Роналдо “Реал”-ын ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Роналдо “Реал”-ын ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцжээ

Криштиано Роналдо “Реал Мадрид” багийн ерөнхийлөгч Флорентино Пересийн дургүйг хүргэсэн гэнэ. Хэргийн учир нь Криштиано Роналдо хэдэн хоногийн өмнө твиттертээ “Агуу дасгалжуулагч, гайхалтай хүн. Ирэх улиралд хамтдаа байна гэж найдаж байна” хэмээн жиргэсэн юм.

perez04

Тухайн үед Флорентино Перес итали мэргэжилтэн Карло Анчелоттиг халахаа аль хэдийнэ шийдчихсэн байсан тул Роналдогийн энэхүү жиргээнд багагүй ундууцсан гэнэ. Хэдийгээр гол тоглогч нь ийнхүү олон нийтийн сүлжээгээр Карло Анчелоттиг халахгүй байхыг дэмжсэн ч Флорентино Перес өчигдөр шийдвэр гаргаж, халж буйгаа зарласан билээ.

Пересийн хэлсэнээр бол энэ долоо хоногтоо багтаан шинэ дасгалжуулагчийн нэрийг зарлах юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ дасгалжуулагчтай аль хэдийнэ тохиролцчихсон байх магадлал өндөр байгаа ажээ. Үүнд, Рафаэль Бенитес, Юрген Клопп нарын хамгийн түрүүнд дурьдагдаад байна.

Карло Анчелотти ажлаа өгөх тухайгаа мэдэгдэл хийхдээ “Багийн шинэ дасгалжуулагч нь испани хэлтэй хүн байгаасай” гэж хэлсэн ажээ. Ийнхүү “Реал Мадрид” сүүлийн 12 жилийн хугацаанд 9 дасгалжуулагчийн нүүр үзлээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж