Улаанбаатарт цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орж, шуурна

Улаанбаатарт цас орж, шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

  2019 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр,  Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч  5-7 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж