Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг Шведийн тал дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг Шведийн тал дахин шалгана

Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг Шведийн тал дахин шалгана

"Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн 2010 онд холбогдсон хүчингийн хэргийг дахин шалгах шийдвэрийг Шведийн прокурорууд гаргасан байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах хүсэлтийг хохирогч гэх эмэгтэйн өмгөөлөгч гаргажээ. Тэрбээр энэ хэргийг үйлдээгүй, эмэгтэйтэй харилцан тохиролцсон хэмээн мэдүүлсэн юм.

Энэхүү хэргээс болж тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнол хүсч, тэндээ долоон жилийн турш амьдарсан билээ.  Эквадорын ЭСЯ өнгөрсөн сард түүний орогнолыг цуцалсны дараа Лондон хотын цагдаа нар Ассанжийг баривчилж, барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Лондон хотын шүүх түүнд 50 долоо хоног хорих ял ногдуулсан.

Одоогоор Лондон хотын Белмарш шоронд хоригдож байгаа тэрбээр АНУ тэргүүтэй хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан “WikiLeaks” сайтыг 2006 онд үүсгэн байгуулж байсан юм.

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж