Монголын павильон шилдгийн тоонд багтжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Монголын павильон шилдгийн тоонд багтжээ

ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОН ШИЛДЭГИЙН ТООНД ЖАГСЧЭЭ

Монголын павильоны талаар тоо мэдээ

Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн биеннальд Монгол улс анх удаа өөрийн павильоныг албан ёсоор нээснээс хойш 2 долоо хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд Монголын павильонд нийт 9000 орчим, нээлтийн 2 өдөрт 4000 орчим хүн зочилжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улс Венецийн дүрслэх биеннальд анх удаа оролцож байгаа тухай 300 орчим мэдээ, монголын павильоны талаар тусгайлан бичсэн нийтлэл 30 орчим одоогоор цацагдаад байна. Олон улсын Art Radarсэтгүүл Монгол улсын павильоныг Венецийн биенннальд оролцож буй Ази номхон далай, Африк, Ойрхи дорнодын орнуудынпавильоноос шилдэгийн тоонд, Art Review Asia мөн Азийн орнуудын павильоноос шилдэгийн тоонд жагсааж, Culture 360 онлайн сэтгүүл Венецийн биенналийн тухай мэдээндээ нийт 89 орны павильоноос Монголын павильоныг хамгийн тэргүүнд дурьдсан байна.Хамгийн анх удаа оролцож буй ч монголын уран бүтээлчдийн чансаа өндөр байгааг эдгээр тоо фактууд өгүүлнэ.

Сөрөг хүчний лидерүүдийг уулзуулсан Венецийн биенналийн нээлт

Монголд тэр бүр ойлгодоггүй, таашаадаггүй, бүр заримдаа гадуурхагддаг, харин олон улсад хүлээн зөвшөөрч, үнэ цэнийг нь ойлгосоор олон арван жилийн нүүрийг үзэж буй“контемпорари арт”чиглэлийн шилдэг бүтээлүүдийгтолилуулсан энэхүү наадмын нээлтийг үзэхээр 40 гаруй монголчууд очсоны дотор улс төрийн төлөөллөөс ерөнхий дэмжигчийн хувьд НЗДТГ-ын дарга Э.Бат-Үүл, харин үзэгчээр УИХ-ын гишүүн Сү.Батболд нар очсон байв.Тэд 2 хоногийн туршид контемпорари урлагаар хамтдаа амьсгалж, үзэж сонирхон, ярилцаж, заримдаа хошигнон байхыг нь харах таатай байсныг нуух юун.

Очсон зочидхэд хоногийн туршид контемпорари урлагийн шинэ урсгалуудын талаар яриа өрнүүлэн, дүгнэлт хийжсанал бодлоо нээлттэй хуваалцаж байлаа. Э.Бат-Үүл дарга үзэсгэлэнгүүд үзсэний дараа “Контемпорари уран бүтээлчидхүнийг дууриалгүй, өөрөөрөө байж,шинэ туршилтуудыг зоригтой хийжчадаж буйг хараад биширч байна. Манайхан аливаа зүйлийг хуулбарлахдаа сайн.Монголчууд энэ урлагийг ойлгосон ойлгоогүй ирж үзээсэй, нийгэмд зуршил болсон зүйлсээс татгалзаж, хязгаар, хайрцгийг даванөөрөөрөө сэтгэх чадвэрыг эндээс олж аваасай гэж хүсч байна” гэж хэлж байв.Мөн зочдын олонхи нь нүд нээсэн, оюун ухаан задалсан шинэлэг ертөнцийг харлаа, дараагийн 2017 оны биенналийг заавал очиж үзнэ хэмээн ярилцаж байв.

Монгол философ, түүхээр амьсгалсан Палазо Мора, Венецийн олон нийтийн талбай

Монголын павильон Италийн Венец хотын Канарежио дүүрэгт байрлах Палазо Мора буюу Европын соёлын төвийн 2-р давхарт Филиппин улсын павильонтой зэрэгцэн байршиж уран бүтээлч Үнэн Энх, Т.Энхболд нарын бүтээлийг 7 сарын туршид дэлгэн үзүүлэх юм.Нэг сонирхолтой тохиолгэвэл хөрш Филиппиний павильон 51 жилийн өмнө Холливүүд, Венецийн кино наадамд шуугиан дэгдээж байсан Чингис хааны тухай киног үзүүлж, дэлхийн улс орнуудын хоорондын хэлхээ, холбоосыг гол сэдвээ болгосон байв. ХаринМонголын павильонулам бүр холдож буй хүн байгалийн харилцаа, даяарчлалын эрин дэх хүмүүсийн нүүдэл суудлын асуудлыг хөндсөн  бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн юм.

Түүнчлэн Палазо Мора дахь павильоноос гадна уран бүтээлч Т.Энхболд Венецийн олон нийтийн задгай талбайд өөрийн бүтээсэн гэртэйгээ нүүдэллэж үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэр сарын туршид үзүүлнэ. Павильоны куратор Ц.Уранчимэг нь энэхүү үйлдлийг Венецчүүд, Монголчууд хоорондын нүүдлийн түүхтэй холбон “Хүннүгийн үеийн нүүдэлчдийн довтолгооноос дайжиж Венец хотыг байгуулсан түүхтэй.Түүнээс хойш хэдэн зууны дараа Венецийн худалдаачин Марко Поло монголын эзэнт гүрнээр аялж, Хубилай хааны өргөөнд 16 жилийг өнгөрүүлж байсэн бол өнөөдөр монгол хөвгүүн нүүдлийн гэртэйгээ үйл хөдлөлийн урлаг үзүүлэн Венец хотын дундуур нүүдэллэн явна” хэмээн бичсэн байв. Уран бүтээлч Т.Энхболдын үйл хөдлалийн урлаг нь олон хүний сонирхлыг татаж олон улсын хэвлэл мэдээлэлээр нилээдгүй цацагдсаар байна.

Энэ жилийнВенецийн Биеннальд монголчууд анх удаагаа боловчөргөн хүрээтэй оролцсон явдэл нь сонирхолтой байлаа. Монголын албан ёсны павильоноос гадна биенналийн дагалдах арга хэмжээний хүрээнд монголуран бүтээлч Ж.МөнхцэцэгPersonal Structures олон улсын үзэсгэлэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээр, харин биенналийн нээлттэй давхцуулан Land Art of Mongolia ТББ-аас UNESCO-ийн павильонд зохион байгуулсан арга хэмжээнд уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлагаар оролцлоо.

Энэ оны 11-р сарын 22-ыг хүртэл үргэлжлэх Венецийн дүрслэх урлагийн 56-р биенналийг үзэхээр очих зочдыг Марко Пологийн онгоцны буудалд байршуулсан Монголын павильоны том гэрэлт самбар хамгийн түрүүнд угтан авна. 

Дүрслэх урлагийн салбар – хөгжлийн ухаалаг хөшүүрэг – хөгжлийн төлөө хамтдаа уриан дор монголын засгийн газар, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллав

Энэхүүтөслийнерөнхий зохион байгуулагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, ерөнхий дэмжигчээр НЗДТГ-ын дарга Э.Бат-Үүл, ерөнхий ивээн тэтгэгчээрМон Уран болон Алтай Констракшн, Эко Констракшн, Онч Деллойт Аудит, Туушин, Макс групп, Turkish Airlines, Петровис, Хас Банк, Steppe Link, Мөнхийн үсэг, Terrazzo Lounge, Отгон Холдинг, Төгөлдөр сан, зохион байгуулалтын талаас хуучны Соёл спорт аялал жуулчлалын яам, одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны яам, MCS Group, Ром дахь Монголын ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллаж, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ, UBS TV, Өнөөдөр сонин, New Media Group, хамтрагчаар Монголын урлагийн зөвлөл, Гэрэг, Засгийн газрын мэдээ, UB Post, Gogo.mn, News.mn, Eagle.mn, Эх орон ТВ, Тойм сэтгүүл ажиллалаа.

Эх сурвалж: Монголын урлагийн зөвлөл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж