Холливудын жүжигчин, дуучин Дорис Дэй таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Холливудын жүжигчин, дуучин Дорис Дэй таалал төгсөв

Холливудын жүжигчин, дуучин Дорис Дэй таалал төгсөв

Холливудын жүжигчин, дуучин, амьтны эрхийг хамгаалахын төлөө идэвхтэй тэмцэгч Дорис Дэй 97 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Холливудын "алтан үе"-ийн шилдэг оддын нэг байв.

Насандаа баймгүй эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч байсан дуучин, жүжигчин уушгины хүнд хэлбэрийн хатгалгааны улмаас өөд болсон хэмээн “Дорис Дэй” амьтан хамгаалах сангийн мэдэгдэлд дурджээ.

Дорис Дэй 1922 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Охайо мужийн Цинциннати хотод мэндэлжээ. Хөгжмийн карьераа 15 наснаасаа эхлүүлсэн тэрбээр бүжигчин болохыг хүсдэг байсан ч автомашины ослын улмаас хөлөө хугалснаар энэ мөрөөдлөө орхиход хүрсэн байна.

Түүний гол хит “Que Sera Sera” дууг дэлхийн олон орны дуучид дуулжээ. Дорис Дэйн сүүлчийн "My Heart" цомог 2011 онд гарч, Британий чартад тэргүүлж байсан аж.

Нийт 30 гаруй кинонд тоглосон бөгөөд Альфред Хичкокын "The Man Who Knew Too Much" (1956), Делберт Манны "This mink fur" (1962) зэрэг кинонууд нь дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан байна.

Тэрбээр Рок Хадсонтой хамт "Come Back, My Love" кинонд тоглосон бөгөөд тус кино нь 1950, 1960-аад оны хамгийн их орлого ашиг олсон киногоор нэрлэгджээ. Дэй хэзээ ч Оскарын шагнал хүртэж байгаагүй аж. 1960 онд нэг удаа "Phone in half" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшиж байжээ.

Дорис Дэй 1970-аад оноос хойш амьтан хамгааллын асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн байна. Тэрбээр 2004 онд "Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль", 2008 онд "Грэмми"-ийн шагнал тус тус хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж