Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу?

Засгийн газрын сайд 10 сая долларын авлигад холбогдсон уу?

Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулиан сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Энэ талаар “БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна. Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн” гэх мэдээлэл анх цацагдсан.  Засгийн газар болоод сайд нар энэ асуудлыг үгүйсгэж байгаа ч зарим эх сурвалжуудын хэлж буйгаар  У.Хүрэлсүхийн танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ мэдээлэл гарч эхэлснээс хойш улс төрийн хүрээнд ийм их хэмжээний авлигад холбогдох цөөн тооны салбар байгааг тодотгож байсан юм. Түүнчлэн ийм хэмжээний авлига авсан сайд нар хэн бэ гэх таамаг ч дэвшүүлээд эхэлсэн. Улс төрийн хүрээнд болон олон нийтийн дунд Эрчим хүчний сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд зэрэг гурван хүний нэрс хүчтэй яригдаж, хардагдаад байгаа юм. Энэ талаар, нэр холбогдоод буй сайд нар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 10 сая ам.долларын авлигатай холбоотой асуудал эрчим хүчний салбартай холбоотой байж болзошгүй гэсэн сэжүүр байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудал баталгаа, нотолгоогүй ч хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тиймээс хуулийн байгууллага энэ асуудлыг нягталж, бодит мэдээлэл үү эсвэл гүтгэлэг үү гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа сурагтай.

Энэ асуудалтай холбогдуулан дараах хүмүүс ийм тайлбар өгсөн юм.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Миний хувьд сая хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож ярилцсан. Манай танхимын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримтууд ирээгүй байна гэдгийг хэлсэн. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас хуулийн байгууллага цаашид нягтлаад явах байх.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

– Би 10 сая ам.долларын авлигын асуудалд хамаагүй. Энэ талаар гүтгэлэг явсан тул албан ёсоор хуулийн байгууллагад хандсан байгаа. Цаг хугацааны эрхээр энэ асуудал тодорхой болох байх. Хүн нэрээ, тогос ѳдѳѳ гэдэг. Би ийм асуудалтай нэр холбогдох хүн биш.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-“Гүтгэлэг явуулж буй хүмүүст хэлэхэд худал юм нотлогддоггүй, хорон санаа чинь биелэхгүй” гэж өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж