"Хүчирхийллийн мэдээ бүрийн ард хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгддэг" | News.MN

"Хүчирхийллийн мэдээ бүрийн ард хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгддэг"

"Хүчирхийллийн мэдээ бүрийн ард хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгддэг"

"Хүчирхийллийн мэдээ бүрийн ард хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгддэг"

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр /2019.05.14/ Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна  гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Энэ тавдугаар сарын 1-нээс Цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна.

Үүний зэрэгцээ “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг: 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгосон нь хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой. Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж, гаргаж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд сэдэл өгч байна. Энэ талын мэдээллийг гадаад улсад олон нийтэд бараг мэдээлдэггүй.  Хүүхдээ зөв хүмүүжүүлэн төлөвшүүлэх, гэмт хэрэгт өртөхөөс  урьдчилан  сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн хараа хяналт хамгаас чухал байна.

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫГ РЕКЛАМДДАГ  САЛБАР БИШ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  дэд дарга Б.Халиун:

"Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх нэгжүүдийг байгуулж улмаар тухайн нэгж нь хүүхдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй  хүргэж,  хүүхдийн эрхийг хангах чиглэлд бид ажилладаг. Үүний нэг хэлбэр нь  Хүүхдийн тусламжийн 108 утас,   хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд хүлээн авч, өмгөөллийн үйлчилгээ, эрхзүйн туслалцаа үзүүлж байна. Төрийн байгууллагууд, салбар дундын байгууллагуудын  хамтын ажиллагаагаа чухал болох нь энэ удаагийн зөвлөгөөнөөс  ч тод харагдаж байна.  ХНХ-ын дэд сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай  ажлын хэсэг улирал тутамд хуралддаг. Ажлын хэсэг дотроо дэд хэсгүүдээс бүрдэж, салбарын холбогдох төрийн байгууллагууд  ажлаа ярьж, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах, бодлогын гацаа хаана нь байна  гэдгээ харж, салбар дундын хамтын ажиллагааны зарчмыг баримтлан ажиллаж байгаа.

Цаашид хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ  гэдэгт эцэг эхчүүдтэй  хамтран зөвлөлдөх шаардлага чухлаар тавигдана.  Хүүхдийн язгуур эрхийг хангахад зөвхөн төрийн байгууллагууд  яриад байхаас илүүтэй эцэг эхийн оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо чухал.

Өнөөдөр хүүхэд хүчирхийлэлд  өртөж  буй нь эцэг эхчүүд хүүхдэдээ  анхаарал, халамж тавьдаггүй буюу эцэг эх байх жам ёсны үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөх шалтгаануудын нэг. Тухайлбал, Хүүхдийн тусламжийн 108 утаст өдөрт нийт 450-500 орчим дуудлага ирдэгээс  дуудлагын  70 гаруй хувь нь  35-аас доош насны эцэг эхтэй залуу гэр бүлийн хүүхдүүд  давамгайлдаг.

Хүүхдийн тусламжийн 108 утсыг дуудлагаас гадна мессежээр мэдээлэл авдаг болгохоор программ шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.  Өнгөрсөн жил Хүүхдийн тусламжийн 108 утаст ирсэн дуудлагын дагуу газар дээрээс  432 хүүхдийг  яаралтай тусламжийн машинаар очиж авсан. Нийт 995 хүүхдийг түр хамгаалах байранд байршуулсан. Эндээс харахад өнөөдөр хүүхэд   бие махбод, бэлгийн хүчирхийллийн золиос болж байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас  үүдэлтэй. Хүүхэд  2-3 удаа түр хамгаалах байранд ирсэн  тохиолдолд  эцэг, эх байх эрхийг нь түдгэлдүүлэх саналыг шүүхэд  хүргүүлдэг" гэв.

Зөвлөгөөний үеэр  хүүхдийн  эрх зөрчигдөхөөс урьдчилан  сэргийлэх хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил гэдгийг албаныхан хэлж байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Гэр бүлдээ хүүхдээ хайрлан хамгаалж, эцэг эх байх жам ёсны үүргээ биелүүлээч" гэдэг талаас нь мэдээллийг хүргэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Учир нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг олон нийтийн хэрэгслээр мэдээлэх бүрт хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэг аж.  Сэтгүүлчид хүүхдийн хүчирхийллийг мэдээлэхдээ сенсааци хөөж насыг нь хамгийн эхэнд дурдах нь энэ төрлийн гэмт хэргийн сэдлийг бий болгодог гэдгийг ч  албаныхан хэллээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын зардлын дийлэнхийг нь кейс шийдвэрлэлтийн зардалд зарцуулдаг байна. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг машинаар  тухайн газраас нь түр хамгаалах байранд  авчрахад орон зайн хол, ойроос хамаарч өөр өөр зардал шаарддаг аж. Хүүхдийг түр хамгаалах байранд  авчирсны дараа нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, хувцаслах зэрэгт ч зардлууд гардаг байна.  Хүүхэд хамгааллын үйлчилгээний жишиг тарифыг хуулиар батлах шаардлагатай гэдгийг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  дэд дарга Б.Халиун хэллээ.

"ХАЙРЫГ АНХААРЛААР ХООЛЛОХ БУЮУ ХҮҮХДЭДЭЭ ХУВААГДАЛГҮЙ АНХААРЛЫГ ЗАРЦУУЛААРАЙ"

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг:

Сайн эцэг эх байх боловсролыг гэр бүлийн орчноос авдаг. Гэр бүлд болж байгаа бүхий л явцыг хүүхэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байдаг учраас гэр бүл доторх харилцаа, эцэг эхийн үлгэр дуурайлал маш чухал. Хүүхэд өөрөө өссөн  тэр орчноороо ирээдүйн гэр бүлээ хүмүүжүүлдэг.  Залуучууд хариуцлагатай аав, ээж байх ёстойгоо  ухамсарлах хэрэгтэй. "Хүүхдээ  чи чадахгүй байна" гэсэн  уур бухимдал нь гарын хүчтэй хамт хүүхдийн бие дээр буудаг. Үүнийгээ эцэг эхчүүд "Би хүүхдээ хүмүүжүүлж байна" гэж андуурдаг.  Хүүхдэдээ бие мах бодийн шийтгэл үзүүлж хүмүүжүүлэх арга нь зарим  тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирох  эрсдэлийг дагуулдаг.

Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар:

Эхлээд  эцэг эхчүүд өөртөө туслах хүсэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгцээ хамгийн их байна. 10-аас дээш жил хамт амьдарсан  гэр бүлүүд дунд салалт хамгийн их байна. Өөрөөр хэлбэл, би бүгдийг мэднэ гэсэн хандлагаас болж  бусдаас зөвлөгөө авч чаддаггүй, хангалттай гэр бүлийн мэдлэгтэй гэж өөрсдийгөө боддог.  "Хүүхэдтэйгээ ярилц" гэхээр мэднэ гэдэг. Гэтэл бодит байдал энэ нь огт хэрэгждэггүй. Эсвэл 4-5 удаа туршиж үзсэн , тэглээ гээд өөрчлөгдөөгүй гэж эцэг эхчүүд маань хэлдэг.  Хайрыг анхаарлаар хооллох буюу хүүхдэдээ хуваагдалгүй анхаарлыг зарцуулаарай гэж эцэг эхчүүдэд зөвлөе.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-14 122.201.22.252

Байгууллагууд ажилтнууддаа хүүхэд хамгааллын ас уудлаар тогтмол сургалт явуулж байгаачээ . Хүүаюхдийг элдэв эрсдлээс сэргийлэх талаар үтюргэлж сануулж байхад илүүдэхгүй шүү

Avatar

Зочин 2019-05-14 103.9.90.39

Наранбаатар гэж хүн хаанаас доктор аваа юм бол доо… энэ асуудал шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж