Какүрюү М.Ананд нарын бөхчүүд башёг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд нарын бөхчүүд башёг тэргүүлж эхэллээ

Какүрюү М.Ананд нарын бөхчүүд башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотод болж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар гурав дахь даваагаа авч башёг тэргүүлж эхэллээ. Том цолтнуудаас озэки Гоэйдо, Такакеишо, комүсүби Митакеми нар хоёр даваа, нэг унаатай болжээ. Манай бөхүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор эхний даваагаа авлаа. Ичиножёогийн хувьд ч мөн энэ башёг амжилт муутай эхлүүллээ. Тэрбээр нэг даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Маэгаширагийн доод хэсэгт бичигдсэн Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар гурван өдрийн барилдаанаас нэг л даваа авчээ. Токио хотод болж буй Нацү башёг гурван өдрийн дараах байдлаар ёкозүна М.Ананд, Гүржийн бөх, сэкивакэ Точиношин нар дөрвөн бөхийн хамт тэргүүлж эхэллээ.

Өнөөдөр дөрөв дэх өдрийн барилдаан Кокүгизан ордонд үргэлжлэн явагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж