Монгол, Японы боксчид хамтарсан бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Монгол, Японы боксчид хамтарсан бэлтгэл хийнэ

Монгол, Японы боксчид хамтарсан бэлтгэл хийнэ

“Токио 2020” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизоүзка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като нар манай улсад ирээд байна. Хоёр орны боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 онд хамтарсан бэлтгэл хийх санал солилцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгууллаа.

Засгийн газрын газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт болсон уулзалтад тус газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог төлөөлж Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн болон Шимада хотын орлогч дарга Үшио Шинго нар оролцож, гэрээнд гарын үсэг зурсан юм.

Монголын боксын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн 12 тамирчин, гурван дасгалжуулагч мөн эрдэм шинжилгээний гурван ажилтан ирэх долдугаар сарын 19-28-ны өдрүүдэд Шимида хотод хамтарсан бэлтгэлд оролцохоор болжээ. Уг бэлтгэлд Японы боксын насанд хүрэгчдийн шигшээ баг хамрагдах юм байна. Харин 2020 онд хийх хамтарсан бэлтгэлийн товыг ирэх нэгдүгээр сард хийхээр тохиролцсон байна.

Шизоүзка мужийн Шимада хотын төлөөлөгчдийн уулзалт манай улсад үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж