуулж огцруулж чадаж байвал шудрага ес ялах, хуулийн доор бугд тэгш эрхтэй гэдэг нийгэм байгуулахад дехем болох естой. Энэ олон хуухэд халдвар авна гэдэг маш эмгэнэлтэй,одоо эднийг эмчлэх гэж хортой хучтэй эмээр бембегдеж бусад эруул
Зочин 2019-05-15 73.92.12.67
эрхтнуудийг нь хордуулж хорт хавдрын голомт уусгэнэ, аймшигтай…… Энэ сайд, ЗГ огцроод зогсохгуй энэ эрдэнэт хуний эруул мэндийг хохироосон уйлдэлдээ олон тэрбум тегрег хохирол барагдуулах телберт ЗГ егех хэрэгтэй. Энэ хэргийг авж емгеелех емгеелегчид ард тумэн, гадаадад амьдрагч монголчууд хандивын сан уусгэж туслах хэрэгтэй. Олон хун туслахад бэлэн байна
irgen 2019-05-15 202.131.225.197
62 dugaar surguuliig shalga nuun daragduulsan baisan
Зочин 2019-05-15 174.6.108.158
bitgii uimeen samuund urialaad bai.
Сонгогч 2019-05-15 64.119.19.146
Энэ одоогийн засгийн газар дэндүү их хар хэрүүлтэй олон хүний амь нас эрүүл. Мэнд хүүхдүүд хохирсон маш. Муу энергитэй дандаа хэрүүл ард түмэн сонгогч бид нар залхаж байна зурагтаа мэдээгээ үзэхээс ч айж байна 2020 он нь хурдан болоосой салмаар байна шүү
Setguulchiig ogtsruulaach 2019-05-15 108.218.234.108
Setguulcheer EM-iin said hiilgej baigaa oronii eruul mend dampuurah ni argagui ee
Зочин 2019-05-15 66.181.179.254
Баатарбилэг Сарангэрэл хоёр огцрох нь зөв өө Хүрэлсүх шударга шийдвэр гарга
Зочин 2019-05-15 64.119.26.232
Гадаадад бол шууд сайд нь хариуцлагаа үүрээд огцордог Монголд бол тушаал дэвшээд гишүүн болж идэж уух их замдаа ордог
Zochin 2019-05-15 202.55.188.39
Manai huuhed surguuli deeree bagshiin buruugaas bolj 2 uushig nevt hatgaa bolood hagas jil ungurusn ch edgeegui.Teglee geed er arga hemjee avdaggui yum bn le.Huuhed maani hohirool ungursuun.Erduu turiin nertei baiguullaguud yalzarsan.Yalzarliig deed udirdah alban tushaalaas n uurchluhgui bol 2019 on garchaad bhd ali 1990 onii hund surtal bj bolohuudaa.
Nnnn 2019-05-15 202.126.89.96
Hezee manai uls hariutslagatai boloh vee? Toriin omchit tom kompanii ajilchdiin 98% heliko bakteritai garsan baina. Bohir zavaan shahaaanii gal togoo erhlegchiin shuud buruutai uil ajillagaa n todorhoi baihad l gereeg n sungaad ugaadsaa hiilgeseer baina. 500 bish 38 huuhed l suriyetei garsan geed suuj baigaa ene hun ajlaa ogvol yasan yum be??? Huuk Jenko Batzandan Oyun hen bilee ene hediin huuhed suriye avsan bol odiid yaj shoufaj barhirch baigaa boloo
EMGENEL 2019-05-15 202.126.89.96
Haa haanaa hariutslaga gej baih estoi. Ene bol ene yalzarsan toriin EMGENEL. Nogoo POP ulstorchdiin yu gehiig n harii. Ug n songuuli dohoj baigaa POP eronhiilogch POP eronhii said POP duuchin jujigchin bohchuud alialagch geed undsen mergejliin ULSTORCHID shuureed avah l sedev dee.
Zochin 2019-05-15 103.212.116.100
Eruul mendiin said avgai etseg ehchuudiig surjigneed gej yriad baisan yu gej oilgoh ve amitnii nyalh ursiig olnoor ne uvchluulcheed yu gej dongosood baigaa yum be Ene zasag Sarangerel gedeg avgaidaa arga hemjee avaach ee .
Зочин 2019-05-15 202.9.42.208
500 гаруй хүүхдүүд халдвар 35 хүүхэд өвчилсөн энэ хариуцлагыг хэн хүлээх вэ. Эүүл мэндийн сайд Сарангэрэл ард түмнээсээ уучлал гуйгаад ёсзүйн хувьд огцрох хэрэгтэй шүү дээ. У.Хүрэлсүх сонгуулийн шоу хийж Хэнтийгээр хэсэхийн оронд 15-р дугаар сургууль дээр засгийн газрын хурлаа хийх хэрэгтэй
Зочин 2019-05-15 202.126.89.100
ЭмЯ, Боловсролвн Яам нь тийм нарийн журмыг хэрэгжvvлдэг, тэхээр багш нараа ч гэсэн узлэгт оруулдаг нь тодорхой. Бид бол хvvxэд маань ямар овчтэй хvvxдvvдтэй, багштай орчинд сурч байгааг мэдэх боломжгуй нvдэн балай явдаг. Тэхээр энэбол ганц 15-р сургуульд биш юм, сурьеэ илэрсэн нь л 15-р сургууль болж таарлаа, тор засаг нэгийг бодоход хургэсэн явдал боллоо гэж би бодож байна
Зочин 2019-05-15 202.126.89.100
Би хэдэн жилийн омно ОХУ-ын Хиагтад нэг айлд тохиолдлоор бууж 1 хоносон юм. Айлын 10-аад настай хvvxэд цагаан хорхой эмчлуулж байгаа, эдгэрэх хуртлээ хичээлдээ явахгуй (хичээлд нь оруулахгуй) байж байсан. 10 сарын эхээр орчим. Тэнд тийм байдаг. Би их гайхаж, ямар эруул саруул хууль журам уйлчилж бна аэ гэж их сайхан санагдаж одоо нь бодогддог. ОХУ-вн дунд сургуулийн суранч бурт Эруул Мэндийн дэвтэр байдаг, 1,3,5,7, гэх мэт ангид орохдоо харьяа ЭМ-ийг товдоо БVРЭН шинжилгээ хийлгэдэг юм бналээ.
Н 2019-05-15 24.179.119.135
ОДОО ТЭР СУРГУУЛИЙНХАН БҮГД СҮРЬЕЭТЭЙ ГЭЭД 5 ЦААС НЭХЭЭД ГҮЙЧИХНЭЭ. п***а
Зочин 2019-05-15 202.9.44.164
Manan mafias ab!!! Vimeen samyyn bakterlogiin zebseg ch ym bilvv???!!
Зочин 2019-05-15 202.9.44.164
Manan mafias ab!!! Vimeen samyyn bakterlogiin zebseg ch ym bilvv???!!
СҮРЬЕЭГИЙН СҮЙРЛЭЭС ХАМТДАА ТЭМЦЭЕ !!! 2019-05-15 202.126.89.60
ТОГООЧ , ХУДАЛДАГЧ , БАГШ НАРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ БҮГДИЙГ ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ !!! ТЭГЭХГҮЙ БОЛ ХОТ УЛСААРАА СҮЙРНЭ ШҮҮ !!! НУС , ЦЭРЭЭ ХАЯДАГ УЛС ИХЭНХ НЬ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАНГУУД !!! НИЙГМЭЭРЭЭ ТЭМЦЭЦГЭЭЕ !!!
Зочин 2019-05-15 59.153.112.79
Тэр халдвар тараасан багшийн нэр усыг нийтэд зарлаж эрүүгиын хариуцлага хүлээлгээчээ
Zochin 2019-05-15 64.119.24.120
Нийтэд зарладаг нь яаж байгаа юм. Зарласан зарлаагүй хариуцлага хүлээлгэх бол хүлээлгэнэ. ДОХ туссан хүнийг зарлаж амийг нь хорлуулсан сэтгүүлч ял авч байсан юм шүү.
зочин 2019-05-15 103.57.94.129
тэр халдвар тараасан гээд байгаа нөхөр нь хазгай хэлтэй увс хүн байдаг. Өөрөө л таван төгрөг авч байвал хүүхдүүд ч хамаагүй. Увсийнхан хаа ч явсан хог шаарнууд байх юм даа.
Зочин 2019-05-15 202.126.89.100
За боль оо арай эруул саруул юм яриачдээ Хазгай хэл ч гэх шиг ингэж бусдыг хэлэх муухай
Bi 2019-05-15 24.46.102.95
Vaccine hiij b.gaa yu?
Buh huuhdiig remittances surguulid orohiin omno vaccah ystoi
Зочин 2019-05-15 23.129.64.155
Нэг ангид нормоос илүү хүүхэд чихэлдүүлж сургасан нэр зүүдэг засаг энэнд буруутай. Хүүхдийнхээ эрүүл мэнд дархлаажилтанд анхаарч, хоол хүнсийг нь хангалттай зохицуулж өгч байгаагүйгээс дархлаа султай болгосон эцэг эхчүүд буруутай. Иргэдээ ядуу амьдруулсан суурь өвчтэй болгож байгаа Засгийн газрыг хүүхэд сурах боломжтой эрүүл цэвэр орчин бүрдүүлж өгөөгүйнх нь төлөө шүүхэд өгч болно
MONGOL 2019-05-15 24.46.102.95
Orosoos tuslamj avahdaa tuljee Mongoliin tor,yam nuusan b.aiimd Mongold itgehgui b.a
Sarangerel avhaig zailuul,setgelgui,hudalch,ajil unagaj,hiij chaddaggui ni batlagdlaa
Bas Mongold belgiin zamiin ovchin mash ih b.gaa g anhaarmaar b.a
Зочин 2019-05-15 23.129.64.155
Нэг багш руу чихээд байж болохгүй. Дунд сургуулийн багш нарыг бүгдийг шалгавал эрүүл хүн бараг байхгүй. Бүгд өвчтэй багш нар байгаа. Харин Засгийн газрыг хүүхэд сурах боломжтой эрүүл цэвэр орчин бүрдүүлж өгөөгүйнх нь төлөө шүүхэд өгч болно. Нэг ангид нормоос илүү хүүхэд чихэлдүүлж сургасан нэр зүүдэг засаг энэнд буруутай. Хүүхдийнхээ эрүүл мэнд дархлаажилтанд анхаарч, хоол хүнсийг нь хангалттай зохицуулж өгч байгаагүйгээс дархлаа султай болгосон эцэг эхчүүд буруутай.
Болор 2019-05-15 202.9.42.243
Яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй блгүй дээ. Арөй ч дээ
Зочин 2019-05-15 122.201.22.52
Сарангэрэл авгай покероо тоглоод л явж байсан бол дээр байсан юм даа
зочин 2019-05-15 103.212.116.218
сэтгүүлч сайд юу хийж чадах вэ дээ. Доогуурх нөхдүүдийнхөө бэлдэж өгсөн юмыг цээжлээд өөрийнхөөрөө худлаа ярина. ХӨСҮТ-ийн худалч Нямхүүг шилдэг менежер болгоод дагуулаад гадаад тэнээд байхаар ийм юм ар араасаа гараад л байна. Нямхүү Сайд яг бидний тал болсон. намайг гавьяат болгоно гээд архидаад л сууж байх юм
haha 2019-05-15 202.131.236.170
Elbegee iim medee yawuulj zasgiin gazaraar oroldohoo bolio p***a mini
Зочин 2019-05-15 203.91.115.37
1990 оноос өмнө улс орон цэгцтэй элдэв халдварт өвчин бага байждээ Ардчилал нэртэй 30 жилд монгол улс сүйр ч гүйцлээ дээ Энэ бүхний хариуцлагыг хамгийн түрүүнд Очирбат Багабанди Элбэгдорж С Баяр Баярцогт Сайханбилэг гэх мэт монголд дандаа хор уршиг тарьж ийм байдалд хүргэсэн хүмүүс хүлээж өөрийгөө цаазлах хэрэгтэй
OLON ULSIIN SHUUH 2019-05-15 202.131.253.66
OLON ULSIIN SHUUHED UGUH HEREGTEI , MONGOLD SHUUH GEJ BHGUI
Ээ дээ, энэ "увс хүмүүс" үү 2019-05-15 103.229.123.68
Тэр халдвар тараасан багш Увс аймгаас ирсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд мөн л "увс зангаараа" хуурамч баримт бүрдүүлж багшлах ажилд ороод тэр олон хүүхдэд тараасан байгаа юм. Ээ дээ энэ "увс хүмүүс" үү!
Зочин 2019-05-15 66.181.179.217
СҮРЬЕЭ ҮҮСГЭГЧ НЬ ХАА САЙГҮЙ, ЯЛАНГУЯА МАНАЙХ ШИГ ЯЛГАДСАН ДУНДАА МАНАРААД СУУЖ БАЙДАГ НИЙСЛЭЛД БОЛ БҮР ЧӨЛӨӨТЭЙ ОРШИЖ ХҮН БҮРТ НААЛДСАН БАЙГАА. ХАА САЙГҮЙ НУС ЦЭРЭЭ ХАЯЖ НААЖ ЦАЦАЖ, ДУРТАЙ ГАЗАРТАА БИЕ ЗАСЧИХДАГ, САЛХИН ДЭЭРЭЭ ГЭР ХОРООЛОЛ ИЛ ЖОРЛОНТОЙ, ТЭР НЬ ХАЛЬЖ ТӨВРҮҮГЭЭ УРСААД ОРЖ ИРДЭГ МАНАЙ ХОТ БОЛ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ДЭЭД ЗЭРГИЙН БАЙДАГ. ХАРИН ДАРХЛАА СУЛРАХЫГ АНДАХГҮЙ ИДЭВХЖДЭГ. МАНАЙД ҮНЭНДЭЭ СҮРЬЕЭГИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙГ ТӨГС ЭМЧЛЭХГҮЙ АРХАГШУУЛААД Л ОРХИОД БАЙДАГ ЮМ ШИГ
Зочин 2019-05-15 202.9.43.137
Эцэг эхчууд нь гэж яацан хумуус байдаг байнаа ур хуухдууд нь насан туршийн эдгэшгуй овчин тусчаад байхад чив чимээгуй дандаа монгол ялна эцэг эхчууд байх шиг байна
Irgen 2019-05-15 66.181.181.247
Erguu dagz ve. Tur nuugaad baih yu baisyn
зочин 2019-05-15 203.91.118.247
Г.Хорол гэдэг нөхөрт АНХААРУУЛЬЯ,,, нийгэмд битгий худлаа сенсаац тариаад байгаарай,,,,Энэ өвчнөөр ингэж улс төр юм уу, худлаа сенсаац тарьж болохгүй шүү, Эрүүл мэндийн байгууллага нь шинжлээд халдвар авсан гэдгийг гаргаад ирсэн нь гавьяа биш үү,,,,
Халдвар авна гэдэг өвчилна биш гэдгийг мэддэггүй үхэр байж юу бичээд байна аааааааааа,,,,
Хамаагүй мэдэхгүй зүйл бичиж байж хүн гүтгэсэн хэргээр асуудалд унав даааа
500 хүүхэд өвчин туссан хариуцлагыг Монголын төрөөс хатуу нэхэх цаг болсон. Монголын засгийн газар огцрох ёстой 2019-05-15 202.21.100.210
Үр хүүхэд өвчин тусахаар аав ээжүүд би үрийнхээ өмнөөс өвчин тусахгүй яавдаа гэж шаналдаг Монгол ирээдүй болсон цэцэг шиг дэлбээлж байгаа насандаа хүйтэн хатуу нийгмийн золиосоор өвчин тусаж байгаа туйлын гаслан. МАН-н төр 2018.2019 оны турш албан тушаалын төлөө та нар хоорондоо өлөн ноход шиг тэмцэлдсэн. Монголын төрд итгэж аав ээжүүд цэцэг шиг дэлбээлж байгаа эрүүл хүүхдээ төрийн өмчийн сургуульд хөтлөн даатгаж өгсөн. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ
зочин 2019-05-15 202.126.89.149
Хүрэлсүх заавал сайд болгоно гэж зүтгүүлсээр байгаад Сарангэрэл авгайг сайд болгосон одоо өөрөө сайн дураараа огцрох хэрэгтэй энэ чухал салбарт мэргэжлийн эмч хүн сайд болох естой ! Сарангэрэл одоо л огцрох естой ес зүй гэж мэддэг бол шүү дээ бас гүрийгээд үлдэхн үү харж л байхаас
зочин 2019-05-15 64.119.23.13
сэтгүүлч хүн эрүүл мэндийн сайд яаж хйихэв дээ шоу л хийхээс өөр юм алга. мэдээлэл нуухаа л мэднэ.
Зочин 2019-05-15 202.21.99.42
Ам ажил нь зөрөөтэй шоунаас өөр зүйлд анхаардаггүй мэргэжлийн бус засгийн газар Угаасаа ийм л үр дүн хүлээнэ өөр юу хүлээх гээ вэ . Ард түмэнг хооронд нь талцуулсан эв нэгдэлгүй ядуурал даймжирсан хамгийн хэрцгий бөгөөд толгойгүй УИХ, ЗГ шүү дээ Боловсроогүй байж суудлын амтанд орсон хэдэн амбицтай микро түвшний сэтгэхүйтэй гишүүд сайд нарын балаг даа Хэцүү нь ард түмний хармаанаас л их төлбөр мөнгө гарч үр хүүхэд минь бүх зүйлээр хохирч байна
zochin 2019-05-15 64.119.23.13
эрүүл мэндийн сайд нь сэтгүүлч хүн байхаар мэдээлэлийг яаж нуухаа мэдэхээс эрүүл мэндийн чухал асуудлыг мэдэх болов уу даа. тэр хүн шоунаас өөр юм хийхгүй байна даа.
Энэ бол АЙМШИГ 2019-05-15 66.181.181.112
АЮУЛ. ХҮҮХДҮҮД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БОЛОХГҮЙ
Zochin 2019-05-15 202.126.89.137
Setguulch nuhur eruul mendiin said?????
zochin 2019-05-15 122.201.24.146
Xorol bitgii shurgaad bai harin saidtai hariutslaga yarih heregtei bitgii turhirch bai horolmaa
Зочин 2019-05-15 202.179.26.146
Бас л ногоо чацга хурэлсухийн балаг
shuuhed ug! 2019-05-15 202.170.94.90
araichdee. Eruul mendiin said ogtsoroocheeeeee. shat shatandaa medeelelee soliltsoj chadahgui yum bol ajlaa hiij chadahgui l baina gesen ug.
Зочин 2019-05-15 202.72.246.47
Цэвэрлэгчийг эрүүр мэндийн сайд болгое