Электрон дугуй Орост эрэлттэй байна | News.MN

Электрон дугуй Орост эрэлттэй байна

Электрон дугуй Орост эрэлттэй байна

Электрон дугуй Орост эрэлттэй байна

Электрон дугуйг оросууд ихээр хэрэглэдэг болж байгаа тухай РИА Новости агентлагийн явуулсан санал асуулгад худалдаа эрхлэгчид хариулсан байна. "М.Видео" болон "Эльдорадо" дэлгүүрүүдэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2019 оны дөрөвдүгээр сард электрон дугуйны борлуулалт 15 дахин нэмэгдэж, борлуулалтын орлого найм дахин өсчээ.

Электрон дугуй нь жирийн дугуй, гироскутер, ролик зэргийг бодоход хэрэглэхэд хамаагүй хялбар хэмээн "Связной-Евросеть" сүлжээ дэлгүүрийн хэвлэлийн алба хэлж байна. Тэдний дэлгүүрийн хувьд дөрөвдүгээр сард электрон дугуйны борлуулалт найм дахин өссөн байна. Үнийн хувьд харьцангуй хямд, боломжтой байгаа нь борлуулалтад мөн нөлөөлж байгааг дэлгүүрүүдийн борлуулагчид хэлж байна. Борлуулалт нэмэгдэж байгаа учраас өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэ 35 хувиар хямдарч хамгийн хямд нь 15 мянган рубль болоод байгаа юм. Чанараасаа хамааран электродугуйны үнэ 15-60 мянган рублийн хооронд байна. Харин хүүхдийн дугуйны хувьд 7-19 мянгын хооронд борлуулж байна.

Дунд зэргийн үнэтэй электрон дугуй нь цагт 25 км зам туулах чадвартай, 100 хүртэл кг жингийн даацтай байгаа ажээ. Харин дугуй нь томрох тусам үнэ өсдөг байна. Ийм дугуйнууд нь амортизатортай, нэмэлт батарейтай учраас илүү хол замыг туулах боломжтой ажээ.

ЭХ СУРВАЛЖ:РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2019-05-15 103.14.38.144

угаарын хийг багасгаад харин ашигтай юм биш үү, манайд бол дугуйн зам байхгүй л дээ

Avatar

Зочин 2019-05-15 150.129.140.225

Электрон дугуй гэж алийг нь хэлээд байнаа. Наад зураг чинь батарейтай скуутер л байх шиг

Avatar

Зочин 2019-05-15 202.179.24.29

samokat

Avatar

зөв зөв 2019-05-15 64.119.27.161

зөв зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж