Цөлд Улаанбаатарыг бүрэн хангах нарны цахилгаан станц барьж байна | News.MN

Цөлд Улаанбаатарыг бүрэн хангах нарны цахилгаан станц барьж байна

Цөлд Улаанбаатарыг бүрэн хангах нарны цахилгаан станц барьж байна

Цөлд Улаанбаатарыг бүрэн хангах нарны цахилгаан станц барьж байна

Дубай хот гэвэл юун түрүүнд элсэн цөл, халуун нар санаанд буудаг. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газраас жилд 1,3 сая өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадал бүхий дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг барьж байна. Дубайн элсэн цөлийг бүрхсэн асар өргөн нарны зайн хураагуурыг барихад нийтдээ найман жил хугацаа зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотыг бүхэлд нь цахилгаан, эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэсэн үг.

Арабын Нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч Мухаммед бин Рашид аль Мактумын нэрээр нэрлэгдсэн нарны цахилгаан станцад нийтдээ 13,6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 5000 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Тус цахилгаан станц нь Арабын хамгийн өндөр цамхаг Бурж Халифагаас гурав дахин урт болох аж.

Одоогийн байдлаар тус бүр нь 213 мегаваттын хүчин чадалтай 2,3 сая ширхэг нарны зай хураагуурын хавтанг байршуулаад буй аж. Түүнчлэн нарны цахилгаан станцын төвд байрлах цамхаг нь 24 цагийн турш цахилгаанаар хангах хэмжээний халууныг хуримтлуулах хүчин чадалтай аж. Эрчим хүч хуримтлуулах цамхгийн өндөр нь 260 метр өндөр байх юм. Эмиратын засгийн газраас нарны цахилгаан станцыг нийтдээ таван үе шаттай барихаар төлөвлөжээ.

Тус цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар нүүрс хүчлийн хийн ялгарлыг жилд 6,5 сая тонноор бууруулах аж. Дубайн цэвэр эрчим хүчний төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 хувь, 2050 он гэхэд 75 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах зорилт тавьжээ. Энэ нь нийтдээ 42 мянган мегаваттын эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэнэ гэсэн үг.

2050 он хүртэл нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бусад орнууд ч нарны цахилгаан станцыг түшиглэх нь их байна. Тухайлбал,  Энэтхэг улс 2023 он гэхэд 3000 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барихаа мэдэгдэж байсан. Мөн Хятадын засгийн газраас Тэнгэр цөлийн нарны цахилгаан парк нэртэй 1547 мегаваттын төслийг эхлүүлснээ зарлаж байв.

Манай улсын хувьд 2018 оны байдлаар сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 275 мегаваттад хүрснийг Эрчим хүчний яамнаас мэдээлж байв. Монгол Улс нь жилийн 250 гаруй өдөр нартай байдаг. Нийтдээ 1100 гигаваттын сэргээгдэх эрчим хүчний нөөцтэйд тооцогддог. Монгол Улсын Засгийн газраас 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 20 хувь, 2030 он гэхэд 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтыг тавьсан. Гэхдээ өнөөдөр энэ бүхэн ажил хэрэг болж, хэрэгжсэн гэхээсээ илүү цаасан дээр үлджээ. Дубайн элсэн цөлд байгуулагдсан нарын цахилгаан станцын зөвхөн ашиглалтад орсон хэсэг нь улаанбаатарчуудыг хангах хэмжээний цахилгааны эрчим хүчийг бий болгожээ. Хэдийгээр монголчуудын хувьд хөрөнгө, санхүүжилт асуудалтай байгаа ч төрийн зөв бодлого, менежменттэй байж чадвал элсэн цөлд ч цэцэг ургуулж чадахгүй ч туршлагыг нь судалж,  хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах нь ёстойг дэлхий нийт сануулсаар байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээр тэмцэж нүүрс хүчлийн хийг багасгах, бууруулах чиглэлээр шинэ технологи, шинэ бүтээн байгуулалт өрнүүлж байхад бид хаана нь байна вэ. Бидэнд боломж бий ч хийх, хэрэгжүүлэх санаачлага, идэвх нь дутаад байна уу гэж дүгнэмээр. Эцэст нь Дубайн эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулашгүй ч тэд элсэн цөлд ч цэцэг "ургуулж" байна. Бид харин юу хийж чадах вэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mnbvc 2019-05-15 193.154.235.32

malaa mongold bish bichih gej ***h jumaa

Avatar

БМ 2019-05-15 202.179.24.8

Буруу байна. 1,3 сая өрх гэдэг бол 6 орчим сая хүний хэрэгцээг хангана гэсэн үг. Мөн тэр хамгийн өндөр байшингаас 3 дахин урт гэдгийг ойлгосонгүй. Тэрнээр урт тайлбайг эзлэх байх.

Avatar

Эрүүл үү, сэтгүүлчээ,та 2019-05-15 202.21.127.160

Хаанаас ямар хогийн савнаас нэг ийм юм олсон юм бол доо, түүнээ их мундаг мэдээ, хүний олоогүйг олчлоо гэж бодоод л бичиж байгаа нь энэ юм байх даа, ядсан ч амьтан бол доо, энэ мэдээг бичигч нь.

Avatar

Сarlsen 2019-05-15 202.131.225.150

kkkkk олон хүнд мэдээгээ уншуулахын тулд гарчиган дээрээ тактик хийгээд байгааг нь ойлголдоо та бүгд нтр

Avatar

Иргэн 2019-05-15 66.181.160.51

Монголд барьж байгаа юм байх даа гэж бодлоош дээ. Мэргэжлээ дээшлүүлэх юм бишүү сэтгүүлчээ. Иймэрхүү хүмүүс буруу зүйл бичээд хүний нэр хүндэд халдах вий дээ. Сэтгүүлчийн нэр хүндээ бүү доош нь хий.

Avatar

Зочин 2019-05-15 124.158.107.35

garchig ene teree bodoochee yamar soniniin

Avatar

орос ууд гацаанооо 2019-05-15 103.26.193.92

орос ууд гацаанооо

Avatar

Зочин 2019-05-15 43.228.129.73

Иргэн маш зөв хэллээ.Хот төлөвлөлт байхгүй. Хийж байгаа аливаа ажил нь судалгаа байхгүй. долоо хэмжиж нэг огтол гэдэг өвөг дээдсийн сургаалыг мартсан өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр маргааш нь өөрчилдөг ийм төрийн түшээдийг олоод ир гэвэл зөвхөн МОНГОЛООС …

Avatar

Зочин 2019-05-15 139.5.216.24

Заа яахавээ гэрээ бариал тойроол бааж шээгээл байцгааж байя л даа

Avatar

Зочин 2019-05-15 202.131.253.66

Б.Алтантуяа мэтгүүлч юм уншиж судалж байж нийтлэл бичдэг ч болоосой.УБ-ийг эрчим хүчээр хангах гэж байгаа юм шигл бичлээ.Гэтэл баян Дубайд юм байна.Тэд ч юмыг хийхдээ бүгдийг чин үнэнээр нь хийдэг ард иргэдтэй улс.Зөрчилд гарвал шууд цааз.Ингэж ард иргэдээ захирч байхад Монголд тушаал дээшлэх тусмаа хулгай их хийдэг зуршил,туршлага газар аваад 30 гаруй жил болж байгааг та харахгүй л байна уу?Ерөнхийлөгчөөс авхуулаад УИХ,ЗГ бүгд худал хуурмаг хулгайч нүүрлэсэн.Ил хэлвэл ад үзэгдэж нийгмээс тусгар

Avatar

ИРГЭН 2019-05-15 202.21.115.82

БИД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ , ГЭР ХОРООЛОЛОО Ч БАРИЖ ЧАДАХГҮЙ , ЭМНЭЛЭГ ГАЛЫН МАШИН ЗАРИМ ХОРООДРУУ ОЧИЖ ЧАДАХАА БАЙСАН , ЯМАР Ч ЭМХ ЗАМБАРАА АЛГА

Avatar

Zochin 2019-05-15 202.126.89.237

Бичиж байгаа юмныхаа нэр мэрийг жаахан бодож байж өгөөч ээ.

Avatar

Зочин 2019-05-15 64.119.23.112

ДУРА.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.168.81

Erguu arabuud amerik baruuniihnii shahaanii gazar bolson. Gazriin baylagaa chuluut zah zeel nereer gadagsh hamaagui gargaad tunchig mulguu humuusdee. Ternii orond americ baruuniihnaas holboogoo taslaad orostoi sulbeldej venesuel shig baylgiinhaa ezen ni bolj amidrah bolomj tedend bsan erguu dagznuud

Avatar

Зочин 2019-05-15 66.181.186.242

орос болон венесуэлд ард түмэн нь баялгийнхаа эзэн нь гэж чамд ямар үхэр нь шивнэчихэв

Avatar

Зочин 2019-05-15 66.181.189.193

Yamar oilgomjgui, zambaraagui medeelel ve Mongold bariad baigaa yum uu Emiratad bariad baigaa yym uu? Setguulch iim baij boloh uu yag galzuu hun shig bichsen baina.

Avatar

Монгол 2019-05-15 202.131.236.170

Улаанбаатар маань 950 мегаватт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг гэсэн байх өө. 5000 мегаватт яаж харьцуулаад байнаа "ургаалж"аа. Алдаагүй бичиж сурах хэрэгтэй.

Avatar

zochin 2019-05-15 103.26.194.197

Ene medee bichij baigaa setguulchid ogt bolovsrolgui erunhii medleg tun taaruuhan yam bichih yam olon niited tugeej baigaa medeegee hariutslagatai hyanalttai bichij baimaar yam, neg havtan gehed l 213 megavatt huchin chadaltai 2,3saya shirheg havtan gej ene chini zuvhun hoerhon havtan ni l manai mongol ulsiin buh tsahilgaaniig hangachih yam bn uchir ni manai 4 r tsahilgaan stants gehed l 400 garan megavattiin huchin chadaltai baidag yam shuu dee uneheer heleh ug oldohgui yam

Avatar

Зочин 2019-05-15 202.131.228.20

1,3 сая өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадал бүхий дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг барьж байна. Д Энэ нь Улаанбаатар хотыг бүхэлд нь цахилгаан, эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэсэн үг. Яаж харьцуулахаараа Улаанбаатарыг ийм том гэж бодоод байгаа юм бэ? 1,3 сая өрх чинь дунджаар бодоход 5 сая хүн байна. Ямар архи уусан бэ?

Avatar

Зочин 2019-05-15 64.119.25.161

Өрх л гэнэ ш дээ, чи мөн шүүмжлэх юмаа оловоо, толгойгоо ажиллуул

Avatar

Zochin 2019-05-15 64.119.27.131

Manai uhernuud hudlaa eh oronch tsarailj tseejee balbaj sugselzehees oor yum chadahguim da

Avatar

Болд 2019-05-15 122.201.22.52

Эмират биш ЭМИРТ гэж бичиж, ярьдаг юм. Эрэхм "Сэтгүүлч" ээ

Avatar

Зочин 2019-05-15 103.26.195.141

Сэтгүүлч нь байнаа эрхэм гэж бичдэг юм

Avatar

бодлын хулгайч 2019-05-15 66.181.167.53

САЙХАН ЮМАА. МАНАЙ ТЭНЭГҮҮД БОЛОХООР ГАДНЫ ХАРААТ Л БАЙХ ДУРТАЙ. ТЭДЭНД МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ГЭСЭН СЭТГЭЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2019-05-15 202.179.26.220

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын том компаниудын бизнес бөгөөд монгол өрх бүрийн цахилгааны нэг квт тутмаас 13,5 төгрөг дээрэмдэж амьдарч байдаг. Нарны батарейнаас гадна цэнэг хуримтлуур маш үнэтэй учраас Монголд оновчтой ашиглаж чадахгүй байна. Хүмүүст үнэн зөв мэдэээлэл өгөх хэрэгтэй. сэтгүүлчдээ

Avatar

Зочин 2019-05-15 202.21.112.178

яг көв хэллээ

Avatar

Зочин 2019-05-15 66.181.186.242

көв көв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж