Путин, Помпео нар хэлэлцээ хийв | News.MN

Путин, Помпео нар хэлэлцээ хийв

Путин, Помпео нар хэлэлцээ хийв

Путин, Помпео нар хэлэлцээ хийв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-д хийсэн анхны ажлын айлчлалаа өндөрлүүлж, хойд хөршид дахин нэг өдөр саатсан байна. Тэрбээр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой хоёр талын харилцаа, олон  улсын тулгамдсан асуудлуудын талаар гурван цагийн турш хэлэлцээ хийжээ. Түүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт Майк Помпеог хүлээн авч уулзан, хагас цагийн турш хэлэлцээ хийсэн байна.

Энэхүү яриа хэлэлцээнд ОХУ-ын талаас Төрийн Думын дарга Сергей Наряшкин, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, АНУ-ын талаас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Хантсмэн, АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Жефри, дипломатч Филип Рикер нар оролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Путин, Помпео нарын уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрбээр Америкийн талаас ажил хэрэгчээр хандаж, хоёр тал харилцаагаа сайжруулах бүх сувгаа сэргээх сонирхолтой байгаа нь чухал юм гэж онцлон тэмдэглэжээ.

Путин, Помпео нар мөн стратегийн тогтвортой байдал, “зэвсэг хураах болон цаашид дэлгэрүүлэхгүй байх”, БНАСАУ-ыг тойрсон асуудлууд, Сири, Иран, Венесуэлийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Гэхдээ тэд Украины асуудлыг хэлэлцээгүй аж.

Мөн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний тухай товч ярилцсан байна. Юрий Ушаков “Олон улсын тавцанд америкчуудад л ашигтай байх ямар нэг зүйл хийлгэхээр Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, ийм зүйл хийхийг шаардаж таарахгүй” гэдгийг дурджээ.

Путин, Помпео нар Орос, АНУ-ын удирдагчид Японы Осака хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах боломжтой эсэх асуудлыг хөндөж ярилцсан байна. Юрий Ушаков “Бид ийм хэлхээ холбоо тогтооход ямагт нээлттэй байдаг. Энэ талаар Трампын дэвшүүлсэн саналыг америкчууд тодорхой болгож өгөх байх хэмээн хүлээж буйгаа хэлсэн” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт ирэх сард Японд болох "Их 20"-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж буй талаараа мэдэгдсэн билээ. Гэхдээ Кремль Вашингтоноос тийм утгатай ямар нэгэн албан ёсны хүсэлт ирүүлээгүй талаар мэдэгдэж буй юм.

Эх сурвалж: ВВС, Reuters

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-15 122.201.21.28

жюльен б

Avatar

монгол иргэн 2019-05-15 202.131.236.170

АНУ гэж өөрт нь таалагдахгүй улс болгоны дотоод хэрэгт ардчилал, хүний эрх ярьж хутгалдана. Харин өөрсдөө хүний эрхийг хамгийн их хөсөрдүүлнэ. АНУ з****г хийгээд байхад БНАСАУ яагаад АНУ-аас өөрсдийгөө хамгаалах з****г хийж болохгүй гэж. Энэ цэнхэр дэлхийд хэн анх цөмийн з****г амьд хүмүүст туршсан/Хирошимо/ мөн л Америк шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж