Францын Парис хотноо явагдаж буй “Ролан Гаррос” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалаас тэмцээнд 15-т эрэмбэлэгдсэн АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс хасагдлаа. Тэрээр нутгийн залуу теннисчин Слоане Стэфэнст 6:7, 1:6-аар ялагджээ.
Винус Уильямс хосын болон холимог хосын оролцоогүй учир “Ролан Гаррос”-ыг эрт өндөрлүүллээ.
Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр шилдгүүдээс аваргаа хамгаалахаар тоглож буй ОХУ-ын Мария Шарапова, Беларусын Виктория Азаренка нар өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар тойрогт шалгараад байна.
Ч.БОЛ