Баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэр барина        | News.MN

Баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэр барина       

БЯМБАЦОГТ

Баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэр барина       

Баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэр барина       

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 13-14-нд Ховд аймагт ажиллалаа. Засгийн газрын тэргүүн Ховд аймаг дахь албан томилолтоо БОЭТ-өөс эхэлсэн. Тэрээр эхлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр орж ажил байдалтай нь танилцсан юм.

Ховд, Баян-Өлгий, Увс гээд баруун аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тус төв хамгийн сүүлийн үеийн 102 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Гагцхүү барилга байгууламжийн тухайд их засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил зайлшгүй хийх шаардлагатай болсон талаар эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа 50 ортой “Хүүхдийн эмнэлэг”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Тус эмнэлэг баригдсанаар орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжирна гэж үзэж байгаа юм. Нийт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах тус эмнэлгийг хугацаанд нь чанартай барьж, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийнханд үүрэг болгосон юм.

ХОВДОД БАРУУН БҮСИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн  Буянт сумын Шохойтын бэл хэмээх газар баригдах “Цементийн үйлдвэр”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Хэдийгээр манай улс төвийн болон зүүн бүсэд жилдээ 4 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй болсон ч алслагдсан баруун бүсэд тээврийн өртөг зардал өндрөөс шалтгаалан хотод 1 тонн нь 160,000 төгрөгийн үнэтэй байгаа цемент Ховдод 320,000-350,000 төгрөгийн үнэтэй болж очдог байна. Харин энэ байдлыг шийдвэрлэхэд Ховд аймагт баригдах Ховд эко цементийн үйлдвэр чухал ач холбогдолтой юм байна. Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртИргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан” болохыг онцлон дурдсан. Тиймээс баруун аймгуудад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилга орон сууцны үнэ өртгийг бууруулахад Ховд аймагт шинээр баригдах цементийн үйлдвэр шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм. Засгийн газрын тэргүүн аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж байж төвлөрлийг сааруулж, ая тухтай амьдралыг цогцлоож чадна. Түүний тулд орчин үеийн орон сууц, барилга байгууламжийг олноор барьж байгуулах шаардлага тулгарч байна гэсэн юм. Харин үүнийг хийхэд нэн түрүүнд барилгын гол орц болсон хямд үнэтэй, чанартай цемент ус агаар шиг чухал байгаа талаар баруун бүсийн иргэд олон жил ярьж, санал хүсэлт тавьж ирсэн гэдгийг тодотголоо. Ийнхүү эх орныхоо хязгаар нутагт эзэн болон амьдарч буй иргэдийнхээ сайн сайхан амьдрал, ирээдүйн хөгжил дэвшлийн тусын тулд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаад Ховдын төдийгүй баруун аймгийн иргэд туйлын баяртай байна.

Тэд бүсчилсэн хөгжлийн бодлого цаасан дээр бүдгэрч үлддэг урьдын алдааг давтахгүй байх, үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт үлгэр жишээ болно гэсэн Ерөнхий сайдын үгийг алга ташин хүлээн авлаа. Ховд аймагт баригдах энэ цементийн үйлдвэр ашиглалтад орсноор орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах бодит боломж бүрдэх юм. Энэ үйлдвэр Ховд аймагт байгуулагдаж байгаа нь газар нутаг, байршлын давуу талаас гадна авто зам, эрчим хүч гээд дэд бүтцийн боломж, түүхий эдийн нөөцөд тулгуурлаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Энэ үйлдвэр баригдсанаар тонн нь 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа цементийн үнэ 2 дахин  буурч, баруун аймгууд зөвхөн тээвэрлэлтийн зардлаас гэхэд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо ч гарсан  байна. Мөн ирэх онд ажил нь эхлэх Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай гол бүтээгдэхүүн болох цементийг дэргэдээс нь, дотоодоосоо хангах том боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн цементийн үйлдвэр дагасан 250-350 ажлын байр орон нутагт шинээр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна. Юутай ч олон жил яригдаж, олон Засгийн газар дамжин шийдвэрлэгдэлгүй өдийг хүрсэн энэ том төслийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү хөдөлгөлөө.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЭРЧИМ ХҮЧНИЙ “ТУСГААР ТОГТНОЛ”-ЫГ ХАНГАНА

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газар очсон. Энд“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барьж байгуулах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч онд УЦС баригдах энэ газар дээр очиж танилцсаныхаа дараа Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Хятадын хөнгөлөлттэй зээлд оруулах тогтоол гаргасан.

Энэ дагуу яг одоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил ид хийгдэж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд газар шорооны ажлыг эхлүүлэх зорилго тавиад байгаа талаар холбогдох албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцууллаа.  Өнөөдрийн байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд 80 орчим хувийн хамааралтай байгаа юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шинэчилсэн ТЭЗҮ-гээр 90-100 мВТ хүчин чадалтай станц баригдана. Энэ нь Монгол улсыг эрчим хүчний импортын хараат байдлаас ангижрах, 2023 он гэхэд эрчим хүчний хувьд ”тусгаар тогтносон” улс болоход чухал үр нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.

Энэ станц баригдсанаар баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжих, ШИНЭ ХОВД-ыг бүтээн байгуулах өргөн боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан юм. Ийнхүү өнгөрсөн нэг жилийн дотор хоёр ч удаа Ховд аймагт ирж, баруун бүсийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гараанаас нь хөдөлгөсөнд Засгийн газрын тэргүүнд Ховдчууд гүн талархал дэвшүүлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-15 202.9.42.201

Нэг бол гишүүн шанаадаад , эсвэл хүүхэд хүзүүдээд , эсвэл хүүхэн мөрлөөд л … энэ баруун гар нь ердөө зүгээр байхгүй нөхөр юм аа …

Avatar

HOVD 2019-05-15 185.220.100.253

Gaigui guinaagaa saidiin hajuud atguulchijee, ene guina ch unuu shunu zad avhuulsaan

Ugluu bosood said gereendee gariin usag shuud l zurna doo kkkk

Avatar

бөбө 2019-05-15 202.131.253.66

Ерөнхий сайдтай айхтар сэргэлэн хүмүүс хамт явж байна даа Ховдод.

Avatar

Зочин 2019-05-15 109.70.100.23

Hovdyg samragch

Avatar

Зочин 2019-05-15 66.133.76.5

Бямбацогт сайн ажиллаж байгааа гэдгийг Ховдын ард түмэн мэднэээ. Хоосон атаархагчдыг битгий тоо.

Avatar

Хромон гутал 2019-05-15 49.0.213.53

Багшийн гутал хаана байнаа

Avatar

Зочин 2019-05-15 195.206.105.217

ene bymbsogtu dineg galzu soliotoi 68.183.91.3 metiin trolluudaasaa bolj ner ni muudaj baigaa gedegee medej bga bol uu.

Avatar

Зочин 2019-05-15 68.183.91.3

Энэ мэдээнд Ховдын нэр барьсан хоноцын шэээснүүд л уурлаж янз янзын юм бичнэ. Бусдаар Ховдын ард түмэн бүгдээрээ энэ төслүүдээ дэмжиж Ерөнхий сайд, Бямбацогт, Батнасан, Пүрэвдорж гишүүддээ баярлаж байна.

Avatar

Зочин 2019-05-15 109.70.100.21

Hyatdyn tavisan zam shn, harin bymbsogtiin kompany mavisan zam zugeer derjignuurtei saijruulsan zamtai l adil. hudal yum bichij mungu avdag yum uu haashaa yum. hudlaa yarihaa bolitsgoo, ene bymbtsogt buteen baiguulalt nereer zugeer l hulgai hiideg shuu dee. hovd bugdeeree medne.

Avatar

Зочин 2019-05-15 103.87.255.74

Ховдын нэр барьсан хоноцын шэээээс минь том төслүүд баригдах болсонд Ховдын ард түмэн бүгдээрээ баярлаж Ерөнхий сайд болон Бямбацогт, Батнасан, Пүрэвдорж гишүүддээ баярлаж байна. Чи хол очиж улин х**

Avatar

Зочин 2019-05-15 27.0.232.182

2023 он гэхэд эрчим хүчний хувьд ”тусгаар тогтносон” улс болно гэнэ үү. Сайхан сонсогдож байна шүү амжилт

Avatar

Зочин 2019-05-15 72.35.247.103

Эрдэнэбүрэнгийн УЦС чинь 100 мВт хүчин чадалтай байх гэнэ. Тэгэхээр эрчим хүчний импортоос хараат байдал арилна гэсэн үг. Энэ том бүтээн байгуулалтыг хөдөлгөж буй У Хүрэлсүхэд, олон жил ярьж зүтгүүлсэн Бямбацогт гишүүндээ баярлалаа

Avatar

Зочин 2019-05-15 195.154.179.182

Манай Ховдын 3 гишүүн ч гар сэтгэл нийлж ажилласаны хүч шүү дээ. Ялангуяа туршлагатай тулхтай Бямбаа гишүүндээ гялайлаа

Avatar

Зочин 2019-05-15 193.169.145.194

Энэ онц муу хүн бүтээн байгуулалт энэ тэр гэж худлаа хулхидаад баахан мөнгө л завшдагийг өнөөдөр ховдын хүн бүхэн мэддэг болсон доо … түрийний бөөс толгойд гарнаа гэж …

Avatar

Зочин 2019-05-15 185.245.84.202

ХОВДЫН ХӨГЖЛИЙН ҮҮД НЭЭГДЛЭЭ. ЭРДЭНЭБҮРЭН ЭРЧИМ ХШЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫГ АВЧИРНА ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ. БАРИЛГЫН ТАЛХ ГЭГДДЭГ ЦEМEНТИЙН ҮНЭ Ч АШГҮЙ ХЯМДРАХ НЬ. ОЛОН АЖЛЫН БАЙР ГАРВАЛ БИЛЛИАРД ТОГЛОЖ ГИЮҮРЧ ӨДРИЙГ ӨНГӨРӨӨДӨГ ЗАЛУУС ШАЛ ӨӨР БОЛНО БАЙХ ДАА. САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ ГЭГЧЭЭР ХООСОН ШҮҮМЖЛЭГЧИД ИХ БАЙГАА Ч ТЭДНИЙ ЧАЛЧАА ҮГИЙГ БҮҮ ТОО. БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ШИНЭ ХОВД МАНДАН БАДРАГ

Avatar

Зочин 2019-05-15 165.227.36.122

Ховдын тэр гоё замаар явж байхдаа Бямбацогт ч овоо гар юмаа гэж бодож байсан одоо бүүр цемэнтийн үйлдвэр, усан цах станц. Ховд тасрахнээ.

Avatar

Зочин 2019-05-15 169.57.213.58

Эрдэнэбүрэнгийн УЦС, Цeмeнтийн үйлдвэр Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд баруун аймгийн иргэдээс авах том оноо шүү. Баярлалаа. Манай Ховдод 50 ортой хүүхдийн эмнэлэг барих болсон явдалд маш их талархаж байнаа

Avatar

ховд 2019-05-15 103.25.59.108

Бямбацогтын яриад байгаа ШИНЭ ХОВД-ын хамгийн том ажлууд ямар ч байсан гараанаас хөдөллөө. Одоо Малын гаралтай түүхий элийн цэвэрлэх байгууламжаа хурдан ашиглалтад оруулчихвал Ховд хөгжинө шүү

Avatar

Зочин 2019-05-15 109.70.100.23

Erdenburen usan tsah stanntsiig barij bolohgui gesen Yapon sudlaachdyn dugneltiig yagaad nuuj baigaa yum be, ene hergiin ard bas l nuguu shunalyn tulam byambsogtu baina uu … bid hardah erhtei

Avatar

Зочин 2019-05-15 37.120.145.37

Бямбацогт гишүүн сайдыг дагуулаад явж байна уу даа

Avatar

Зочин 2019-05-15 103.9.90.53

Барилгын материал цахилгыын үнэ бцуурах эхлэл тавигджээ. хурдан ашиглалтад оруулаарай

Avatar

Зочин 2019-05-15 103.9.90.53

Нутгийн гишүүн сайн ажтиллаж байна баяр хүргэе

Avatar

Зочин 2019-05-15 103.9.90.53

Нутгийн гишүүн сайн ажтиллаж байна баяр хүргэе

Avatar

Зочин 2019-05-15 150.129.141.71

ҮЕНЧ СУМАНД ҮЕНЧИЙН ГОЛ ДЭЭР УЦС БАРИНА ГЭЭД НЭГ БАЛГАС БИЙ БОЛСОН .

Avatar

монгол иргэн 2019-05-15 202.131.236.170

Хүний эрхийн хороо Бямбадорж гуай анхаарна уу?

Avatar

монгол иргэн 2019-05-15 202.131.236.170

Манай ерөнхий сайд эмэгтэй хүний эрхэнд халдаад мөр дээр нь гараа тавиад байна уу? Ха Ха

Avatar

Уншигч 2019-05-15 202.131.225.227

Ховдод цементийн үйлдвэр "баригдаж" эхэлснээр лав 10 гаруй жил болж байна. Одоо дахиад шинээр шав тавьж байгаа юмуу? Ховдчууд баахан шавтай л үлдэх нь дээ, хахаха

Avatar

Зочин 2019-05-15 195.206.105.217

Ерөнхий сайд Хүрэлсүхийн талаархи хар мэдээг хажууд нь байгаа хар бямбацгт сэвж үлээж санхүүжүүлж байдаг гэж бодохоор хүрэл зүрх ч хайлмаар …

Avatar

Зочин 2019-05-15 139.5.219.44

Хурэлсух Ховдод очоод газрын тосны уйлдвэр о яриад явахын. нефть дамжуулах хоолойн санхуужилт гэж асар том асуудал байгаа эсвэл шийдчихсэн бол тэгж шийднэ гэж хэлээч

Avatar

Зочин 2019-05-15 104.218.63.75

bymbatsogt gej iim l neg dur uzuulsen b**s doloogch baidag yum daa, z**l zavaan mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж