iPad зах зээлээ өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

iPad зах зээлээ өргөтгөнө

“Apple” компани iPad таблет компьютераа долоон оронд худалдаалж эхлэх болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. Австри, Бельги, Хонконг, Ирланд, Мексик, Шинэ Зеланд, Люксембург болон Нидерландад энэ сарын 23-наас буюу баасан гаригаас эхлэн iPad таблет компьютерыг худалдаалах болжээ.

iPad худалдаж авах гэсэн хүмүүсийн тоо нэлээд их байгаа ба худалдаанд гарсан эхний 80 хоногтоо л гурван сая iPad таблет борлогдоод байгаа аж. Үйлдвэрлэгчийн зүгээс шинээр зарагдаж эхлэх долоон орны амралтын өдрүүдийн худалдан авалт энэхүү тоог багагүй хувиар өсгөнө хэмээн таамаглаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж