2015 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцсон гадаадад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны нийт үнийн дүн 167.2 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс эрс нэмэгджээ. Мөн энэ хугацаанд шинээр 5 460 үнэт цаасны арилжааны данс шинээр нээгдэж, хөрөнгийн зах зээлд шинэ тоглогчдын тоо өссөн байна.