Евро суларч, доллар чангарав

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Евро суларч, доллар чангарав

Фото: Антон Белицкий / "Коммерсантъ»

Грекийн мэдээний улмаас Европын мөнгөн тэмдэгт нэг сарын дотор доллартай харьцуулсан  ханшаа доод цэгтээ  хүртэл унагалаа гэж Bloomberg мэдээлэв.

Мягмар гаргигийн биржийн арилжааны эхэнд нэг евро 1,0977 доллартай тэнцэх болсон байв. Европын нэгдсэн валют дөрөвдүгээр сарын 28-наас хойш ийнхүү хамгийн эхээр суларлаа.

Тавдугаар сарын 24-нд Грекийн Дотоод хэргийн сайд Никос Вуцис  ОУВС-д өр төлөх мөнгө байхгүй гэж мэдэгдлээ. Грекийн зээлийнхээ 1,6 тэрбум евроны шилжүүлгийг хийх ёстой.

Гуравдугаар сарын 11-нд америк мөнгөтэй харьцуулсан евроны ханш 2003 оноос хойш анх удаагаа 1,05 доллартай тэнцэх хэмжээ хүртлээ эрс унасан байв.

Америкийн  Goldman Sachs  банк дэлхийн янз бүрийн бүсийн эдийн засгийн хөгжлийн дүгнэлтийг нэгдүгээр сарын 12-нд гаргасан юм. Тэр үед шинжээчид 2017 он гэхэд евро, доллартай тэнцэнэ гэж тэд хэлж байв. Мөн тэднийхээр 2018 онд евро 90 центээр зарагдах болсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж