Сент-Луис цувралыг тэнцүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Сент-Луис цувралыг тэнцүүлэв

Сент-Луис цувралыг тэнцүүлэв

NHL-н 2018-2019 оны плэй-оффын бүсийн шигшээ буюу хагас шигшээ тоглолт үргэлжилж байна.

Өнөө өглөө Өрнөд бүсийн Сент-Луис

Блюс болон Сан-Хосе Шаркс багуудын цувралын 2 дахь тоглолт боллоо. Сан-Хосе Шарк багийн талбайд болсон тоглолт зочин багийн ялалтаар өндөрлөж цувралын харьцаа 1-1 болон тэнцэв.

Плэй-оффын одтой тоглогч Л.Кютуре 2 гоол оруулсан ч зочин баг 4 гоол оруулсан байна. Эхний үед Ж.Шварц, 2-р хагаст Б.Данн, Р.Бортуццо нар, 3-р үед О.Сундквист нар гоол оруулжээ.

Сан-Хосе Шаркс багийн талбайд болсон цувралын эхний 2 тоглолтонд хоёр баг хоёулаа нэг нэг хожил авав. Дараагийн 2 тоглолт Сент-Луис Блюс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж