Төрийн албаны зөвлөл иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хянан, шийдвэрлэх ажлын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс, тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийт 288 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Үүнээс 222 өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэж, 66 нь гомдол, маргааныг хянан шалгах хуулийн хугацаа дуусаагүй үргэлжилж байгаа тул хянан шалгагдаж байна.
Иргэдээс ирсэн өргөдөл гомдол буцаагдах тохиолдол нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу стандартын шаардлагад нийцээгүй эс бөгөөс Төрийн албаны зөвлөлд хамааралгүй асуудал буюу хүний нөөцөөс өөр чиглэлийн асуудал тусгагдсан тохиолдолд буцаагддаг байна.
Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Холбоотой мэдээ