ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс ОХУ-ын Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуультай эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зорилгоор хамтран ажиллах протоколыг байгууллаа.
Хамтран ажиллах протоколд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн дэд захирал П.Л.Бопп нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр туршлага солилцох, шинжлэх ухааны судалгааны чиг үүрэг, хөгжлийн сэдэвчилсэн асуудлаар зөвлөлдөх уулзалт, семинар, бага хурал зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ