Аугаа их эрх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан Улаан талбайд болдог Ялалтын баярын парадыг телевизээр 12,6 сая хүн үзсэн хэмээн судалгааны Mediascope мэдээллээ. Тавдугаар сарын 9-ний парадад энэ жил 13000 хүн жагсч, цэргийн 132 техник оролцжээ. Мөн агаарын үзүүлбэрт зориулан 74 онгоц, нисдэг тэргийг бэлдсэн байсан ч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас агаарын үзүүлбэр цуцлагдсан юм.
Парадыг ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков удирдаж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авсан бөгөөд аль аль Оросын дотоодын үйлдвэрийн сум үл нэвтрэх Aurus машин хөлөглөсөн. Парадыг Оросын телевизийн Первый канал, Россия 1, Россия 24, ТВ Центр, НТВ, Звезда, МИР сувгууд шууд дамжуулсан.
Өнгөрсөн 2018 оны парадыг телевизээр 14,8 сая хүн үзсэн. Харин 2015 оны Ялалтын 70 жилийн ойн парадыг 18 сая хүн үзэж рекорд тогтоосон.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ