А.Мөнхбат "Токио 2020"-н оноо олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Токио 2020

А.Мөнхбат "Токио 2020"-н оноо олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

А.Мөнхбат "Токио 2020"-н оноо олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Азарбайжаны Баку хотод пара жүдо бөхийн “Токио 2020” паралимпийн наадмын оноо олгох анхны Гран-при тэмцээн өчигдөр эхэлсэн. Уг тэмцээнд 35 орны 210 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хүнд жингийн барилдаанаар өндөрлөнө.

Монгол Улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа дасгалжуулагчийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй нэг тамирчин өрсөлдөж байгаагаас А.Мөнхбат /В3/ хүрэл медаль хүртэж, Б.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байр эзлэв.

Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 63 кг-д 26 тамирчин өрсөлдсөнөөс А.Мөнхбат “С” хэсэгт багтсан бөгөөд Куба, Өмнөд Африк, Укрианы бөхчүүдийг ялж, хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин хэсгийн аваргын төлөөх барилдаанд “Рио 2016” паралимпийн наадмын мөнгөн медальт Азарбайжаны Б.Мустафаевд ялагдсан юм. Мустафаев Гүржийн Г.Калданид ялагдан мөнгөн медаль хүртжээ.

"Лондон 2012", "Рио 2016" паралимпийн наадамд оролцсон А.Мөнхбат "Токио 2020" паралимпийн оноо олгох анхны Гран-При тэмцээн амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнээр өөрийн чансаандаа оноо авлаа.

60 кг-д барилдсан Б.Ядамдорж Туркийн Абдуррахим Озалпыг /В2/ ялж, Румыны А.Болога Плоринд /В1/ ялагджээ. Румыны бөх аваргын төлөө барилдахаар шалгарсан учраас манай бөхөд дагах барилдаан гарсан. Б.Ядамдорж Испаний Ибанез Баноныг ялж, Гүржийн Зурабад ялагдсанаар шагналт долдугаар байрыг эзлэв. Манай бөх Гүржийн бөхийг ялсан тохиолдолд хүрэл медалын төлөө Туркийн бөхтэй барилдах байсан юм.

73 кг-д барилдсан Э.Даваадагва /В3/ эхний барилдаанаа Бразилын Денис Росад ялагдан тэмцээнээ дуусгасан.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг /В2/ барилдана. Тэрбээр эхний барилдаанаа Италийн бөх Каролина Костатай хийнэ. Энэ жинд нийт 14 бөх барилдана. Барилдааны дүн өнөө шөнө гарна.

Дэлгэрэнгүй дүнг http://www.ippon.org/ibsa_aze2019.php-с үзнэ үү.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.youtube.com/watch?v=PnLyoMktpUA&feature=youtu.be

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж