220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна | News.MN

220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна

220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна

220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд 62 дугаар тогтоолыг баталж, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Тэгвэл энэ шийдвэр өнөөдрөөс /2019.05.15/  хэрэгжиж эхлээд байна. Хэдийгээр зуны эхэн сар гарсан ч гэр хорооллын иргэд өглөө, оройн сэрүүнд түүхий нүүрсээ түлсээр байгаа юм. Тиймээс уг тогтоолтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хянах,  яндангаас гарч буй нүүрсний утааг хэн хэрхэн хянаж, ажиллах талаар сурвалжиллаа.


Энэ хүнийг Д.Дашхүү гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны оршин суугч. Д.Дашхүү гуайтай уулзахад “Гэр хорооллын айлуудыг түүхий нүүрс түлшиндээ хэрэглэхийг хориглож байгаа талаар дуулсан. Үнэхээр түүхий нүүрснээс татгалзаад, сайжруулсан шахмал түлшээ хэрэглэвэл хэрэглэе. Тэгээд яг маргаашнаас шахмал түлшээ худалдаанд гаргана гэнэ үү” хэмээн лавлан асуулаа. Тэрбээр “Өнгөрсөн өвөл хоёр сарын хугацаанд сайжруулсан шахмал түлшийг туршилтаар хэрэглэсэн. Яах вэ тун дажгүй. Түүхий нүүрс хэрэглэхээр байшингийн ханан пийшингээс их муухай үнэр гарч, хөө тортог болдог. Гэтэл сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн чинь утаа тортог багатай, шаталт сайтай, илчтэй байсан. Гэвч одоо гадуур сайжруулсан шахмал түлш борлуулахгүй байна. Манайд одоо түүхий нүүрс ч байхгүй. Маргаашнаас модоор л гал түлж, гэрээ дулаацуулна даа” гэв.

Харин тус хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрс, мод түлээ худалдан борлуулдаг иргэн  нэлээдгүй бухимдалтай угтав. Түүнээс иргэд “Багануурын том ногоон шуудайтай нүүрс хэд вэ”, “Жижиг шуудайтай Налайхын  нүүрснээс нэгийг авья” гэж асуун, худалдан авч байгаатай таарсан юм. Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд “Би өмнө нь нүүрсээ 3500  төгрөгөөр худалддаг байсан. Гэтэл маргаашнаас /2019.05.15/ хотод түүхий нүүрс зарахыг хориглож байгаа учраас үнээ нэмэхээс өөр аргагүй болоод байна. Өнөө өглөө гэхэд Дэнжийн мянгын зах дээр түлээ, нүүрс бөөний үнээр худалддаг том тэрэгнээс 100 орчим шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр булаацалдан байж бөөндөж авлаа. Надаас гадна олон худалдаа эрхлэгч портер машинтай ирж, нүүрс бөөндөж аваад дуусгасан. Иргэдийн хувьд ч нүүрс ихээр худалдан авч байна. Би одоо үлдсэн нүүрсээ л зарж сууна даа” гэв. Ингэж яриа өрнүүлэх зуурт л тэрбээр таван хүнд түүхий нүүрс борлуулж амжив.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж, нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулна.

ЦАГДААГИЙН 58 АЛБАН ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ТУСГАЙ НЭГЖ ХЯНАЛТ ТАВИНА

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбоотойгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ч.Гантулга мэдээлэл өглөө. Тэрбээр “2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан. Үндсэндээ жил гаруй хугацааны өмнөөс иргэд болон аж ахуйн нэгжүүд энэ тогтоолын талаар мэдээлэлтэй болсон гэсэн үг. Харин уг тогтоолын хэрэгжилт, хяналтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газраас гэхэд 58 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулан ажиллана. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орчны бохирдол хариуцсан 13 байцаагч нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэх гол замын явуулын постод байршиж, хянана. Энэ ажлын хүрээнд Тахилт, Гачуурт, Морингийн даваа, Налайхын чиглэлд нэмэлт хяналтын пост гарган ажиллахаар төсөв мөнгийг баталсан” гэлээ.

Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн 58 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай нэгжид 1.5 тэрбум төгрөг, НМХГ-аас нэмж явуулын дөрвөн пост байгуулахад дэмжлэг үзүүлж 560 сая төгрөгийг төсөвлөжээ. Уг төсөв мөнгө нь энэ жилдээ л шийдэгдсэн бөгөөд цаашдаа төсөв мөнгийг нь улсын төсөвт суулгаж, хяналтыг тогтмол хийж ажиллуулна гэдгийг мэргэжилтэн онцолж байв. Өөрөөр хэлбэл, хоёр тэрбум орчим төгрөгийг зөвхөн хяналтад зарцуулахаар төсөвлөгджээ.

САЙН ДУРЫН 4000 ГАРУЙ ХЯНАГЧИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖУУЛНА

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4604 хүний бүтэцтэй орон тооны бус сайн дурын ажилтанг хянагчаар ажиллуулахаар  бэлтгэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр сайн дурын ажилчид Засгийн газрын нүд, чих болж, ажиллана гэсэн үг юм. Сайн дурын ажилчдын эхний хэсэг Чингэлтэй дүүрэгт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-наас ажлаа эхлүүлээд байгаа гэдгийг албаныхан хэллээ. Хэдийгээр сайн дурын ажилтан ч улсаас 50 орчим мянган төгрөгийн цалин авч, айл өрхийн түлшний хэрэглээг хянаж ажиллах юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны хувьд нийт 19026 өрхтэй. Хороо нь найман хэсэгтэй. Хэсгийн ахлагч нар гурван туслахтайгаа нийлээд нийт 32 хүн айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллана гэдгийг хорооны Засаг дарга П.Тунгалаг танилцууллаа.  Уг хорооны дөрөвдүгээр хэсгийн дарга Д.Пүрэвжаргалын хувьд сайн дурын гурван туслахын хамт тавдугаар сарын 15-наас эхлэн хэсгийнхээ айлуудын  түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллах хүний нэг.

Тэрбээр “Манай хорооны дөрөвдүгээр хэсэг нийт таван гудамжтай. Миний хувьд гурван сайн дурын ажилтантайгаа хэсгийнхээ 320 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хянах юм. Сайн дурын ажилчид маань ойр хавийн айлуудаа хянаж, түүхий нүүрс хэрэглэх буюу нөөцөлж байгаа эсэхийг хянана. Ядаж л яндангаас нь хар утаа гарч байгаа эсэхийг харна шүү дээ. Мөн бидэнд хоорондоо үнэ төлбөргүй ярьж мэдээлэл солилцох утасны сим карт өгсөн. Мөн бүх айлуудынхаа судалгааг давхар хийж, ухаалаг утасны апликэйшн дээр 31 асуултыг бөглүүлнэ” гэв.

Түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулбал Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРААГҮЙ БАЙНА

Өнөөдрөөс түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй. Тиймээс иргэдийн гар дээр сайжруулсан шахмал түлш хэзээ очих вэ гэдэг асуулт гарч ирж байна. Одоогоор шахмал түлшийг худалдах цэгийг байгуулахаар нийслэлийн гэр хорооллын 107 байршилд газар чөлөөлж, төлөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар нэг л цэгт Тахилтад нээлтээ хийгээд буй ажээ. Мөн шахмал түлш борлуулах, нөөцлөх зориулалттай 1000 тонн агуулахыг зургаан дүүрэгт байгуулна гэдгийг албаныхан хэлж байгаа ч нэг л агуулах Баянгол дүүрэгт баригдаад байгаа гэнэ.

Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал ярихдаа “Нийслэлийн Засаг даргын тамгын газраас сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт болон чанарт хяналт тавьж ажиллаж байгаа. Сайжруулсан шахмал түлш борлуулах, нөөцлөх зориулалттай зургаан том агуулах барих ажлыг хийж, гүйцэтгэж байна. Өмнө нь 2014 онд Баянгол дүүрэгт 1000 тонны багтаамжтай агуулах барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн хэмжээнд ипотекийн зээлийн 30 хувьд хашаа, байшин оролцуулж өгсөн нийт 107 байршлыг нийслэлийн газрын санд бүртгэн авч, түлээ нүүрс худалдан борлуулдаг 500 гаруй иргэдтэй хамтран ажиллахаар ярилцаж байна” гэлээ.

Түүнээс гадна иргэдэд сайжруулсан түлш олгохдоо картаар олгоно гэдгийг албаныхан хэлж буй. Энэ талаар “Таван толгой түлш” компанийн маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа  картаар шахмал түлш худалдан авах талаар ярихдаа “Манай компанийн зүгээс сайжруулсан шахмал түлшийг тасралтгүй 24 цагаар үйлдвэрлэж, нөөцөлж байна. Одоохондоо зах зээл дээр борлуулалт хийгээгүй байгаа. Бидний хувьд ард иргэдийн гар дээр сайжруулсан шахмал түлшээ ойрын хугацаанд хүргэхээр ажиллаж байна. Нөөцийн хувьд 60 мянган гаруй тонн шахмал түлшийг нөөцөлсөн. Цаашдаа улам их түлшийг нөөцөлнө. Мөн айл өрхүүд шахмал түлшээ  худалдан авахдаа карт уншуулж, НӨАТ-ын баримт авах боломжтой болно. Одоогоор шахмал түлш худалдан авах картын үнийг тогтоогоогүй байна” гэдгийг хэлж байна.

Гэрэл зургийуг Н.Батмөнх

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-15 103.212.119.174

Сайн л нөөцөлж, үйлдвэрийнхээ хүчин чадал, 5 толгойгоос тээвэрлэх зардал, эрсдлээ зөв, нөөцтэй тооцоо хийхгүй бол идэр есийн хүйтнээр гал алдаж, түлшний хомсдол бий болгов оо?

Avatar

Т 2019-05-15 66.181.184.155

Сайн сайхан зүйлийг дэмжих нь зөвөө. Илчтэй удаан шатдаг утаа угаар нь хамаагүй бага байна лээ

Avatar

Зочин 2019-05-15 66.181.184.155

Шахмал түлш үнэхээр сайн илч ихтэй удаан асдаг хэмнэлттэй эд байна лээ. Одоо худалдаанд хангалттай гаргаачээ

Avatar

Дунгаа 2019-05-15 202.9.43.69

Хэрэглэж үзлээ. Маш сайхан илчтэй утаа багатай түлш болжээ. Эхлээд жаахан гараад асангуутаа байхгүй болсон. Баяр хүргэе

Avatar

Иргэн 2019-05-15 49.0.213.53

Картаа хаанаас авах вэ, мэдээллээ хаанаас авах вэ, хэдэн хүүхдийн хоолонд хөшиглөх махаа дийлэхгүй байна аа

Avatar

kub 2019-05-15 202.126.89.172

nii nuugui khelekhed Gansukh khedkhdn taniltaigaa khiisen ajil shuu dee uul ni …

Avatar

Иргэн 2019-05-15 112.72.11.107

ХҮРЭЛСЗХ ЖИЛИЙН ӨМНӨӨС Л ОРИЛСОН. ДООГУУР БАЙГАА ДАРГАНЦАРУУД НЬ ЯДАЖ КАРТАА Ч ГАРГААГҮЙ, ҮНЭЛЭЭГҮЙ БАЙДАГ. ДУНД ШАТНЫ ДАРГЫН АЖИЛД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТАЙ ХҮН ТАВИХГҮЙ БОЛ ЯМАР Ч АЖИЛ ГАЦНА.

Avatar

ИРГЭН 2019-05-15 10.170.200.6

ХҮҮХДИЙН НАС БАРАЛТ, ӨВЧЛӨЛИЙН ҮНДСЭН ШАЛТГААН НҮҮРСНИЙ УТАА БОЛЧИХООД БАЙХАД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИХЫГ ЭСЭРГҮҮЦДЭГ ХҮМҮҮС БАЙХ ЮМ АА. САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭР ТА, БИД БҮГДИЙН АМЬСГАЛАХ АГААРЫН БОХИРДОЛ 2 ДАХИН БУУРАХ ГЭЭД БАЙНА. УХАМСАРТАЙ БАЙЦГААЯ МОНГОЛЧУУД АА.

Avatar

p***a naraa 2019-05-15 60.104.114.248

Za zailaa ta nar imgetlee bayjaa Yu p***a naraa her horoololihon Byrd yaduus bna

Avatar

Zochin 2019-05-15 59.153.84.218

Huulia dagah heregtei holdoj uhlee geed oorsdiigoo bolon busdiig horduulaad bai gesen ug bish ulaanbaatar hotiin irgediin uushig tseejnii eruul mendiin baidal gamshigiin hemjeend hursen gej ali hediine medej baigaa shuu dee end bussines yvj baigaa hediich hamgiin gol n hunii eruul amidrah orchin nohtsol shuu dee zarim neg humuus oorsdoo mongo olj baival ter hun hordoh uheh yrdoosoo hamaagui gej bodoj baih shig baina bussiness gantshan nuurseer duusahgui shd ee gej helmeer baina

Avatar

Зочин 2019-05-15 122.201.22.197

АНХАНДАА МЭДЭХГҮЙ БСАН. ШАХМАЛ ТҮЛШ ЦАГ ХУГАЦАА МӨНГИЙГ ЧИНЬ ХЭМНЭНЭ. ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭД ИРЭХЭЭР ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ НЬ МЭДНЭЭ. ХАРИН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЧАНАРЫГ МУУТГАЖ БОЛОХГҮЙ.

Avatar

Мөн 2019-05-15 202.21.107.87

Гадаа хүйтэрч байна одоо хөлдөөж а**х эсвэл торгох нь дээ

Avatar

Зочин 2019-05-15 139.5.216.24

Бие биенээ ч олж харж чадхааргүй өтгөн утаандаа угаартаад сууцгааж байхгүй юу тэгүүл, хичнээн хүн зүрх судасны өвчнөөр хичнээн мянган хүүхдүүд элдэв томуу ханиадаар өнгөрч байна энэ бүхэн хамаагүй юу хүүгээс чинь охиноос чинь мутацид орцон элдэв гажиш хорт хавдартаа баригдцан хүүхэд төрүүл сайхан тэ, эхнээсээ төрөөд хандив тусламж дүүрэн байна гадуур, эмнэлгүүд өвөл юу болдог, хэдэн тэрбум эм эмчилгээний зардалд явдагийг мэдэхүү хичнээн эмзэг айлын хүүхдүүд үхдэгийг мэдэхүү,

Avatar

Зочин 2019-05-15 182.160.38.193

ШАХМАЛ ТҮЛШ. ТҮЛЭХГҮЙ ГЭЭД БАЙГАА ХУЛГАЙЧУУД ХОТООС МИНЬ ЗАЙЛЖ ҮЗ.ТА НАРААС БОЛООД УУШГИ АВАХ ЮМГҮЙ БОЛЛОО.ТЭНЭГ НОВШНУУДЫН ХҮҮХЭД ӨӨРСДИЙНХ НЬ БҮР АЙМААР БАЙГАА БИЗ.УЛС ИЙМ ЮМАНД ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.179.217

ХЭРЭГЖИХЭД ХЭЦҮҮ ДЭЭ. ТҮҮХИЙ НҮҮРС ХУУЧНЫ ШАГ ШИГ ЮМ БОЛОХООР БОЛЛОО. НҮҮРСНИЙ НАЙМААГ ДАГАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ҮЙЛДЛҮҮД ДЭЛГЭРЭХ ШИНЖТЭЙ БОЛЖ ИРЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.119

Нөөцийн махаа авах карт бас хамт хийчхээчээ. Усны, нүүрсний, шатхууны банк бүрийн гээд карт кармаанд багтахаа байлаа.

Avatar

Зочин 2019-05-15 112.72.11.118

Тѳрийн гахай сүүлтэй үхэдлүүд тэгээд энэ мэт асуудлаа тѳлѳвлѳхгүй л шударчих юмаа. Аргагүй дээ. Тархинд нь ганцхан цагаа бүртгүүлэх, идэх, цавчих гэсэн хэдхэн функц ажилладаг юм чинь. Нүүрс заруулахгүй, шахмалаа борлуулахгүй, гадаа цасаар шуурч байхад иргэдийн яа гээд байгаа хүүрнүүд вэ? Энд бас ямар ч хяналтгүй нэг зүйл ѳрнѳѳд байгааг бээрсэн мунхаг олон яаж ч мэдэхэв дээ. 50-100 тэрбум тѳгрѳгний том бизнесийг ердийн нэг ждүчин, 60 тэрбумчин ганцаараа цуслах болж байна. Энд хэн хяналт тавих вэ?

Avatar

Зочин 2019-05-15 112.72.11.118

Хэдэн арван мянган хүний эрхэлж байсан бизнес тѳрийн ганц нэгхэн шахаачин Баагийг баярлуулах нь. Чѳлѳѳт зах зээл энэ тэр яасан бэ? Шѳхтг энэ тэр нь дуугарахгүй юм уу? Зах зээлийн эдийн засаг чинь ву болж байна аа? Бүхнийг тѳр эзэмшээд болчихно гэж үү? Ѳнѳѳдѳр түлээ түлш, гэр орны явдлыг тѳр эзэрхийлэн шийдэж байгаа бол маргааш чамд хувьдаа шийдэх юм үлдэх нь үү?

Avatar

Иргэн 2019-05-15 202.21.116.78

Шахмал түлшээ хангалттай борлуулж чадахгүй бол хэрэгжихгүй л шийдвэр болно доо

Avatar

Зун нүүрс түлээд байгаарай.. хаха. Намраас олдоцтой болчихно 2019-05-15 124.158.90.46

бйыбй

Avatar

КИНООО КИНО 2019-05-15 202.179.25.213

АМЕРИКТ ГАРСАН ХУУРАЙ ХУУЛИЙН ТУХАЙ АЙХТАР КИНОО ШИГ ТУУЛ ГОЛООР УРСГААД ОРООД ИРЭХ ВИЙ ДЭЭ. БУРХАН МИНЬ

Avatar

Зочин 2019-05-15 203.91.112.242

өөр арга байхгүй эээ, нүүрс түлмээр байвал налайх 22 нтр гээд сонголт байшд тийшээ нүү, бид амьд явмаар байна

Avatar

Зочин 2019-05-15 112.72.12.6

Энэ шахмал түлш хэр чанартай юм болдоо. Хэрэглэж үзсэн хүн байна уу? Налайхын нүүрстэй харьцуулахад илүү байж чадахуу?

Avatar

зочин 2019-05-15 103.57.94.129

Наадах чинь ёстой хог байна лээ. Пийшин дүүрэн хийсэн ч илч байхгүй, аймаар их үнс гарна.

Avatar

Зочин 2019-05-15 202.21.96.212

МАН-ЫН УРАГШГҮЙ КОМУНИСТУУД ИЙМ Л БАЛАГ ТАРИНА. НӨГӨӨ ШАХМАЛ ТҮЛШ НЬ БАЙХГҮЙ, ХАХАХА. ХҮМҮҮС НҮҮРСЭЭ ТҮЛЖ Л ТААРНА. ШАХМАЛ ТҮЛШЭЭ НҮҮРСНИЙ ҮНЭТЭЙ АДИЛ ҮНЭЭР, ХЭЗЭЭ Ч, ХААНААС Ч АВЧИХДАГ БОЛГОЧИХ ЭХЛЭЭД. ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ХҮМҮҮС НҮҮРСЭЭ, ХАЯГДАЛ ДУГУЙГАА ТҮЛСЭЭР Л БАЙХ БОЛНО.

Avatar

Зочин 2019-05-15 202.21.100.210

Шахмал түлш нь шийдэгдтэл машины дугуйгаа түлье дээ манайхан хорт утааны багаа бэлдээрэй.

Avatar

Нн 2019-05-15 202.126.88.51

Багануурын нүүрс шуудай нь 5000 ч олдохгүй бнаа

Avatar

z 2019-05-15 202.131.245.34

Үнэхээр амьдралаас тасарсан шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын арчаагүйг харууллаа. Энэ нь нүүрсний үнийг хөөрөгдөх, далд худалдаа руу оруулах гээд иргэдийг дарамтлаад, Дарга нарын оролцоотой сайжруулсан түлшний авилгалын бүлэг хулгайч бий болгох ажил боллоо. Зүгээр дарга нараа ажлаа хийгээч, авилгал хулгай битгий хийгээч, ажлын байр бий болгоход анхаараач, ажилтай хүмүүс нүүрс түлээд нүхэн жорлонд бие засах сонирхолгүй, аятай тухтай орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа,

Avatar

Ирэх өвөл утаа арилахгүй. 2019-05-15 202.131.242.254

Нийслэлийн 220 мянган өрхийн өвлийн нүүрсний 50 тэрбум төгрөгний зах зээлийг хүчээр авч байгаа зүйл. Утаа гэдэг халхавчаар. Шахмал түлш мөн адил нүүрс. Адилхан утаа гарна. Нүүрсээр амьдралаа залгуулдаг Налайхын 20 мянган иргэн ажилгүй, орлогогүй болж байгаа. 20 мянган иргэний хувааж авч байсан орлогыг дарга нарын хэдхэн компани хүчээр авч байна. Утаа арилахгүй.

Avatar

kub 2019-05-15 66.181.166.89

bokhirdlyg 30 40 khuvi buuruulakh shalguuraa todorkhoi taniltsuulmaar bga yumdaa …

Avatar

Иргэн 2019-05-15 10.170.200.6

Бүхнийг луйврын нүдээр харах сэтгэхүйг яалтай билээ. Шахмал түлш нь илүү илчтэй, хэмнэлттэй болохоор нийт гардаг байсан утааны хэмжээ тодорхой хувиар буурна гэж байна. Огт алга болно гэсэнгүй. Бүрэн барилгажуулж шийдэх асуудал.

Avatar

Иргэн 2019-05-15 49.0.212.193

АЖИЛ ЭХЭЛЖ БАЙХАД КАРТЫН ҮНЭЭ ТОГТООГООГҮЙ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ. КАРТ ГАРТАЛ ШАХМАЛ ТҮЛШ АВАХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ.

Avatar

Amar 2019-05-15 202.179.25.60

Нүүрс түлэхээ боливол Хооркууд XXI зуунд нэг алхамаар ойртоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж