Цасан шуурганаар ОБЕГ-ын албан хаагч амь эрсэджээ | News.MN

Цасан шуурганаар ОБЕГ-ын албан хаагч амь эрсэджээ

Цасан шуурганаар ОБЕГ-ын албан хаагч амь эрсэджээ

Цасан шуурганаар ОБЕГ-ын албан хаагч амь эрсэджээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд  их хэмжээний цас орсны улмаас Өвөрхангай,Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгуудын   замд хүндрэл үүсч иргэд машинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл нь цаасанд боогдсон тохиолдол их гарчээ.  Тодруулбал,  дээрх аймгуудын нутагт малдаа төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Мөн Өвөрхангай аймагт ажиллаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын  албан хаагч амь эрсэджээ.

 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Найз нь 2019-05-15 202.126.89.110

Ингээл болоо юу тодруулж үнэн зөв мэдээллийг бүрэн ихээр нь өгвөл яаадын хайран хүний амь нас хэн хариуцах юм албанаас гадуурх ажилд зарагдаж яваад л амиа алдсан шдээ

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.20

Ямар их харамсалтай юм болжээ ум мани пад ни хум пад ум сайн амгалан болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж