Сун Бү Сүг шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Сун Бү Сүг шалгуулна гэв

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Газар хэвлий” компанийн захирал Ким Чол Хун өнгөрсөн дөрөвдүгээр сард халдлагад өртөж амь насаа алдах дөхсөн тухай өнөөдөр мэдээлэв. Компанийн өмнөх захирал Сун Бү Сүн, орчуулагч Т.Таня нарын хууль бус үйлдэл илэрснээс болж өөрийг нь барьцаалсан хэмээн тэрбээр мэдээлсэн юм.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.  

-Таны амь насанд халдахыг завдсан гэлээ. Тухайн өдөр юу болсон юм бэ?

-Миний хувьд БНСУ-аас Монголд уурхайн үйл ажиллагааг удирдаж явуулахаар томилогдож ирсэн. Сун Бү Сүн гэх хүн надаас өмнө тус компанийг удирдаж байсан юм билээ. Орчуулагч нь Т.Таня гэх эмэгтэй бий.

Тухайн өдөр Танягийн хамсаатнууд бидний машиныг шахаж зогсоогоод намайг хүч хэрэглэн барьцаалсан. Одоогоор би эмчилгээтэй байгаа.  Бие махбодиос гадна сэтгэл санааны хохирол амсаад байна.

-Тэд яагаад тань руу халдсан гэж бодож байна?

– “Газар хэвлий” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг надаас шаардсанаас ийм үйлдэл хийсэн. Компанийн өргөдөл буцаах бичиг, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зур гэж сүрдүүлж байсан. Ингэхдээ хурц үзүүртэй зүйлээр чичилж, “Гарын үсэг зурахгүй бол ална. Чам шиг солонгосыг алаад хээр аваачаад булчихад хайх, олох хүн байхгүй” гэж байсан. Аз болж тэр үед цагдаагийн машин явж таарснаар амьд гарсан. Энэ дашрамд, Монголын цагдаагийн байгууллагад талархаж байгаагаа илэрхийлье.

-Гэхдээ өмнө нь Т.Таня тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийхдээ та бүхнийг хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэж байсан?

-Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь худлаа. “Газар хэвлий” компанид Солонгосын 11 хүн хөрөнгө оруулж, намайг удирдлагаар нь явуулсан. Хууль ёсны албан бичиг, баримтууд байгаа. Гэтэл Т.Таня нар өөрсдөө хууль зөрчиж, мөнгө завшиж байсан нь илрэхээр компанийг авахаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Надад албан ёсны бичиг баримт нь байна. Энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, Сун Бү Сү нарын хууль бус үйлдлийг шалгуулж байгаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж