ОХУ: Террорист халдлагын тоо өнгөрсөн онд 16 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

ОХУ: Террорист халдлагын тоо өнгөрсөн онд 16 хувиар буурчээ

ОХУ: Террорист халдлагын тоо өнгөрсөн онд 16 хувиар буурчээ

ОХУ-ын Дотоод явдлын яамны мэдээгээр өнгөрсөн 2018 онд террорист халдлагын тоо 16 хувиар, террорист халдлагын талаарх хуурам мэдээлэл 50 хувиар буурсан байна. ОХУ-ын 2018 оны гэмт хэргийн тайлан мэдээнд эдгээр үзүүлэлтүүд багтсан байна.

Тайланд дурдсанаар 31 удаа террорист халдлага болсон гэж бүртгэгдсэн бөгөөд харин хэзээ, хаана гэдэг мэдээллийг өгөөгүй байна. Мөн 30 халдлагыг болохоос нь өмнө мэдэж аюулгүй болгожээ. Террорист халдлагаас гадна террорист шинж бүхий 1679 хэрэг, экстремист шинж бүхий 1265 гэмт хэргийн илрүүлжээ.

2019 оны эхний гурван сарын байдлаар 10 удаагийн террорист халдлага бүртгэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж