Цэргийн нисгэгч нарт зориулсан танхимтай болно | News.MN

Цэргийн нисгэгч нарт зориулсан танхимтай болно

Цэргийн нисгэгч нарт зориулсан танхимтай болно

Цэргийн нисгэгч нарт зориулсан танхимтай болно

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Номхон Далай дахь Агаарын цэргийн хүчний командлагч генерал Чарльз Браунг  өнөөдөр  /2019.05.14/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, АНУ 1991 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоосноос хойш дээд дунд түвшний харилцан айлчлал хийх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, эвслийн цэргийн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж ирсэн юм.

Уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, АНУ-аас бага оврын нисэх онгоц, болон ачааны нисэх онгоц авах талаар ярилцсаны сацуу цэргийн нисгэгч нарт зориулсан Англи хэлний танхимтай болох талаар  ярилцсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Агаарын цэргийн командлалтай хамтран 2019 оны 8 дугаар сард “Номхон далайн элч-2019” эмнэлэг, цэргийн барилга-инженерийн бие бүрэлдэхүүнийг оролцуулсан олон улсын сургуулийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж