Далд уурхайн олборлолт эхлүүлэхгүй байгаад Рио Тинтог буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Далд уурхайн олборлолт эхлүүлэхгүй байгаад Рио Тинтог буруутгажээ

Далд уурхайн олборлолт эхлүүлэхгүй байгаад Рио Тинтог буруутгажээ

Канад улсын Монтреал хотод 2019 оны тавдугаар сарын 14-ний мягмар гаригт “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж, хараат бус захирлуудыг дахин сонгох асуудлыг хэлэлцжээ. Тус компанийн бага хувьцаа эзэмшигчдийн 40 орчим хувь нь хараат бус захирлуудыг дахин сонгохын эсрэг санал өгсөн байна. Гэвч тус компанийн хоёр дахь том хөрөнгө оруулагч “SailingStone” фирм дөрвөн захирлын эсрэг санал өгчээ.

“Turquoise Hill Resources” компанийн цахим хуудаст мэдээлснээр, Алан Чиргвин, Эеймс В.Гилл, Р.Питер Гиллин, Стивен Жонс, Ульф Кельман, Рассел Робертсон, Марис Сен-Лоран нарын долоон нэр дэвшигч дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл, халааг нь авах хүнийг сонгож, томилох хүртэл “Turquoise Hill” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн захирлын үүргийг гүйцэтгэхээр болжээ.

Өнгөрсөн сард “SailingStone” фирм өөрсдийн саналаа нээлттэй захидлаар дамжуулан илэрхийлж, удирдлагын асуудлууд, Төлөөлөн удирдах зөвлөл болон бага хувьцаа эзэмшигчид хоорондын хамтын ажиллагаа учир дутагдалтай байгааг онцолсон байна.

“Turquoise Hill” компани нь Монгол Улсын “Оюу толгой” зэсийн уурхайн 66 хувийг эзэмшдэг. Тус уурхайн төслийг “Rio Tinto” компани удирддаг бөгөөд дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох төлөвтэй. Гэвч улс төрийн сорилтууд, авлигын мөрдөн шалгах ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил хойшлогдож буй зэрэгтэй холбоотойгоор уурхайн ажиллагаа зогсонги байдалд ороод байна гэжээ.

Сан-Франциско хотод төвтэй “SailingStone” хөрөнгө оруулалтын фирм нь “Turquoise Hill” компанийн 10.9 хувийг эзэмшдэг бөгөөд “Оюу толгой”-н далд уурхайн олборлолтыг эхлүүлэхгүй байгаад “Rio Tinto” компанийг буруутгасан байна.

“Turquoise Hill” компанийн хувьцаа өнгөрсөн таван жилийн хугацаанд 58 хувиар буурч, мягмар гаригийн байдлаар 0.8 хувийн хувьцааны үнэ 1.77 канад.долларт хүрчээ. “Turquoise Hill” компанийн хурлаас мягмар гаригт хараат бус дөрвөн захирал 75-76 хувийн саналаар дахин сонгогдож, бага хувьцаа эзэмшигчдийн санал 40-48 хувь байсан учир үр дүнд хүрээгүй байна.

Эх сурвалж: Turquoise Hill Resources, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж