Ази нийтлэг валюттай болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Ази нийтлэг валюттай болох уу?

Евро хэрэглээнд гарснаас хойш 10 жилийн дараа 2009 онд хэзээ нэгэн цагт Евро АНУ-ын доллараас илүү гарч дэлхийн хамгийн гол нөөц валют болж болох юм гэж ярьж байв. Тэгээд ч тэр үед моргейжийн хямралаас болоод ам.долларын ханш евротой харьцуулбал доогуур ханштай байсан. Харин түүнээс хойш жил өнгөрөөгүй байхад Грекийн хямралтай холбоотойгоор Еврогийн ханш хамаагүй илүү унаад байна.

Үл итгэгчид одоо харин еврогийн хямралаас авах сургамж бол санхүүгийн илүү хариуцлагатай байх байдал гэж ярьж байна. Еврог бий болгосон Маастрихтын гэрээгээр гишүүн орнуудынхаа санхүүгийн сахилга батын талаар нарийн заалт бий болгоогүй. Санхүүгийн хувьд “uber”-сахилга баттай Герман хүртэл Европын Холбооноос заасан ДНБ-нийхээ гурван хувь дотор төсвийн алдагдлаа байлгах ёстой гэсэн шалгуурыг хангаж чадахгүй байхад түүнээс жижиг улсууд санхүүгийн сахилга баттай байж чадах уу? Евро зон дахь бүтцийн алдаа нь Европийн санхүүг нэгдсэн байдлаар зохицуулдаг Европын Төв Банк байгаа хэдий ч санхүүгийн нэгдмэл систем байхгүй улс орон бүр өөрсдийнхөөрөө явж байгаа явдал юм.

Азид худалдааны интеграцчилал явагдаж байгаа нь ирээдүйд санхүүгийн интеграцчилал явагдах үндсэн бэлтгэл болж байна гэж Азийн нэгдсэн санхүүгийн системийг дэмжигчид үзэж байна. Харин энэ бол бүтэхгүй гэж үздэг хүмүүс Азид санхүү буюу мөнгөний нэг бодлого байх нь бүү хэл улс төрийн нэгдсэн байр суурь ч бүрэлдээгүй байна гэж ярьж байна. Тэгээд ч Азид нийтлэг санхүүгийн бодлоготой болох тухай яриа хэлэлцээр огт явагдахгүй байгаа гэж “CNN” агентлаг мэдээллээ.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж