“Хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан нь нүүрсний утаа” | News.MN

“Хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан нь нүүрсний утаа”

“Хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан нь нүүрсний утаа”

Агаарын бохирдол нь хүн амын тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг нийслэлийн иргэн бүр  мэдэж, мэдэрч байгаа. Түүхий нүүрснээс ялгарч буй утаа нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг Олон улсын хорт хавдрын агентлаг зарлаад байгаа юм.

Өнгөрсөн онд буюу 2018 онд Улаанбаатар хотод 220 мянган айл 800 мянган тонн түүхий нүүрс хэрэглэжээ. Энэ хэмжээний утаа нийслэлийн иргэдийн уушги руу орж, хордуулсан байна.

Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнөөдрөөс /2019.05.15/ эхлэн хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүхийн нүүрсний хор хөнөөлийг иргэдэд таниулах, нөлөөлөх арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Арга хэмжээнд очсоноор түүхий нүүрсний хор хөнөөлийн талаар мэдлэгтэй болж, сайжруулсан шахмал түлштэй танилцаж, хаагуур борлуулж байгаа талаар мэдээлэл авах боломжтой юм.

Сайжруулсан түлш нь түүхий нүүрстэй харьцуулахад утаа, хөө, тортог бага гаргадаг, шаталт сайтай учир үнсний хамжээ бага, дулаан барилт сайтай аж. Мөн хүний биед сөрөг нөлөө бүхий нэгдлүүдийн хэмжээ 22 хувиар бага ажээ. Түүхий нүүрсний оронд сайжруулсан түлш ашигласнаар Улаанбаатарын утаа 50 хувиар буурах юм. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал тул хүчээ нэгтгэхийг холбогдох байгууллагууд уриаллаа.

Үйл ажиллагааны үеэр түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс лавлахад “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй эх үүсвэрийн 80 орчим хувийг түүхий нүүрсний хэрэглээ эзэлдэг. Амьсгалын замын архаг өвчин, зүрх судасны өвчин, цус харвалт, уушгины хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдог. Мөн түүхий нүүрсний утаа нь хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн судалгаа манайд нэлээд байдаг. Судалгаанаас авч үзэхэд  өвлийн удиралд бүтгэгдэж байгаа амьсгалын замын хоёр өвчин тутмын нэг нь, хүүхдийн өвчлөлийн дөрөвний нэг нь буюу үндсэн шалтгаан нь түүхий нүүрсний утаанаас болсон байдаг” гэлээ.

Сайжруулсан түлшний хамгийн эхний жишиг цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад нээсэн. Цаашид энэ байдлаар 500 орчим цэг нээхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн түүхий нүүрсний хэрэглээнд 4600 байцаагч хяналт тавин ажиллах юм байна. Сайжруулсан түлшний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн сурвалжлагаас уншина уу.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-15 64.119.26.232

хоосон чанараа гэж

Avatar

нэр 2019-05-15 202.179.27.96

энэ түлшийг нэг айлд хоёр тооноор хязгаарлан гэж өчигдөр яриад байна тэглээр яах вэ түүнээс бусад цагт хөлдөж үхэх юм уууууууууууууууууууууууууууууууууууу

Avatar

Зочин 2019-05-15 66.181.179.217

ЕРӨӨСӨӨ Л НИЙГЭМ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХУУРАМЧ ЖҮЖИГ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2019-05-15 66.181.170.67

erooso l yu ch hiisen buh yum huuramch baih aa te, bur niigem ter chigeeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж