Ногоон байгууламжыг нэмэгдүүлэх ажил өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжыг нэмэгдүүлэх ажил өрнөж байна

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна.

– Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 94 жилийн ой, Холбоочдын баярт зориулсан 4 төрөлт спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд 5 байгууллагын 6 багийн тамирчид оролцож авхаалж самбаагаа сорилоо.

– Сүхбаатар сумын газар нутгийн 70 гаруй хувь нь хээрийн түймэрт шатаж нэлээд хэмжээний хохирол амссан .Малчид, ард иргэдэд туслах хандивын аян үргэлжилж байгаа. Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цайрт менераль компаниас малгүй болсон иргэдийг малжуулах зорилгоор 13 сая төгрөгийг хандивлаж сумын засаг даргад гардуулан өгчээ. Мөн тус сумын 5-р багийн иргэдэд 2 сая төгрөг хандвиласнаа багийн засаг даргад нь гардуулан өгсөн байна.

– Баруун-Урт хотынхоо ногоон байгууламжыг нэмэгдүүлэх ажилд албан байгууллага аж ахуй нэгжүүд идэвхийлэн оролцож байгаа. Хотын төвөөс мал гаргаад 2 жилийн нүүр үзэж байгаа ч хариулгагүй адуунууд хотын төвөөр бэлчин ногоон байгууламжыг идэж сүйтгэх тохиолдол гарч байна. Өнөөдөр хотын төвөөр бэлчиж байсан 6 адууг сумын байгаль хамгаалагчид журамлаж хашжээ.

– Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутаг Жаргалант багийн Энгэр шанд гэдэг газар энэ сарын 23-ны өдөр хээрийн түймэр гарсаныг ОБХ-ийн алба хаагчид болон нутгийн иргэд хамтран унтраажээ. Урт нь 35 км, өргөн нь 5 км-ыг хамарч нийтдээ 15000 мянган га газрыг хамарчээ. Түймрийн шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

– Баруун-Урт сумын 5-р багийн гэр хорооллын хашаа цэгцлэх ажил энэ сарын 7-ноос эхэлсэн. Өнөөрийн байдлаар 9 эгнээний 120 гаруй айлын хашааг эмхэлж цэгцэнд оруулжээ. Хашааг цэгцлэх мухар гудамжаа янзлах ажилд багийн иргэд идэвхитэй оролцож байна гэж ажлын хэсгийн ахлагч хэлж байна.

BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж