Жасмина Милованов
Өдгөө “Исламын улс” бүлэглэлд элссэн Австрали иргэдийн тоо хэдийнэ 100 давсан байна. Үүний улмаас Австралийн засгийн газар өөрийн орны иргэдийг исламын жихадуудтай холбоо тогтоож, зэвсэгт бүлэглэлд элсэхийн эсрэг хатуу арга хэмжээ авахаар хууль боловсруулж эхэлжээ. Тухайлбал, исламын террор их гардаг орнуудад аялахыг гэмт хэрэгт тооцох, хэт даврагчидтай холбоо тогтоосон хоёр орны иргэншилтэй иргэдийг Австралийн иргэншлээс хасах гэх мэт арга хэмжээг авах гэнэ.
Үүний зэрэгцээ Австралийн Сидней хотноо оршин суух эмэгтэй “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд элсэхээр хоёр хүүхдээ орхин Сири рүү явсан хэрэг олон нийтийн анхаарлыг татжээ. Австралийн иргэншилтэй, 26 настай Жасмина Милованов нь энэ тавдугаар сарын эхээр 5-7 насны хоёр хүүхдээ орхин Сири рүү яваад эргэж ирээгүй аж. Түүний экс нөхрийн хэлснээр Жасмина Сирид байгаагаа мессежээр мэдэгдсэн гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse