Ньюс хөтөч: Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг болно

Ньюс хөтөч: Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнгөрсөн жилийн томуу томуу төст өвчний дэгдэлтийн онцлог, сургамж, бэрхшээл, ирэх томуугийн улирлыг угтуулан авах арга хэмжээний талаар ЭМЯ, ДЭМБ, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцон зөвлөлдөнө.
  • Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно.

09.30

  • "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг ШУА-ийн байранд болно.

10.00

  • Хэвлэлийн эрх чөлөөний хууль зүй баталгаа хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхимд болно.
  • “Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар их сургууль хамтран “21-р зууны –монгол гэр бүл” 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
  • Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг дэмжих зорилгоор түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах нөлөөллийн арга хэмжээ сэдвээр зөвлөлдөнө.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн гэр бүлийн өдөр”-т зориулсан “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” арга хэмжээ болно

10.30

  • “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн зохиогдох гэж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд болно.

11.00

  • Нийслэлийн 4 амаржих газар, Багануур болон Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгуудад хандив гардуулж өгнө.Нийслэлийн "Өргөө" амаржих газрын Б зааланд болно.
  • Монгол ньюс мэдээллийн төвд Монгол бөхийн анхдагч галын нэг “Увс нуур” гал үүсч байгуулагдсаны 20 жилийн ой, МОНГОЛ БӨХИЙН БАЯР үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30

  • Монгол ньюс мэдээллийн төвд Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэнэ.
  • Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахиад нэг хүн өвчнөө дийлэлгүй нас барсан бөгөөд тухайн үед автобусанд зорчиж явсан хохирогчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00

  • Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг болно.
  • АН-ын ахмад гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30

  • Дуучин Хүрлээгийн “Мөрдөөлийн зүг” тоглолтын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00

  • 52 дугаар сургуулийн хурлын танхимд Улаанбурхан өвчинд цэг тавья уриан дор Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  • Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын ёслолын танхимд Нийслэлийн гэр бүлийн элчид батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Батламжийг нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж