"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна" | News.MN

"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна"

СҮРЬЕЭ

"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна"

"500 гаруй сурагч нь сүрьеэгийн халдвар авсан ч эрүүл"

"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна"

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл өчигдөр /2019.5.14/ цацагдаж, олон нийтийн дунд мэтгэлцээн дэгдээв. Халдвар авсан сурагчдын эцэг, эхчүүд ч уг асуудлыг хүндээр хүлээн авч, эмчилгээ хийлгэхийг нь хүчтэй эсэргүүцэв. Эцэг, эхчүүдийн хэлж буйгаар сүрьегийн эсрэг эм нь элгэнд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Тус сургуульд үүссэн сүрьеэгийн халдвартай холбоотой асуудал одоогоос бараг гурван жилийн өмнө үүссэн юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүрьеэгийн халдварыг сурагчдад халдаасан гэх багш Увс аймгаас тус сургуульд 2017 онд шилжиж ирсэн бөгөөд ингэхдээ эмнэлгийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдэж сургуульд орсон байна. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан багш хүн байнга ярьж байдаг. Гэтэл сүреэгийн халдвар нь халдвартай хүн ярих, найтаах, ханиах зэрэгт агаарт тархаж байдаг билээ. Үүн дээр нэмэрлээд тус сургуулийн ачаалал их, нэг ангид олон сурагч хичээллэдэг, нэг багш олон сурагчтай харьцдаг зэргээс халдвар олон хүүхдийг хамарч тархсан гэж мэргэжлийн хүмүүс үзсэн байна. Тиймээс

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ)-өөс  15 дугаар сургуульд тандалт явуулснаар 529 сурагч сүрьеэгийн халдвар авч, 38 сурагч сүрьеэгээр өвчилснийг илрүүлсэн юм байна.

Ингээд сүрьеэгээр өвчилсөн 38 сурагчид эмчилгээ хийж байгаа бол сүрьеэгийн халдвартай сурагчдыг эмчлэхээр эцэг, эхчүүдтэй нь ярилцах үед уг асуудал үл ойлголцолд хүрснээр асуудал олон нийтэд цацагдсан юм. Сүрьеэгийн халдвар, сүрьеэгийн өвчлөл нь өөр ойлголт бөгөөд сүрьеэ бүрийг халдвартай гэж ойлгож болохгүй. Улсын хэмжээнд оношлогдоод байгаа хүүхдийн сүрьеэгийн 80 гаруй хувь нь халдваргүй хэлбэртэй байдаг юм байна.

Нийслэлийн 15 дугаар сургуулиас оношлогдсон 38 сурагчийн 98 хувь нь халдваргүй сүрьеэ ажээ. Сурагчид одоо дүүргийнхээ Сүрьеэгийн тасагт эмчлүүлж байгаа аж.

БИД ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛСЭН Л БОЛ ОРХИДОГГҮЙ, ГАРАЛ ҮҮСЛИЙГ НЬ ХАЙЖ ОЛДОГ

Нийслэлийн 15 дугаар сургуульд үүсээд байгаа сүрьеэгийн халдвартай холбоотой асуудлыг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг юм. Хүн ядарсан тохиолдолд тухайн нян нь дархлалын системийг ялж, амилаад, өвчлүүлдэг. Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгээр өвчилсөн биш, сүрьеэгийн халдвар авсан. Халдвар авсан тохиолдолд эмчлүүлсэн нь баталгаатай. Харин өвчнийг илрүүлсэн л бол зүгээр орхидоггүй. Гарал үүслийг нь хайж олдог. Үүссэн асуудалтай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа ажлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн эмчээс ав”гэсэн юм.

 

СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛ, ХАЛДВАРЫГ ЯЛГАЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Ингээд нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа сүрьеэгийн халдварын асуудлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Д.Наранзултай ярилцлаа.


-Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа асуудалтай холбоотой тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудал нэлээд хэдэн жил үргэлжилж байна. Асуудалтай холбогдуулан мэргэжлийн олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Харин өнөөдөр /2019.5.14/ сүрьеэгийн халдвар авсан сурагчдыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах асуудалд эцэг, эх асран хамгаалагч, багш нартай эмч нар уулзаж, зөвлөгөө өгөхтэй холбоотойгоор үл ойлголцол, зарим асуудал гарсан.

Сүрьеэгийн халдвар авсан, сүрьеэгээр өвчилсөн гэдэг хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Тандалтаар илрүүлсэн 500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүд биш. Сүрьеэгийн халдвар авсан, эрүүл хүүхдүүд. Хүүхдүүд эрүүл байгаа болохоор хичээлдээ явж байгаа. Ингэлээ гээд хэн нэгэнд халдвараа тараахгүй.

-Халдварыг яг яаж тогтоосон юм бэ. Өвчлөөгүй, эрүүл багаа юм бол яагаад эмчилгээ хийх гээд байгаа юм бэ гэж эцэг, эхчүүд асууж байсан?  

-Сүрьеэгийн өвчлөл, халдвар хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Гарын бугалгын арьсанд сорил тавьдаг. Тэр сорилын урвал өндөр гарвал сүрьеэгийн халдвар авсан гэдгийг л илтгэж байгаа юм. Түүнээс биш өвчилсөн байна гэсэн үг биш. Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай. Тэр 35 хувийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг бол 90 хувь нь огт өвчилдөггүй. Хүүхдийн дархлааны систем гүйцэт хөгжөөгүй байдаг тул сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс хүүхдүүдийг өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж эмчилгээ хийхийг манай мэргэжлийн байгууллага зөвлөсний дагуу энэ ажлыг хийж байгаа юм. Сүрьеэгийн далд халдварын изоницид эмийг 1952 онд дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн. Монгол Улсад 1959 оноос энэ эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг зургаан сарын турш өдөр болгон нэг ширхэгийг уудаг. Үүнтэй хамт витамин Д-6 уулгадаг. Ингэснээр сүрьеэгээр өвчлөх эрсдэл 90 хувь буурна. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдийг өвчлөхөөс сэргийлж энэ эмийг уулгаж байгааг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй байна.

-Эцэг, эхчүүд тухайн эм хүүхдийн элгэнд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм билээ. Эмчилгээний сөрөг нөлөө нь юу вэ?

-Изониазидын урьдчилан сэргийлэх эмчилгээ нь хүүхдийн эд эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх нь маш бага. Манай улсад халдвартай сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтлын 0-5 насны хүүхдэд энэ урьдчилан сэргийлэх эмчилгээг олон жил хийж байгаа. Ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна. Эцэг, эхчүүдийн ихэнх нь энэ эмчилгээг хийлгэхийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин 90 гаруй хүүхдийн эцэг, эх эмчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эдгээр хүмүүсийг дахин хүлээн авч уулзаж, зөвлөгөө өгнө. Тиймээс эцэг эхчүүд эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд итгэлтэй, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Хүүхдээ урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах үүрэгтэй. Сургуулийн зүгээс ч гэсэн багш, ажилчдад сүрьеэгийн шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд хол хорио тогтоохгүй ажээ. Үүнээс гадна сүрьеэгийн анхны халдвар илэрсэн даруйд арга хэмжээ аваагүй салбар бүрийн хүмүүст хариуцлага яригдах ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сануулж байгаа юм.

НЭМЭЛТ: 2019.05.15 10.00

Эцэг, эх, сургуулийн захиргааны хүсэлтээр тус сургуульд өнөөдөр /2019.5.15/ ариутгал, цэвэрлэгээ хийж байгаа тул өнөөдөртөө хичээллэхгүй аж. Харин маргааш хичээллэх эсэхийг 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэгээс лавлахад “Сургууль долоо хоног бүрийн тав дахь өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг. Өнөөдөр эцэг, эхийн хүсэлтээр, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа тул хичээллэхгүй. Сургуулийн хичээл хэвийн үргэлжлэх эсэхийг холбогдох байгууллагууд шийдвэрлэдэг. Эдгээр байгууллагууд хэвийн хичээллэ гэсэн шийдвэр гаргасан тул маргаашнаас хичээл эхэлнэ” гэлээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

matilda 2019-05-15 156.0.214.25

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

зочин 2019-05-15 66.181.184.56

сонгуулийн сурталчилгаанд сйан явсан гээд 16 оны сүүл 1_ онд увсаас маш олон хүн ирж дуртай байгууллагууддаа мэргэжлийн ур чадвартай сайн хүмүүсийг халж оронд нь оруулсан. тэдний л нэг байна. хэн авч ирж яаж ажилд оруулсныг нь сайн судлах хэрэгтэй. хэд улс төржилт л ийм юманд хүргэж байгаа юм

Avatar

зочин 2019-05-15 202.179.31.63

одоо энэ сургуулийн хүүхдүүд болон сургуульд хэрэглэгдэж буй үзүүлэн самбар, мөн сурагчдын хэрэглэж байсан номнуудыг устгахгүй бол ном чинь өөрөө сүрьеэ тараах хэрэгсэл болно гэдгийг хаа хаанаа анхаарах л хэрэгтэй болж байна даа. Мөн Төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудад сүрьеэгийн тандалт буюу нийтээр нь шинжилгээнд хамруулмаар байхын. Эрүүл мэндийн болон байгууллагууд өөрсдөө санаалагаараа шинжилгээнд хамруулбал яасын.

Avatar

иргэн 2019-05-15 202.131.227.82

Наранзул, түүний хүүхдүүд өөрөө сүрьеэгийн халдвар авбал яах бол?? Ойлгомжтой шүү дээ. Гадаадад эмчилгээнд

Avatar

иргэн 2019-05-15 202.131.227.82

бүгд л эрүүүл мэндийн сайдаа хамгаалцгаагаад. Эсрэг үг хэлбэл ажилгүй болох байх лдаа. Ингэж болохгүй шүү дээ. Энэ чинь хүн ардын эрүүл мэндийн асуудал яригдаж байна. тэрнээс биш албан тушаалтныг өмгөөлж хамгаалах байдлаар ажилдаа үлдэхийн тулд өөрт нь тал засах асуудал биш гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Avatar

irgen 2019-05-15 202.131.225.197

62 dugaar surguuliig sain shalgaarai surie garahd nuun daragduulsan

Avatar

Батхүү 2019-05-15 122.201.24.101

Наад Наранзулын ярьж байгаагаар бол хогийн л амьтан байна ш дээ. Наадхыгаа албан тушаалаас ньхусаад сүрьеьэй хүмүүсийн дунд ажиллуулах хээгтэй шулам ббайна.

Avatar

Батхүү 2019-05-15 122.201.24.101

Наад Наранзулын ярьж байгаагаар бол хогийн л амьтан байна ш дээ. Наадхыгаа албан тушаалаас ньхусаад сүрьеьэй хүмүүсийн дунд ажиллуулах хээгтэй шулам ббайна.

Avatar

ард түмэн 2019-05-15 122.201.24.101

Монголд эрүүл амьдрах боломж байна уу??? Ядахдаа хүүхдүүдээ эрүл байлгамаар байна ш дээ???…Ямар хэцүү юм бэ? Дарга нар аа???

Avatar

Монгол 2019-05-15 122.201.24.101

Бүх сургууль, цэцэрлэт нарийн шалгалт хийх ёстой биз дээ. Хүүхддүдийг эрсдэлд оруулмааргүй байна ш дээ, Ерөнхий сайд аа? Влдлюмолдын мпфж пп000

Avatar

Зочин 2019-05-15 202.21.108.132

3 сургууль дээр шалгалт явуулдааа зарим багш нар цээжэндээ юмтай тэрнийгээ нуудаг гэх Мэдээлэл бий шүү

Avatar

Зочин 2019-05-15 202.21.108.132

Монгол 3 шүүү

Avatar

У 2019-05-15 24.179.119.135

Дэлхийд х***а нар, монголд увсын гуйлгачингуудаас бүх муу юм гарна.

Avatar

Иргэн 2019-05-15 202.5.198.19

Сургууль цэцэрлэгийн газрыг булаагаад тойруулаад өндөр байшингууд барихаар чинь яаж хүүхдүүд эрүүл байхав. Нар салхи агаар дутагдаад дээрээс төвийн сургууль руу хүүхдүүдээ чихээд анги дүүргэлт хэтэрсэн байхад харин ч нэг халдварт өвчин хурдан тархана шүү дээ. Эхлээд хамрах тойрогт нь хүүхдээ сургаад сургууль цэцэрлэгиын талбайг чөлөөлөөд халдварт өвчин тархаахгүй байх талаар ярь. Өдөржин сургуулийн байшинд орой өөрийнхөө дөрвөлжин өрөөнд сууж байгаа хүүхдүүд эрүүл байх уу байрны хүмүүс бодох хэр

Avatar

зочин 2019-05-15 64.119.27.91

тэр увсын нөхөр ямар хүн чанаргүй н**ш вэ сүрьеэгээ нуугаад хүүхдүүдтэй харьцаад байхдаа яахав дээ тэр захирал нь дөрвөд болхоор нутгийнхаа хүнийг ажилд авч л дээ

Avatar

зочин 2019-05-15 64.119.27.91

халдвартай байж эрүүл байна шэж юу хуцаад байгаа юм бэ энэ чинь доромжлоод байна уу тавлаад байна уу

Avatar

Цогцэцэгт хамаатай юм бишүү 2019-05-15 202.9.43.74

Мэргэжлийн хүн ЭМЯ-ыг удирдаж байхад гарсан Цогцэцэг гэдэг эмч сайд нь байсан. Шийдвэртэй арга хэмжээ авсан эсэхийг сургуулийнхан сайн мэдэж байгаа Энд нам улс төр энтиэр хамаагүй

Avatar

зочин 2019-05-15 64.119.27.91

битгий худлаа ш** халдваргүй сүрьеэ гэж байхгүй энэ маш аюултай өвчин өвдчихсөн учраас эм өгч байгаа та нар дараа нь олон хүүхдийн өмнөөс хариуцлага хүлээгээрэй та нар анх өвчин гархад карантин тогтоохгүй хариуцлага алдчаад зүгээр халдваргүй гэж хуцаад тэгээд нууцаар эм өгөөд байгашдээ

Avatar

Зочин 2019-05-15 122.201.19.99

Сүрьеэгийн халдвар тараасан багш, түүнийг нь мэдсээр байж ажиллуулаад байсан сургуулийн захирал бүгдийг шүүхэд өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-15 122.201.19.99

Боловсролын системд ажиллаж байгаа бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй бусдад халдвар тараах эмгэгтэй хүмүүсийг ажиллуулахгүй байх . Тэр багш сүрьеэ өвчтэй байж олны хүүхдүүдэд халдвар тараагаад байгаад байдаг энэ бол гэмт хэрэг шүү дээ. Энэ олон хүүхдүүдийг эрүүл мэндээр хохироочихоод багшлаад байх уу , тэгээд бас юу ч болоогүй мэт зүгээр өнгөрөх үү . Эмч нь ч гэсэн сүрьеэгийн халдвар авах нь хэвийн мэт яриад арай бишээ .

Avatar

Монголын төрд итгэж эрүүл өвчингүй хүүхдээ аав ээж нь хөтлөж оруулсан 2019-05-15 202.21.100.210

Хүүхэд бол Монголын ирээдүй сүрьеэ тусан хүүхдийн аав ээж өнөөдөр хамгийн их сэтгэлийн зовлон эдэлж байгаа. Аав ээжүүд Монголын төр бидний үр хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаална гэж төрийн өмчийн сургуульд итгэн найдаж хүүхдээ хөтлөн оруулсан. Тэд Монголын төрд гомдож байна сэтгэл дотроо уйлж байна. Жанжин сүхбаатарын талбайд Л.Оюун-Эрдэний улс төрийн шоу тоглож байхад монголын хүүхдүүд хэдэн зуугаар хүнд өвчиний халдвар авч хохирсон байна.

Avatar

иргэн 2019-05-15 192.82.65.141

Том гамшиг. олон хүүхэд өвчилсөн халдварлагдсанд харамсаж байна. Нийтийг хамарсан үзлэг явуулж өвчтэй хүмүүсийг илрүүлэн бүрэн эмчлэж байж энэ гамшгаас сална. Хариуцлага, хариуцлага…

Avatar

иргэн 2019-05-15 192.82.65.141

Сурьеэ тэмбүү аюултай нийгмийн халдварт өвчнүүд, үүний талаар ойлгоцгүй, өвчнийг мэдэхгүй хүмүүс санаа зовохгүй, ердийн юм бодож байна. Ахмад эмч нар энэ талаар 30 -д жилийн өмнөөс их ярьж санаа зовцгоож байгаа боловч тэднийг анхаарах мэргэжлийн байгууллага, хариуцлагатнууд байхгүйгээс ийм гамшиг болж байгаа юм. Энэ өвчнүүдийг илрүүлэх нийтийг хамарсан үзлэг шинжилгээ явуулж илэрсэн өвчтөнүүдийг нэг бүрчлэн эмчлэж байж улс эрүүлжинэ. Өөр аргагүй ш дээ. Хариуцлага, хариуцлага…

Avatar

сүрьеэ 2019-05-15 202.126.89.242

халдвар авсан болгон өвчилдөггүй, эсвэл хөнгөн хэлбэрээр өвддөг, гэхдээ 35 бол их өндөр тоо байна, үүний цаана өвчилсөн хүүхдийн дархлааны асуудал босч байна

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.59

Өвдсөн, халдвар авсан 2-оо ялгах хэрэгтэй л дээ. Хүн амын 3-ны 1 нь сүрьеэгийн халдвар авсан. Далд хэлбэрийн халдвар аваад яваад байгаа гээд байгаа юм биш үү. Зарим судалгаагаар 80% нь халдвар авсан ч гэж гардаг юм гэсэн. Халдвар авсан бол нянг тараагаад хүн өвчлүүлээд байхгүй. Харин нян нь эрчимтэй үржээд өвчилсөн бол нян тараагч болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Халдвар авсан хүн болгон өвчлөөд байдаггүй гэдгийг тодорхой хэлсэн байх юм.

Avatar

Зочин 2019-05-15 139.5.216.25

гуц

Avatar

Зочин 2019-05-15 66.181.189.232

Сарангэрэл сайд огцрох ёстой. Бас хавдрын эсрэг аян явуулж буй нь цагаа олсон боловч хүмүүс дүүргийн эмнэлэг дээр бөөн оочер бужигнаантай, эмх замбараагүй ажил болсон байна. Өрхийн эмнэлгүүдээс 10 хүний нэр өгсөн гэх боловч хэрэг дээрээ 4-5 хүнийг явуулж, дүүргийн эмнэлгийнхэн өөрсдөө болон танил тал ах дүүгээ үзлэгт оруулчихаж байна гэнээ. Өрх нь хавдартай хүмүүс явуулсан гэж ам таглаж байна гэх юм. Зөвхөн хавдартай хүн үзэх юм бол АЯН гэж сүржигнэж хэрэггүй юм биш үү

Avatar

ЗОчин 2019-05-15 203.91.118.247

Сүрьеэтэй байсан багш өөрийгөө сүрьеэтэй гэдгээ мэдсээр байж арга хэмжээ авч, ажлаа зохицуулах ёстой байтал огт ингээгүйг харахад санаатай үйлдэл гэж үзэх ёстой. Тэгэх тусмаа багш хүн байж ийм хэнэггүй замбараагүй байж яаж болноо. хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.85

Энэ хүүхдүүд хожим эдгэрсэн ч гэсэн өндөр хөгжилтэй орнуудад сурах асуудал ингээд бүрхэг болж байгаам даа

Avatar

Зочин 2019-05-15 66.181.179.231

БАКТЕРЛОГИЙН ДАЙН БАЙВАЛ ЯАХ УУ .БҮХ ЗҮЙЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЯВАГДСАН ЮМ ШИГ ХАРАГДААД БНА.ОДОО ТЭР ХАЛДВАРТАЙ БАГШ ЧИНЬ БАГШ НАРЫН ТОГТМОЛ БОЛДОГ СУРГАЛТ СЕМИНАРТ СУУСАН Л БАЙГАА ТЭГЭЭД БОДООД ҮЗ ДЭЭ.

Avatar

зочин 2019-05-15 64.119.24.149

Үайсан толгой, туул голын эрэг дагуу бие засах, нус цэрээ хаядаг. Туул голын эрэг дагуу , мөн Зайсан толгойг харуул хамгаалалтай болгож, зугаалах гэж байгаа хүмүүсээс төлбөр хураамж авч, түүгээр нь олон хүн ажлын байртай болохоос гадна тохижилт үйлчилгээ хийгдэнэ. Хотын захирагч Та үүнийг анхааралдаа авна уу. Өвөл нь утаанд зун нь бохир газраар зугаалж байгаа хүүхдүүд яаж эрүүл байх юм бэ. Энэ халдвар тараасан багшид ямар арга хэмжээ авах вэ

Avatar

иргэн 2019-05-15 202.179.24.103

юу гэсэн үг Халдвар авсан ч Эрүүл гэдэг чинь тэр тусмаа Сүрьеэгийн өвчинг Нийгмийн халдварт өвчин гэж маш их анхаарал хандуулдаг байсан цаг үе саяхан шүү дээ гэтэл одоо юу вэ ямар Цаг үе вэ Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-ын эмч мэргэжилтэнгүүдтэйгээ нийлж Хуйвалдан Ард иргэд ээ Тохуурхан доромжилж Халдвар авсан ч Эрүүл гэсэн Мэдэгдэл хийнэ гэдэг ч чинь

Avatar

eej 2019-05-15 202.21.118.174

энд тэндгүй нус цэрээ хаядаг, гудамжинд алхангаа тамхи татдаг /салхин дор нь хүн явж байгааг ч мэдэрдэггүй/ хүмүүс их боллоо торгуулийн арга хэмжээ аваач ээ

Avatar

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ УУРХАЙ БОЛЛОО !!! 2019-05-15 202.126.88.45

ХҮҮХДИЙН ПАРК , ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛБАЙД НУС ЦЭРЭЭ ХАЯДАГ УЛС ДҮҮРЛЭЭ !!! УДАХГҮЙ СБ ТАЛБАЙЧ НУС ЦЭРЭНД БАРИГДАНА !!! ЮУН ГАДААДЫН ЖУУЛЧИН АВАХ !!! БҮГД СҮРЬЕЭД БАРИГДААД ДУУСАА !!!

Avatar

иргэн 2019-05-15 202.9.43.61

Сүрьеэ бол халдвартай өвчин, Олон улсын хорио цээрт ордог өвчин. Соц нийгэмд хил гаалиар гарахад 4 өвчинөөр өвдсөн эсэх гэсэн гаалийн бичиг бөглүүлдэг байсан Үүний дотор сүрьеэ, татран, тахал, гээд байдаг байсан. Одоо ЭМЯ мэргэжлийн хүн ажилахгүй болохоор дураараа сүрьеэ халдваргүй гээд хэлээд зогсож байдаг. Эмгэнэлтэй, өрөвдөлтэй улс болоод байна. яг Афганистан Африкийн дайн байлдаантай улс шиг.

Avatar

Zochin 2019-05-15 203.91.115.55

Uridchilsan sergiileh uzlegt hamragdah geheer saidiin tushaal garsan geed huleej avahgui emneleg haigaad yavj bna Hudlaa garuudaa ene emgenel shuu

Avatar

Зочин 2019-05-15 202.131.241.58

Халдваргүй юм бол яагаад нэг доор ийм олон хүүхэд өвдсөн юм. Жаахан логиктой зүйл бичиж байгаач.

Avatar

зочин 2019-05-15 203.91.118.247

Худлаа битгий сенсаацлаад бай,,, Эрүүл мэндийн байгууллага бол ажлаа сайн хийж илрүүлсэн л байна ш дээ, Ажлаа сайн хийж байгааг нь сайн хийсэн байна гээд үнэнийг хэлэх шударга хүн алга уу, Эцэг эхээ алдсан тэнэг новшнууд бол хэрүүл хийхээ л урьдал болгох юм даа,
Өвчнийг нууж байсан сургуулийн захиралтай л ярих хэрэгтэй юм байна ш дээ

Avatar

Зочин 2019-05-15 202.131.253.66

Сүръеэ өвчин нийгэмийн халдварт өвчин гэж 60-80 онд их эрчимтэй явагддаг байсан.Юун боловсролын салбарт өвчтэй хүн ажиллуулах,ОН-ийн үйлчилгээний газар ажиллуулхыг хорьдог.ЭМЯ,БСШУЯ-ны сайдууд огцрох ёс зүйтэй байх хэрэгтэй.Бага насны хүүхэддээ бид эрүүл боловсрол олгуулах эрхээ нэхэж байна.Өвчин авсан л бол данстай болдог тийм л муухай өвчин шүү. БҮХ ШАТНЫ БОЛОСРОЛЫН СУРГУУЛЬД АЖИЛЛАДАГ БАГШ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫГ ЭМ-н НАРИЙН ШИНЖИЛГЭЭНД ЯАРАЛТАЙ ХАМРУУЛЖ ЭРҮҮЛ ГЭЖ ХАРИУ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА.

Avatar

Багш 2019-05-15 202.5.198.24

Бага ангийн багш нар жил болгон үзлэгт хамрагддаг. Үдийн хоол цай өгдөг учраас. Харин өнгөрсөн хавар энэ намар цээжний зураг, цусны шинжилгээ авсан. Бүх багш ажилчдаас. Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургуулиуд. Үүнтэй холбоотой байж магадгүйн байна. Ер нь бол багшаас биш өвчтэй хүүхдээс өвчин халдана харин багш их эрсдэлтэй нөхцөлд ажиллалаг. Дээрээс нь төвийн олон барилгын дунд сүүдэртэй орчинд сурч баыгаа хүүхдүүд халдварт өвчин тараах эрсдэл ихтэй. Эсрэгээр захын хороололд шороотой ч гэсэн

Avatar

Багш 2019-05-15 202.5.198.24

Бага ангийн багш нар жил болгон үзлэгт хамрагддаг. Үдийн хоол цай өгдөг учраас. Харин өнгөрсөн хавар энэ намар цээжний зураг, цусны шинжилгээ авсан. Бүх багш ажилчдаас. Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургуулиуд. Үүнтэй холбоотой байж магадгүйн байна. Ер нь бол багшаас биш өвчтэй хүүхдээс өвчин халдана харин багш их эрсдэлтэй нөхцөлд ажиллалаг. Дээрээс нь төвийн олон барилгын дунд сүүдэртэй орчинд сурч баыгаа хүүхдүүд халдварт өвчин тараах эрсдэл ихтэй. Эсрэгээр захын хороололд шороотой ч гэсэн

Avatar

БСШУЯ, ЭМЯ-нд шаардлага хүргүүлж байна. 2019-05-15 202.131.253.66

Сүръеэ өвчин нийгэмийн халдварт өвчин гэж 60-80 онд их эрчимтэй явагддаг байсан.Юун боловсролын салбарт өвчтэй хүн ажиллуулах,ОН-ийн үйлчилгээний газар ажиллуулхыг хорьдог.ЭМЯ,БСШУЯ-ны сайдууд огцрох ёс зүйтэй байх хэрэгтэй.Бага насны хүүхэддээ бид эрүүл боловсрол олгуулах эрхээ нэхэж байна.Өвчин авсан л бол данстай болдог тийм л муухай өвчин шүү. БҮХ ШАТНЫ БОЛОСРОЛЫН СУРГУУЛЬД АЖИЛЛАДАГ БАГШ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫГ ЭМ-н НАРИЙН ШИНЖИЛГЭЭНД ЯАРАЛТАЙ ХАМРУУЛЖ ЭРҮҮЛ ГЭЖ ХАРИУ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-05-15 139.5.217.9

Заваарсан юм, увсхүн дандаа хуурамч юм хийх юм

Avatar

Зочин 2019-05-15 119.40.103.37

СҮРЬЕЭГИЙН АСУУДАЛ МОНГОЛД ТУЛГАМДСАН ТОМ АСУУДАЛ. АРД ТҮМЭН ЭНЭ АСУУДЛААР ТОМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-05-15 119.40.103.37

НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ ГЭГЧИЙН ҮЛГЭР БОЛОВ. ЯАСАН СҮРТЭЙ ЧАРЛАДАГ ЭЦЭГ ВЭ? ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ТА НАР ОДООНООС ХҮҮХДИЙНХЭЭ, ӨӨРСДИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААР. ТА НАРЫН ӨМНӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА БАТАЛГАА ГАРГАХГҮЙ, СҮРХИЙ ХУЦАЦГААДАГ УЛСУУД ОДОО ЭНЭ ТӨР ЗАСАГТАА ХЭЛ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЮУ ЮУ ХИЙДГИЙГ НЬ ТӨСӨВ САНХҮҮГЭЭР НЬ ШАЛГУУЛ. ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БУЙ УЛСУУД РУУ БҮҮ ДАЙР. НЭГ Л ХАРИУЦЛАГА НЭХЭЦГЭЭСЭН АЦНУУД….

Avatar

Зочин 2019-05-15 119.40.103.37

ХУДЛАА ДУР МЭДЭЖ ДОНГОДОХГҮЙ ШҮҮ. ОЛОН ДОНГОСЧ БАЙГААГААРАА ЧИ Ч ГЭСЭН ХАЛДВАРТ ӨРТСӨН Л БАЙГАА. ХАЛДВАРТ ӨРТӨХ, ӨВДӨХ 2 ТЭС ӨӨР ОЙЛГОЛТ. ХАРАМСАЛТАЙ НЬ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД СҮРЬЕЭГ ХУРДАН ЭМЧИЛДЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ХУДЛАА МЭДЭМХИЙРЭГЧИД ХООСОН ХИЙРХЭЭД ӨӨРСДӨӨ НААД СҮРЬЕЭГЭЭСЭЭ САЛАХГҮЙ. МОНГОЛ УЛС СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨР МАШ ӨНДӨР. ЯДУУГААС БОЛЛОО ГЭЖ ЭДИЙН ЗАСАГ ТАЛААС ДҮГНЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЭНЭ ӨВЧНИЙ ТАРХАЛТ АЛЬ ТЭРТЭЭ 1950-1960 ОНЫ ҮЕД ӨНДӨР БАЙСАН.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.170.73

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САРАНГЭРЭЛ СЭТГҮҮЛЧ ОГЦРОХ БОЛООГҮЙ ЮУ.

Avatar

ЗОЧИН 2019-05-15 66.181.170.229

Би гэр хорооллийн хүн, энэ талаар тодорхой мэдлэг төсөөлөл надад байдаг. Халдвар авсан өвчилсөн гэдэг ойлголт бол амьдрал дээр шал худлаа өвчилсөн л бол өвчин авсан гэсэн үг. Энэ төрлийн өвчинг гадаад улс оронд эмзэг давхарын өвчин буюу ядуурлын өвчин гэдэг юм. Үнэндээ Монгол улс маань ядуурлын ангал руу унаж байна даа. Амьдралын чанар, тав тух , цэвэр агаар туйлын чухал Манай улс шаардлагатай эм танг нь гадаадаас тусламжаар авч хүмүүстээ хэрэглүүлдэг. Олдохгүй, маш хэцүү

Avatar

Зочин 2019-05-15 50.7.93.29

Бүхэл бүтэн 500 гаруй хүүхэд нэг л хүнээс халдвар авчихаад байхад юун улс төржих мөржих гээд эргүүтээд байгаам бэ ТЭР ХҮНД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ!

Avatar

Зочин 2019-05-15 64.119.17.204

Хан уул дүүрэгт увсынхан дүүрчихсээн, чойжоогийн барьсан байшин болгонд тэд ордог, эсхүл тэнд нь бүртгүүлдэг, тиймдээ ч нямка маань шууд сонгогддог юм. Монголын еврэйчүүд шүү дээ хууль хүчний. санхүү мэргэжлийн хяналт барилга уул уурхай эрчим хүч станц спорт урлаг соёл гэх мэт бүх л салбарт шургалчихсан их дээгүүр суудалтай болсон, биенээ татна гэж найгүй сүрьеэтэй ч , хулгайч, боловсролгүй ч байсан хамаагүй хазгай хэлтэй л бол хууль дүрэм журам зөрчөөд шууд авна шд, цэвэрлэгчээс эхлээдл татна д

Avatar

Увсан аймак давсан сум 2019-05-15 202.131.253.66

Хан-Уул дүүргийн 15 хороонд Чойжилсүрэн гишүүний барьж байгаа 26 давхар өндөр о/с-нууд бүгд УВС-аар дүүрсэншүү.Нямка УИХ-д тэндээс үнэмлэхүй ялалтаар гарч ирсэн нь нууц биш.Үнэхээр Монголын еврей гэдэг нь үнэн.Соц-ын үед мөнл иймэрхүү байдлаар биенээ татаж байсан.Одоо зүүн аймгуудад дөрвөдөөр дүүрч байгаа нь үнэн.Нутаг дэвсгэрээр бүх Монгол даяар эзлэх бодлого чимээгүй явагдаж байгааг юу гэж ойлгох вэ?Хасгуудаасч аймаар муу санаатай нөкдүүд шүү.хүнийг хараах тал дээр бол 1 №доо.Увсын бэр бол кк

Avatar

ээж 2019-05-15 27.123.215.222

энэ асуудлыг улс төржүүлээд хэрэггүй хүний эрүүл мэнд тоглоом бишшүүдээ хүсвэл та ч гэсэн сүрьеэгийн сорил тавиулаад халдвар авсан эсэхээ тогтоож болно

Avatar

Зочин 2019-05-15 202.131.245.226

Ямар бузар юмб дээ Олон зуун балчир үрс хичээл үзэх гэж яваад ингэж эрсдэх гэж даанч дээ Сүрье их урхагтай үлдэцтэй хэцүү муухай өвчин аюултай халдвартай хожим нь бие эрхтэнд нь согог үлддэг! Тэр халдвар тараагч этгээд хуурамч бүртгэл ашиглан ажилд орсон гэсэн сурган хүмүүжүүлэгч хүн гэж байгаа Гэтэл ингэж хуурамч баримт бүрдүүлэн бэдэрч яваа нь өөрийгөө өвчтэй гэдгээ мэдсээр байж хийсэн үйлдэл байжээ дээ. Зохих хариуцлага хүлээлгэж хуулийн шийтгэл оногдуулах хэрэгтэй! Эцэг эхчүүд бид шаардаж б

Avatar

нэгэн ээж 2019-05-15 27.123.215.222

сүрьеэгийн халдварыг ямарч хүн авч болно эргэн тойрон юу байгааг бид мэдэхгүй шүүдээ харин тухайн хүний дархлаа сулрах өөр өвчнөөр өвдөх тохиолдолд нянгууд идэвхижиж сүрьеэ болон бусад халдвараар өвдөх магадлалтай харин ч сорил тавьж халдвар авсныг тогтоосон нь сайн болж. Одоо хүүхдүүдийг сүрьеэгээс сэргийлэх дархлааг нь сайн дэмжих сайн хооллох амралт хичээлийг нь зохицуулах гээд эцэг эхчүүдийн анхаарал халамж маш чухал шүү уг нь ч хичээл тарах дөхлөө дөө би чи гэлгүй хүүхдүүддээ л анхаар

Avatar

Зочин 2019-05-15 202.131.233.251

Новшийн УВС хүн

Avatar

Засгийн газар огцрорх хэрэгтэй энэ бол соёлтой нийгмийн аялгуу 2019-05-15 202.21.100.210

Хэн ёс суртхууны, хэн хүн ёсны, хэн албан тушаалын, хэн эрүүгийн хариуцлага хүлээх вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж