“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хийгдсэн ажлууд

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хийгдсэн ажлууд

Аяны хүрээнд аймгийн төвийн “Тирлик” хүнсний захад “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” өдөрлөгийг Өлгий сумын ЗДТГ, СХХ, ЭМГ-тай хамтран холбогдох байцаагч, мэргэжилтэн  нар зохион байгуулсан. Өдөрлөгөөр стандарт эрүүл ахуй шаардлага хангасан болон хангахгүй хуванцар савны үзэсгэлэн гаргаж хуванцар савны хэрэглээ, хятад улсад үйлдвэрлэсэн , тэмдэглэгээгүй хуванцар сав суулгын хор уршигийн талаар ард иргэдэд сурталчилж, МХГ-ын лабораторийн  үйл ажиллагаа болон багажуудыг танилцуулан, гарын авлага тарааж, явуулын лабораторитой 2 хүн ажиллаж газар дээр нь нитрат тестрээр жимс ногооноос нитратийн хэмжээг, сүүний анализатороор хольц болон тосны хэмжээг, овоскопоор өндөгний шинэлэг байдал зэрэг үзүүлэлтүүдийг үзэж, ард иргэдэд сурталчилсан.   Өдөрлөгт 250 гаруй ард иргэд оролцсон. Өдөрлөгийн үйл явцыг “Наз”, “Дербес”, “ТВ9 “ телевизүүдээр ярилцлага өгч  сурталчилсан.

2015 оны 05-р сарын 19-ний өдөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн 43 эзэд, менежерүүдэд “Эрүүл хүнс-хэрэглэгч” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “Бүтээгдэхүүний хадгалалтын ба борлуулалтын хугацаа”, “Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт”, “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, “Хүнсний бүтээгдэхүүний ул мөрийн мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авах журам”, “Төмс, хүнсний ногооны хадгалалт тээвэрлэлтийн талаар”, “Ариутгал халдваргүйтгэл хийх журам”, “Мал амьтаны гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, худалдаалалтанд хяналт тавих”  зэрэг сэдвүүдээр холбогдох 6 улсын байцаагчид МХГ-ын хурлын зааланд сургалт  хийлээ. Зөвлөмжүүдийг нэгэтгэж багц зөвлөмж гаргаж тараасан. Сургалтын талаар орон нутгийн “Наз”, “Өлгий ТВ” телевзүүдээр ард иргэдэд  сурталчилсан.

2015оны 05-р сарын 20-ны өдөр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжийн эзэд, менежерүүдэд “Дотоод хяналтыг нэвтрүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтын талаар орон нутгийн “Наз”, “Өлгий ТВ”, “Дербес” телевзүүдээр ард иргэдэд  сурталчилж МХГ-ын дарга аяны талаар ярилцлага өгч мэдээлэл хийлээ. Цаашид сургалтанд хамрагдсан 17 аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг тогтмолжуулахад онцгой хяналт тавьж ажиллана. 

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”, “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, “Кремт бүтээгдэхүүний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас” зэрэг хяналтын хуудасыг сурталчилах үүднээс хоол үйлдвэрлэл эрхэлдэг 6 аж ахуйн нэгжийн эздийг “Цамбагарав” зоогийн газарт, хүнсний үйлдвэрийн 5 аж ахуйн нэгжийн эздийг “Ах бидай” нарийн боовны цехэд, худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 5 аж ахуйн нэгжийн эздийг “Москва” хүнсний бөөний дэлгүүрт тус тус газар дээр нь үзүүлэх сургалтыг зохион байгуулж сурталчилан ажилласан. “Наз” телевизээр ард иргэдэд  сурталчилсан.  Цаашид сургалтыг газар дээр нь үзүүлэх сургалтын аргаар  хийх нь нэг нэгнээсээ туршлага солилцох, ололттой талыг өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллахад  үр дүнтэй  байна гэж үзлээ.

“Тирлик” захад мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг 36 иргэнд “Мах, махан бүтээгдэхүүний худалдаалалтанд тавих шаардлага” сэдэвт сургалтыг худалдаалж буй газар дээр нь зохион байгуулж хуулийн мэдлэгийг дээшлүүлж ажилласан. – тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Цэнгэл сумын ЗДТГ-тай хамтран “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны өдөрлөг зохион байгуулсан.

Өдөрлөгт 100-120 гаруй ард иргэд хамаарагдлаа. Өдөрлөгийн үеэр хугацаа хэтэрч чанар аюулгүй байдлаа алдсан, хаяг шошгоны зөрчилтэй, хадгалалтын горим алдагдсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хятад улсад үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж ард иргэд, хүүхдүүдэд сурталчилан хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага зөвлөмж тарааж, ард иргэдийн санал асуулганд хариулт өгч, хяналтын хуудас болон хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар сурталчилан ажиллаа. 


“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт хэлэлцүүлэг

Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 300-500 хүний хүчин чадалтай хоол үйлдвэрлэл үйлчилгээний 6 газрын эзэд, холбогдох улсын байцаагчид, СХЗХэлтэс хамтран хурим найр хийдэг үйлчилгээний газруудад Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн байдал, илэрч буй нийтлэг зөрчил,  тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уламжлалт ёс заншил хууль, стандартын хэрэгжилтэнд нөлөөлж буй байдал, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж шалгалтаар илэрсэн зөрчил болох хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичиг баримтгүй, ард иргэдийн гар дээрээс авч хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх явдлыг таслан зогсоох, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөж хэвшүүлэх, нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжтэй болох, орон байр, ариун цэврийн өрөөнүүдийг стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу засвар тохижилт хийх, үйлчилгээний соёлыг стандартын шаардлагад нийцүүлэх, зэрэг үүрэг даалгавар өгөгдөж төрийн болон хувийн хэвшил хамтран ажиллахаар шийдвэр гарлаа.


 “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны эхний долоо хонгийн мэдээ

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт аян зохион байгуулахтай холбогдуулан 6 бүлэгтэй 41 төрлийн үйл ажиллагаа АЗДТГазар болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж МХГ-ын дарга, Засаг дарга нарт батлуулж 2015 оны 05-р сарын 06-ны өдөр ЗДТГ, ЭМГ, ҮХААГ, СХХ-тай хамтран “Эрүүл-хөрс-эрүүл хүнс” сарын аяны нээлтийн үйл ажиллагааг аймгийн Хөгжимт Драмын театрт хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд 20 гаруй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд болон үйл ажиллагаагаа сурталчилан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, ард иргэдэд хүнсний аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүнсний үйлдвэрийг шалгах хяналтын хуудас, ил задгай хүнсний бүтээгдэхүүний талаарх шторкуудыг танилцуулан орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчилан ажиллалаа.

 

– See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/3669#sthash.gKKJ0g36.dpuf

Баян-Өлгий аймгаас

Аяны хүрээнд аймгийн төвийн “Тирлик” хүнсний захад “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” өдөрлөгийг Өлгий сумын ЗДТГ, СХХ, ЭМГ-тай хамтран холбогдох байцаагч, мэргэжилтэн нар зохион байгуулсан. Өдөрлөгөөр стандарт эрүүл ахуй шаардлага хангасан болон хангахгүй хуванцар савны үзэсгэлэн гаргаж хуванцар савны хэрэглээ, хятад улсад үйлдвэрлэсэн , тэмдэглэгээгүй хуванцар сав суулгын хор уршигийн талаар ард иргэдэд сурталчилж, МХГ-ын лабораторийн  үйл ажиллагаа болон багажуудыг танилцуулан, гарын авлага тарааж, явуулын лабораторитой 2 хүн ажиллаж газар дээр нь нитрат тестрээр жимс ногооноос нитратийн хэмжээг, сүүний анализатороор хольц болон тосны хэмжээг, овоскопоор өндөгний шинэлэг байдал зэрэг үзүүлэлтүүдийг үзэж, ард иргэдэд сурталчилсан. Өдөрлөгт 250 гаруй ард иргэд оролцсон. Өдөрлөгийн үйл явцыг “Наз”, “Дербес”, “ТВ9 “ телевизүүдээр ярилцлага өгч  сурталчилсан.

2015 оны 05-р сарын 19-ний өдөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн 43 эзэд, менежерүүдэд “Эрүүл хүнс-хэрэглэгч” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “Бүтээгдэхүүний хадгалалтын ба борлуулалтын хугацаа”, “Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт”, “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, “Хүнсний бүтээгдэхүүний ул мөрийн мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авах журам”, “Төмс, хүнсний ногооны хадгалалт тээвэрлэлтийн талаар”, “Ариутгал халдваргүйтгэл хийх журам”, “Мал амьтаны гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, худалдаалалтанд хяналт тавих”  зэрэг сэдвүүдээр холбогдох 6 улсын байцаагчид МХГ-ын хурлын зааланд сургалт  хийлээ. Зөвлөмжүүдийг нэгэтгэж багц зөвлөмж гаргаж тараасан. Сургалтын талаар орон нутгийн “Наз”, “Өлгий ТВ” телевзүүдээр ард иргэдэд  сурталчилсан.

2015 оны 05-р сарын 20-ны өдөр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжийн эзэд, менежерүүдэд “Дотоод хяналтыг нэвтрүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтын талаар орон нутгийн “Наз”, “Өлгий ТВ”, “Дербес” телевзүүдээр ард иргэдэд  сурталчилж МХГ-ын дарга аяны талаар ярилцлага өгч мэдээлэл хийлээ. Цаашид сургалтанд хамрагдсан 17 аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг тогтмолжуулахад онцгой хяналт тавьж ажиллана. 

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”, “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, “Кремт бүтээгдэхүүний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас” зэрэг хяналтын хуудасыг сурталчилах үүднээс хоол үйлдвэрлэл эрхэлдэг 6 аж ахуйн нэгжийн эздийг “Цамбагарав” зоогийн газарт, хүнсний үйлдвэрийн 5 аж ахуйн нэгжийн эздийг “Ах бидай” нарийн боовны цехэд, худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 5 аж ахуйн нэгжийн эздийг “Москва” хүнсний бөөний дэлгүүрт тус тус газар дээр нь үзүүлэх сургалтыг зохион байгуулж сурталчилан ажилласан. “Наз” телевизээр ард иргэдэд  сурталчилсан.  Цаашид сургалтыг газар дээр нь үзүүлэх сургалтын аргаар  хийх нь нэг нэгнээсээ туршлага солилцох, ололттой талыг өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллахад  үр дүнтэй  байна гэж үзлээ.

“Тирлик” захад мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг 36 иргэнд “Мах, махан бүтээгдэхүүний худалдаалалтанд тавих шаардлага” сэдэвт сургалтыг худалдаалж буй газар дээр нь зохион байгуулж хуулийн мэдлэгийг дээшлүүлж ажилласан. – тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Цэнгэл сумын ЗДТГ-тай хамтран “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны өдөрлөг зохион байгуулсан.

Өдөрлөгт 100-120 гаруй ард иргэд хамаарагдлаа. Өдөрлөгийн үеэр хугацаа хэтэрч чанар аюулгүй байдлаа алдсан, хаяг шошгоны зөрчилтэй, хадгалалтын горим алдагдсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хятад улсад үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж ард иргэд, хүүхдүүдэд сурталчилан хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага зөвлөмж тарааж, ард иргэдийн санал асуулганд хариулт өгч, хяналтын хуудас болон хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар сурталчилан ажиллаа. 


 

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт хэлэлцүүлэг

Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 300-500 хүний хүчин чадалтай хоол үйлдвэрлэл үйлчилгээний 6 газрын эзэд, холбогдох улсын байцаагчид, СХЗХэлтэс хамтран хурим найр хийдэг үйлчилгээний газруудад Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн байдал, илэрч буй нийтлэг зөрчил,  тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уламжлалт ёс заншил хууль, стандартын хэрэгжилтэнд нөлөөлж буй байдал, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж шалгалтаар илэрсэн зөрчил болох хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичиг баримтгүй, ард иргэдийн гар дээрээс авч хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх явдлыг таслан зогсоох, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөж хэвшүүлэх, нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжтэй болох, орон байр, ариун цэврийн өрөөнүүдийг стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу засвар тохижилт хийх, үйлчилгээний соёлыг стандартын шаардлагад нийцүүлэх, зэрэг үүрэг даалгавар өгөгдөж төрийн болон хувийн хэвшил хамтран ажиллахаар шийдвэр гарлаа.


 “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны эхний долоо хонгийн мэдээ

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт аян зохион байгуулахтай холбогдуулан 6 бүлэгтэй 41 төрлийн үйл ажиллагаа АЗДТГазар болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж МХГ-ын дарга, Засаг дарга нарт батлуулж 2015 оны 05-р сарын 06-ны өдөр ЗДТГ, ЭМГ, ҮХААГ, СХХ-тай хамтран “Эрүүл-хөрс-эрүүл хүнс” сарын аяны нээлтийн үйл ажиллагааг аймгийн Хөгжимт Драмын театрт хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд 20 гаруй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд болон үйл ажиллагаагаа сурталчилан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, ард иргэдэд хүнсний аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүнсний үйлдвэрийг шалгах хяналтын хуудас, ил задгай хүнсний бүтээгдэхүүний талаарх шторкуудыг танилцуулан орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчилан ажиллалаа.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж