Шатахууны үнэ энэ сардаа өөрчлөгдөхгүй нь бололтой

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ энэ сардаа өөрчлөгдөхгүй нь бололтой











Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ
зуун хувь гадаадаас импортлон авдаг.
 Импортлогч нь ОХУ-ын Роснефть компани. Тус
компани бүтээгдэхүүний үнээ хэрхэн тогтоохоос манай улсын шатахууны үнэ шууд хамааралтай байдаг. Роснефть бүтээгдэхүүн нийлүүлэх үнээ сар тутам илгээдэг бөгөөд энэ сарын шатахууны нийлүүлэлтийн талаарх мэдээлэл 
Роснефтиэс ирсэн эсэхийг Монголын нефть хийн ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Нороврэнчингээс асууж тодрууллаа.

-Роснефть компани шатахуун нийлүүлэх үнээ одоогоор ирүүлээгүй байна. Сар бүрийн сүүлчээр үнийн
саналаа факсаар явуулдаг. Тэгэхээр гуравдугаар сарын 25-наас хойш л ирэх байх.

-Тэгэхээр энэ сард шатахууны үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж
ойлгож болох нь ээ?

үүлийн үед шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Роснефтийн үнийн  санал сарын эцсээр ирэх
болохоор тэгж ойлгож болно.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж