Фото: Vit Simanek / CTK / Global Look
Хятадын шар айраг Snow Beer дэлхийд хамгийн алдартай ундаа болов гэж Euromonitor судалгааны компанийн чансаанаас иш татан The Independent сонин өгүүлжээ.
Топ жагсаалтын хоёрт Хятадын бренд Tsingtao, гуравт нь Америкийн Bud Light марк бичигдлээ.
Euromonitor –ийн шинжээчид даяарчлалын зах зээлд бүтээгдэхүүний эзлэх хувийг чансаандаа тооцсон байв. Тухайлбал, Snow Beer шар айраг 5,4 хувийг эзэлж байгаа бол, Tsingtao — 2,8, Bud Light — 2,5 хувийг тус тус дүүргэж байна.
Дэлхийд хамгийн ихээр зарагддаг шар айргийн Топ-10:
1. Snow (Хятад)
2. Tsingtao (Хятад)
3. Bud Light (АНУ)
4. Budweiser (АНУ)
5. Skol (Бразили)
6. Yanjing (Хятад)
7. Heineken (Нидерланд)
8. Harbin (Хятад)
9. Brahma (Бразили)
10. Coors Light (АНУ)
Жагсаалтад байгаа Европын цорын ганц төлөөлөл болсон Heineken шар айргийн үйлдвэрлэлийн дэлхийн хэмжээнд эзлэх хувь нь 1,5 гэсэн үзүүлэлттэй байна. Зах зээлийн ихэнхийг цөөн хувиар топ-10-т багтаагүй компаниуд хуваажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард олон улсын World Whiskies Awards шагналын шинжээчид 2015 оны шилдэг вискийг шалгаруулахад “Нэг төрлийн соёолжийн виски” ангилалд Тайванийн Solist Vinho сортын Kavalan шалгарсан юм. Үр тарианы шилдэг виски номинацид North British үйлдвэрлэгчийн британийн Darkness шалгарчээ. That Boutique-y Whisky Company компанийн шотланд ундаа “Шилдэг хольцын виски” номинацид тэргүүлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР