“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжиг тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжиг тоглогдоно

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжиг тоглогдоно

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төслийг тавдугаар сарын 6-18-нд Улаанбаатар хотноо хэрэгжүүлэх болжээ.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачлагаар хоёр орны соёл, урлаг, боловсрол, нийгмийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү төсөл хэрэгжинэ. Ингэхдээ Монголын Урлагийн Зөвлөл, Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ, Freundeskreis der Jugendkunstschule Charlottenburg-Wilmersdorf e.V. хамтран, албан түнш МУ дахь ХБНГУ-ын ЭСЯ ба ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам, ПАШ-Түнш Сургуулиудын хөтөлбөр, Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжих юм.

Төслийн зорилго нь орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар 2 орны хэл, урлаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжигт дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох 1948-1949 оны хүйтэн дайны үед Барууны холбоотнууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан найрамдалт, нөхөрсөг хамтын ажиллагааг орчин үеийн бүжгийн элемент, хөгжмийн хэмнэлээр түүхэн үйл явдлыг дүрслэн илэрхийлэх богино хугацааны сургалтанд сурагчид хамрагдан тайзнаа амилуулж буйгаараа онцлог юм.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компаний уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, ХБНГУ-н төрийн соёрхолт Фолкер Айзенахын удирдлага дор ПАШ-Түнш сургуулиудын хөтөлбөрийн хамтрагч Улаанбаатар хотын ЕБС болон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн нийт 34 сурагч 10 хоногийн турш орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана. Сургалтын үр дүнд уран сайхны удирдаач Фолкер Айзенахын дэглэсэн “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжгийг тавдугаар сарын 18-нд 17.00 цагт “Улаанбаатар” чуулгын тайзнаа олон нийтэд нээлттэй толилуулах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж