Төв Азийн Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг морь унаж буйгаар дүрсэлсэн алтан хөшөөг өнөөдөр /V.26/ олон нийтэд танилцууллаа. Туркменистаны нийслэл Ашхабад хотноо байрлах 21 метр өндөр хүрэл хөшөөг 24 каратын алтаар бүрсэн аж. Хөшөөний нэрийг “хамгаалагч” гэж нэрлэжээ. Хөшөөний нээлтийг төрийн дуулал эгшиглэж, цэргүүд ерөнхийлөгчид тангараг өргөн, цагаан татгаануудыг суллах зэргээр сүр дуулиантай хийсэн байна.
Шүдний эмч мэргэжилтэй Гурбангулы Бердымухамедов өмнөх ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг 2006 онд нас барсны дараа Туркменистаны төрийн эрхийг барих болжээ. Сапармурат Ниязов нас барахынхаа өмнө өөрийнхөө алтан хөшөөг бариулж байсан аж. Түүний хөшөө өдгөө нийслэл Ашхабад хотын гадна байрладаг байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse