“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна

“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна. Хурлын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай  уулзлаа.

Уулзалтаар  Азийн сайд нарын II бага хурлаас хойш Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан байна. Цаашид Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах талаар санал солилцож, хатагтай Мами Мизүтори гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас байнга дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Швейцарийн холбооны улсад төвтэй Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Белькасем Элькетрусситай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, гамшгийн мониторингийн системийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Мөн хошууч генерал Т.Бадрал Ази, номхон далайн бүсийн зөвлөлдөх уулзалтад оролцож, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үр дүнг танилцууллаа.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар Швейцарийн холбооны улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа тус хурал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж