Гишүүд гэрээг англи хувилбараар нь хянана гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Гишүүд гэрээг англи хувилбараар нь хянана гэв

“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хянах ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэд танилцуулга дүгнэлтээ 14 хоногийн  дотор УИХ-д өгөх үүрэгтэй ч өнөөг хүртэл таг чиг байгаа нь олон хүний гайхашралыг төрүүлж байгаа юм. Тиймээс Тавантолгойн гэрээний төслийг хянах явц ямар байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодруулахад “Ажлын хэсэг гэрээний төслийг хянаж хараахан дуусаагүй байна. Ажлын хэсэгт  гэрээний төслийн англи хэл дээрх  эх хувилбар ирээгүй байна. Англи хэл дээрх эх хувилбарыг нь  авч хянахаар хүлээж байна” гэсэн хариуг өгчээ. УИХ-ын гишүүд гэрээг англи хэл дээр хянахаар болсны дээр энэ ажлаа богино хугацаанд дуусгаж, энэ долоо хоногтоо багтаан УИХ-д танилцуулахаар болжээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж