Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

АНУ-ын цаг уур судлаач Эрик Холтхаус дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж /CO2/ хүн төрөлхтний түүхэнд хамгийн дээд түвшиндээ хүрсэн талаар мэдэгдсэн байна.

Хавайн арлын “Мауна-Лоа” одон орон судлалын төвөөс мэдээлснээр, агаар мандалд сүүлийн 800 мянган жилийн аль ч цэгээс хамаагүй өндөр, шоо метр тутамд доод тал нь 415 мл нүүрстөрөгчийн давхар исэл агуулагдаж байна гэсэн үг аж. Нүүрстөрөгчийн давхар исэл нь хүлэмжийн хийн нөлөөллийг үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг юм.

АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газрын Одон орныг судлах төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийг хэмжихэд 415.26 ppm буюу хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байжээ.

Эрик Холтхаус “Энэ бол зөвхөн баримт дээр үндэслэн бичсэн түүхэн дэх төдийгүй 10 мянган жилийн өмнө хөдөө аж ахуй үүссэн цагаас хойшхи хамгийн дээд хэмжээ юм” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж