Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу? | News.MN

Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу?

Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу?

Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу?

Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулиан сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Энэ талаар “БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна. Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн” гэх мэдээлэл анх цацагдсан.  Засгийн газар болоод сайд нар энэ асуудлыг үгүйсгэж байгаа ч зарим эх сурвалжуудын хэлж буйгаар  У.Хүрэлсүхийн танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ мэдээлэл гарч эхэлснээс хойш улс төрийн хүрээнд ийм их хэмжээний авлигад холбогдох цөөн тооны салбар байгааг тодотгож байсан юм. Түүнчлэн ийм хэмжээний авлига авсан сайд нар хэн бэ гэх таамаг ч дэвшүүлээд эхэлсэн. Улс төрийн хүрээнд болон олон нийтийн дунд Эрчим хүчний сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд зэрэг гурван хүний нэрс хүчтэй яригдаж, хардагдаад байгаа юм. Энэ талаар, нэр холбогдоод буй сайд нар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 10 сая ам.долларын авлигатай холбоотой асуудал эрчим хүчний салбартай холбоотой байж болзошгүй гэсэн сэжүүр байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудал баталгаа, нотолгоогүй ч хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тиймээс хуулийн байгууллага энэ асуудлыг нягталж, бодит мэдээлэл үү эсвэл гүтгэлэг үү гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа сурагтай.

Энэ асуудалтай холбогдуулан дараах хүмүүс ийм тайлбар өгсөн юм.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Миний хувьд сая хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож ярилцсан. Манай танхимын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримтууд ирээгүй байна гэдгийг хэлсэн. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас хуулийн байгууллага цаашид нягтлаад явах байх.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

– Би 10 сая ам.долларын авлигын асуудалд хамаагүй. Энэ талаар гүтгэлэг явсан тул албан ёсоор хуулийн байгууллагад хандсан байгаа. Цаг хугацааны эрхээр энэ асуудал тодорхой болох байх. Хүн нэрээ, тогос ѳдѳѳ гэдэг. Би ийм асуудалтай нэр холбогдох хүн биш.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-“Гүтгэлэг явуулж буй хүмүүст хэлэхэд худал юм нотлогддоггүй, хорон санаа чинь биелэхгүй” гэж өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-15 27.123.214.2

Sumya said suuliin uyed Rio Tinto-g ix umuurch baigaadaa

Avatar

Иргэн 2019-05-15 202.126.89.179

Хэлсэн үг, Мэдлэг туршлагаас нь харахад Ц.Даваасүрэн л бололтой?! Хэзээний л 10%-н гэсэн тодотголтойн дээр 10-ын тоонд их дуртай юм шиг байгаамаа?!

Avatar

Зочин 2019-05-15 66.181.185.59

Ил болтол нь жагсах сан

Avatar

Х 2019-05-15 24.179.119.135

Нэг сайд аваагүйээ. МАНгарууд бөөнөөрөө авсааг

Avatar

Зочин 2019-05-15 64.119.21.129

10% гуай 10 сая болж ахиж дэвшлээ гээд байх юм, хэнийг хэлээд байх юм бол?

Avatar

J. Erka 2019-05-15 202.179.27.211

Ээ энэ авлига ийм болсон юм уу ? Үгүй байлгүй дээ. Их хурал, Засгийн газрын байгууллагын удирдлагаас авлига авах ёс зүйгүй, аймшиггүй хүн байна уу ? Арай ч дээ бид бүгд авлигын эсрэг ярьж өдөр шөнөгүй санаа зовж байхад ийм үйлдэл хийнэ гэж бодохгүй байна. Авлигаас бид татгалзаж чадна шүү …

Avatar

Gul 2019-05-15 150.129.141.138

Davaasuren avilgal avch baigaad garduulsan gedeg

Avatar

Huur 2019-05-15 150.129.141.138

Davaasuren ugiin 10% nertei

Avatar

зочин 2019-05-15 202.9.42.68

Сумъяабазар сайд гуай та зөвхөн сайдын ажлаа хийгээд явбал өлбөрч үхэх гээд байна уу? Нүүрс зөөдөг ажлаа боливол яасан юм бэ

Avatar

Зочин 2019-05-15 182.160.0.74

awsan bailguidee teged yaj darahaa medej baigaa bailgui buhl huuliin baiguulagiig atgaj baigaa ym chin

Avatar

Зочин 2019-05-15 103.111.68.3

ЭНЭ ХЭРЭГ , АВСАН Нь БАРИМТААР ТОГТООГДООГҮЙ, БҮҮР ЭСВЭЛ ХӨӨН ХЭЛЭЦЭХ ХУГАЦАА ДУУСЛАА ГЭЭД Л ХААГДАНА.

Avatar

ЦӨЛМӨГЧДИЙН АРМИ БИЗ ДЭЭ 2019-05-15 103.57.95.158

Дээд тушаалтнуудын хийж чаддаг цорын ганц ажил нь авлига л бдаг шүү дээ. Түүний төлөө л ажиллахаас бус тэр салбарыг хөгжүүлсэн, цэцэглүүлсэн, үр дүнтэй ажил харагддаггүй. Цөлмөх тонох юманд бол аль хэдийн анхаарлаа хандуулчихсан салбарынхаа \nхууччуулыг дорд үздэг сайд нэртэй луйварчид олширч дээ.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.189.232

АН-ын сайд нар дойлуурыг хэдэн арваар нь авлигад авч, бүхэлдээ бол луйвар нь хэд хэдэн тэрбум долларт хүрдэг байна. Ардын нам арай ч ингэхгүй баймаар…

Avatar

Zochin 2019-05-15 202.126.88.48

Sumyabazaraas uur hen bhav

Avatar

Zochin 2019-05-15 202.126.88.48

Sumyabazaraas uur hen bhav

Avatar

Zochin 2019-05-15 202.126.88.48

Sumyabazaraas uur hen bhav

Avatar

МЭРГЭЖЛИЙН ШАНТААЖИЛАГЧ ДАВААСҮРЭН !!! 2019-05-15 202.126.88.45

ДАВААСҮРЭН ГЭЖ л***р ЮМ БОЛГОНД ШАВАР БОЛДОГ н**ш !!! ЕРӨНХИЙЛӨГЧ , ЕРӨНХИЙ САЙД , ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗААВАРЧЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ ТОМ ТОЛГОЙ !!! ЗАСГИЙН ГАЗРЫГ ЧИНЬ УНАГААНА ГЭЖ ШАНТААЖИЛДАГ ХАХУУЛЬЧИН !!! ЗАЙЛУУЛ НОВШИЙГ !!!

Avatar

Иргэн 2019-05-15 103.57.93.234

Сумъяабазар л аваа биз.

Avatar

Зочин 2019-05-15 202.70.44.46

Davaasuren saad um bishuu, Hovsgoliihon chin yu ch hiideggui, hunii muud durtai, hunii adag hulgaichuud um gesen, shalgaval taarna,

Avatar

Зочин 2019-05-15 202.126.89.200

Даваасүрэнл 10хувиа авчдээ

Avatar

zochin 2019-05-15 43.228.129.150

Сумъяабазар сайд байж мэдэх л байх. Ашиг сонирхол ихтэй хүн шиг байна лээ. Даваасүрэн сайд ийм юманд хутгалдах тэнэг хүн биш шиг санагддаг. Түмний үг ортой. Сумъяабазар сайдыг шалгавал таарна.

Avatar

Зочин 2019-05-15 202.126.88.45

БҮХ АЖИЛД СААД БОЛДОГ ДАВААСҮРЭН ИНГЭХ ГЭЭД БАЙСАН ЮМАА !!! ХА ХА ХА

Avatar

Зочин 2019-05-15 202.126.89.124

Manai tsagdaa huuliihan iim hereg ilrvvleh \nogt sonirholgvi l dee!

Avatar

Зочин 2019-05-15 122.201.22.251

Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой байж мэднэ, яагаад гэвэдл Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ бүрэн хийгдээгүй байхад, ТЭЗҮ нь бүрэн батлагдаагүй байхад Ерөнхий сайд нь ирээд шав тавиад ажлыг нь эхлүүлчихлээ гэсэн, бас энэ чухал УЦС-ыг яаран БНХАУ-ын компаниар бариулна гээд байгаа нь шууд хар дагуулж байна

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.119

Даваасаамбуу ойрноос нэг л тэвдсэн янзтай сонин харагдаад байгаа юмаа. 10 хувийн нэртэй байсан бол 10 тэрбумын болж зэрэг ахиулж байгаа ч юм бил үү.

Avatar

Иргэн 2019-05-15 202.179.26.81

Гүтгүүлсэн байлгүй тэвдэхгүй яах ум. Хөөрхий.\nБас Раднаасэд итгэл гдг хүлээсэн шударга хүнийг байцаагч нараасаа мөнгө авдаг гэж яаж аманд нь багтдаг бнаа. Хэн ч итгэхгүй ш дээ.\nEС-дад саөд хийх гэж ядчих ум.

Avatar

Зочин 2019-05-15 202.21.108.222

Turd garna gedeg mundag jujugchinii shalguur shuu dee

Avatar

бодлын хулгайч 2019-05-15 66.181.167.53

1. АРАЙ БАГА НУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ХОЛБООТОЙ ЮМ БИШ БИЗ ?????????????????????????????

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.114

Sumyabazar bi ter ailchlald yavaagui gesen.Battulgatai uragshaa yavj geree hiisen saidiin gereeg shalgahad hudal unen ni todorhoi bolno.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.179.217

АВСАН БОЛ АВСАН ЭЗНИЙГ, АВААГҮЙ БОЛ ГҮТГЭСЭН ЭЗНИЙГ НИЙТЭД ИЛ БОЛГО. ЭНЭ БОЛ АРДЧИЛСАН ГЭЖ ЧАРЛАЛДДАГ ЭНЭ ХУЛХИНЫ ТОГТОЛЦООНЫ ЧИНЬ ЗАРЧИМ ГЭЭ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД Ч АТГ АЖЛАА ТӨГС ХИЙВЭЛ ХИЙГЭЭД ҮГҮЙ БОЛ ТАТАН БУУГДАХ ХЭРЭГТЭЙ. БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА НЭГ Ч ТОМ ХЭРГИЙН АРД ГАРААГҮЙ. ЗАХИАЛГААР ХУДАЛ ШУУГИАН ТАРЬЖ БАЙГААД Л ДАРЖ ОРХИДОГИЙГ ИРГЭД МЭДДЭГ БОЛСОН. ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ 2-ЫН ӨМНӨ ТӨР ХУУЛЬТАЙГАА НАМ БӨХИЙСӨН БАЙХАД ШУДАРГА ЁС, ИРГЭНИЙ ЭРХ ГЭЖ ЯРИХ НЬ БҮҮ ХЭЛ МӨРӨӨДСӨНИЙ ГАРЗ, САЛААВЧ БАЙЛГҮЙ

Avatar

зүчин 2019-05-15 103.26.194.66

Даваасүрэн

Avatar

Зочин 2019-05-15 202.179.24.220

10 хувийн Даваасvрэнгээс ондоо хэн байхав дээ Сурсан гар шvv дээ

Avatar

Zochin 2019-05-15 66.181.161.81

10 huviin davaasuren shu de.ulsaa bodohgui shuud 10% avdag nuhur.

Avatar

энэ ч ердийн болчлоо шүү 2019-05-15 182.160.35.93

төрд хулгай хийх гэж л гардаг болсон юм бишүү угаасаа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-05-15 64.119.20.237

Манайд иймэрхүү асуудал худлаа шуугиж байгаад чимээгүй болдог. Энэ асуудал гүтгэлэг бол хэн гэдэг хүн анх энэ асуудлыг олон нийтэд худлаа мэдээлснийг нийтэд мэдээлэх хэрэгтэй. Манайд А, Б , Д нар хулгай хийлээ, хүн дээрэмдлээ гэж мэдээлдэг нь ач холбогдолгүй, Нэртэй устай нь, засаг захиргааны хаягтай нь мэдээлвэл дахин хулгай хийхгүй, дээрэм хийхгүй, хүн санаатай гүтгэхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-05-15 202.179.31.10

Авчаад өи аьаагүй гэж мэлзэхдээ гарамгай сайд нар шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж