Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас Өвөрхангай,Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгуудын замд хүндрэл үүсч иргэд машинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл нь цаасанд боогдсон тохиолдол их гарчээ. Тодруулбал, дээрх аймгуудын нутагт малдаа төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Энэ үеэр Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Мөн Өвөрхангай аймагт ажиллаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч амь эрсэджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ