Нүцгэлэхээс ч буцахгүй Д.Оюунзул ”Гэгээн муза” хүртэв

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Нүцгэлэхээс ч буцахгүй Д.Оюунзул ”Гэгээн муза” хүртэв

“Ах дүүс” уран сайхны кинонд тоглон, анхны дүрээ амжилттай бүтээсэн залуу жүжигчин Д.Оюунзулыг танихгүй хүн ховор биз ээ.

“Шилдэг өнгө”, “Х-Түц” продакшны томоохон тоглолтод оролцож явсан туршлагатай тэрбээр сүүлд "Бардо" уран сайхны кино, "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжиг, "Хүний дуу хоолой" сюрреалист моно драм зэрэгт тоглож, чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулаад амжсан.

Чадварлаг залуу жүжигчин бүсгүй дэлгэцийн бүтээлд нүцгэлэх санал ирвэл татгалзахгүй гэдгээ зоригтойгоор илэрхийлж байсан бөгөөд тэрбээр эхээс төрсөн гоо сайхан, бие галбираараа ихэд бахархдаг гэнэ билээ.

Тэгвэл залуу жүжигчин Д.Оюунзул “Блэк Бокс” театрын тайзнаа анх удаа тавигдсан Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драмын гол дүрээрээ "Гэгээн муза" хүртсэн юм. Түүний шагналаа гардан авах мөч болоод бусад зургуудыг хүргэе.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж