Caterpillar Рио Тинтогийн уурхайд автомажсан жолоочгүй автосамосваль нийлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Caterpillar Рио Тинтогийн уурхайд автомажсан жолоочгүй автосамосваль нийлүүлэхээр боллоо

Caterpillar Рио Тинтогийн уурхайд автомажсан жолоочгүй автосамосваль нийлүүлэхээр боллоо

Австралийн Баруун хэсгийн Пилбара бүст орших Рио Тинто компанийн төмрийн хүдрийн Koodaideri уурхайд жолоочгүй, бүрэн автомат 226 тн даацтай 20 ширхэг Сat 793F автосамосвалиудыг ашиглахаар боллоо. Ингэснээр Сat-ын бусад автомат удирдлагатай өрөм, ачигч, бульдозер, грэйдэр, услагч, гидравлик экскаватор зэрэг ухаалаг машин, тоног төхөөрөмжтэй хослон ажиллах боломжтой болж бна. Улмаар тус уурхайн ихэнх ажлыг Сat-ын машин, тоног төхөөрөмжүүд гүйцэтгэх юм.

Энэхүү уул уурхайн автоматжуулалт нь Сat-ын санал болгодог дэлхийд тэргүүлдэг Cat MineStar технологийн нэг хэсэг бөгөөд дэлхийн даяар 200 гаруй автосамосваль дээр хийсэн судалгаагаар 1 тэрбум тонн ачааг аюулгүй зөөж, тээвэрлэн, бүтээмжийг 30% гаруй өсгөдөг нь тогтоогдсон юм. Мөн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулдаг.

Рио Тинто компани нь дэлхийн 2 дахь том уул уурхайн компани бөгөөд Koodaideri уурхайг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ухаалаг уурхай болгохоор зорьж байгаа бөгөөд нийт 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Барилгын ажил ирэх жил эхлэх бөгөөд хөрөнгө оруулалтын хүрээнд тус уурхайд нэмж 166 км төмөр зам барьж одоогийн төмөр замын системтэй холбох юм. Анхны олборлолт 2021 оноос эхлэх ба 2030 он хүртэл жил бүр 43 сая тонн хүдэр олборлоно. Түүнээс хойш жил бүр 70 тонныг олборлох төлөвлөгөөтэй байгаа. Тус ордоос гарах бүтээгдэхүүнийг 1,700 км төмөр замаар зөөн Австралийн Баруун эргийн 4 том боомтод хүргэдэг ба эндээс усан онгоцоор цааш тээвэрлэн ихэнх хэсгийг БНХАУ болон бусад хөгжиж орнууд уруу хүргэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж