“Голден Стэйт”-ийн лидер Стефен Карри бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолтод арагшаагаа эвгүй савж унасан тухайгаа тоглолтын дараагаар ярьжээ. Энэ тоглолтод “Хьюстон” тэдний багийг 128:115-аар хожиж, цувралыг 3:1 болгосон юм. Карригийн хувьд унасныхаа дараагаар гуравдугаар үеийг өнжсөн ч эмч нар тархи нь хөдлөөгүй, гэмтэл аваагүй гэж үзсэн тул эргээд талбайдаа гарч, 31 минут талбайд тоглож, 21 оноо авч, 4 дамжуулалт өгсөн.
“Миний бие маш сайн байна. Гэхдээ энэ тоглолтын явцад муу юм боллоо л гэж бодсон. Миний замнал дахь хамгийн аюултай уналт энэ биш ч гэсэн хамгийн аймшигтай нь гэж би хэлнэ. Агаарт удаж, эвтэйхэн унаж, өөрийгөө хамгаалахыг хичээсэн” гэж Карри өгүүлжээ. Бичлэгийг үзнэ үү.
Р.Гэгээ